УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг өнөөдөр 09.00 цагт хийхээр товлоод байсан ч хойшлогдсоор маргааш боллоо.
Засгийн газрын хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс чиглэл болгосны дагуу цөмийн хог хаягдлыг Монгол руу импортлохыг хориглоно гэх заалттай хуулийн төслийг өнөөдөртөө багтаан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг хүлээсэн. Уг төслийг УИХ-д өргөн мэдүүлснээр ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэх шийдэлд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүрсэн юм.
Г.ДАРЬ