Дональд Трамп өчигдөр /2021.01.19/ АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа мэдэгдэл хийлээ. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүйгээ мэдэгдсэн тэрбээр Жо Байденыг Цагаан ордонд ирэхээс өмнө түүнтэй тааралдахгүйгээр явахаар бэлдэж байна. Тэр Байдены тангараг өргөх ёслолыг эхлэхээс өмнө Флоридагийн Палм Бич дэх хувийн эдлэн рүүгээ явах гэж байгаа аж.
Тэрбээр “Дөрвөн жилийн өмнө бид улс орноо сэргээн босгох, оюун санааг нь шинэчлэх, Засгийн газрын иргэддээ үнэнч байдлыг сэргээхийн тулд үндэсний хэмжээний том хүчин чармайлтыг эхлүүлсэн. Товчхондоо бид Америкийг дахин агуу болгох зорилгоо эхлүүлж байлаа. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа өндөрлөхөд бид хамтдаа хүрсэн амжилтаараа бахархаж байна. Бид хийхээр төлөвлөсөн зүйлээсээ илүү ихийг хийсэн.
Энэ долоо хоногт бид шинэ засаг захиргаагаа хүлээн авах гэж байна. Иймд АНУ-ыг айх аюулгүй, баян чинээлэг байлгаасай гэж залбирах болно. Бид тэдэнд хамгийн сайн сайхныг хүсэхээс илүү азтай байхыг ерөөх ёстой. Учир нь тэдний хувьд аз хамгийн чухал зүйл юм.
Ерөнхийлөгчийн хувьд миний нэн тэргүүний зорилт, хамгийн их анхаарал халамж тавих ёстой зүйл бол Америкийн ажилчид, америк гэр бүлүүдийн язгуур эрх ашиг байсаар ирсэн. Үүний төлөө би маш хүнд хэцүү тэмцлийн дунд, хэцүү сонголтуудыг хийсэн. Бага шүүмжлүүлэх амар хялбар замыг сонгоогүй. Энэ бол та бүхний намайг сонгосон шалтгаан юм.
Иргэддээ үйлчлэхийн тулд улс үндэстэн оршин тогтнодог гэсэн зарчмыг бид сэргээсэн. Бидний мөрийн хөтөлбөр нь баруун, зүүнээр биш, Бүгд найрамдах нам эсвэл Ардчилсан намын тухай биш, харин үндэстний сайн сайхны төлөө байсан. Америк надад маш их зүйлийг өгсөн учир би бас ямар нэгэн зүйл буцааж өгөхийг хүссэн.Бид гадаад болон дотооддоо Америкийн манлайллыг сэргээсэн. Дэлхий дахин биднийг хүндэтгэж байна. Энэ хүндэтгэлийг бүү алдаарай.
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хувьд Америк гадаадаас ирж буй байнгын аюул, сорилтуудтай нүүр тулдаг. Гэхдээ америкчуудын хамгийн том аюул бол улс үндэстнийхээ хүчин чадалд үл итгэх явдал. Америк бол санал зөрөлдсөн бүхнээс зугтаж явдаг хүлцэнгүй дорой үндэстэн биш. Бид холбоотнуудынхаа хэлхээ холбоог хүчирхэгжүүлж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр дэлхийн улс орнуудыг Хятадын эсрэг зогсоож чадлаа.
Мөн би сүүлийн олон арван жилийн хугацаанд ганц ч дайн эхлүүлээгүй анхны Ерөнхийлөгч болсноороо бахархаж байна. Зоригтой дипломат ажиллагаа, зарчимч бодит байдлын үр дүнд бид Ойрхи Дорнодод хэд хэдэн түүхэн энхийн хэлэлцээр байгууллаа. Үүнийг болно гэж хэн ч итгээгүй.
Капитолын ордонд болсон үймээний тухайд бол бүх америкчуудыг цочроосон явдал болсон. Улс төрийн хүчирхийлэл нь америкчуудын үнэт зүйлийн эсрэг үйлдэл учир бид үүнийг хэзээ ч тэвчих ёсгүй. Лхагва гаригийн үд гэхэд би шинэ засаг захиргаанд эрх мэдлээ шилжүүлж өгнө. Гэхдээ бидний эхлүүлсэн тэмцэл бол дөнгөж эхлэл юм гэдгийг би та бүгдэд сануулмаар байна” хэмээн хэлсэн байна. Мөн тэр цааш нь өөрийнхөө гэр бүлийнхэндээ болон Цагаан ордны ажилтнууд, хамгаалалтынханд нэг бүрчлэн талархал илэрхийлээд “Хамгийн гол нь би Америкийн ард түмэнд баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний Ерөнхийлөгчөөр ажиллах нь үгээр хэлэхийн аргагүй нэр төрийн хэрэг байлаа" хэмээн хэлжээ.
Эх сурвалж: The White House
Зочин 2021-01-20 176.10.99.200
>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-20 64.119.24.66
Хятадын тарьсан хар тахлын хариуцлагыг хятадын ард түмэнд нь мэдрүүлж өгөх хэрэгтэй. Тэгээд ойлгож чадвал хятад ардчилалд шилжиж, задрах ёстой бол задарч, сайн цаг ирэх учиртай.
Зочин 2021-01-20 202.21.108.2
Hamgiin suulchiin uguulbur ni yamar goyo yum be dee.
Zochin 2021-01-20 83.162.176.20
Za ingeed xujaagiin mongoor songuuliig xudaldan abch boldogiig ene songuulias n xarlaa .
Аа 2021-01-20 202.55.188.100
АНУ ч одоо хагийн дарангуйлагч харгис орон болсоон. Хүний эрх гэж бүр байхгүй. Арьс өнгөний үзэл маш их. Улс төрийн үзэл бодлоор иргэдээ ялгаварлан гадуурхана. Ардчилал нэрийн доор бусад улс орныг дайтаж буснуйлж баялгийг нь дээрэмдэнэ. Ер нь л бүэхгүй ээ. Одоо бүр улс төрийн дотоод тэмцэл нь дээд цэгтээ хүч игэний дайн гарахдаа хүрээд байна. Харж л байя.
Иргэн 2021-01-20 202.126.89.202
Их хожуу ухаарч… хэн нэгний бичиж өгсөн үг бх. дээрэлхүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч өвгөн … азиудад илүш муу ханддаг.
Зочин 2021-01-20 66.181.176.178
Тэр сайн байж чадсан.
Зочин 2021-01-20 108.185.222.195
Галзуу солиотой мэдрэл муутай , юу ч хийхээс буцахгүй тэнэг өвгөн .
Зочин 2021-01-20 202.126.89.207
Худалдааны дайн нь маш зөв байсан.Одоогоор энн дайнд хятадад ялагдсан, цаашид олон удаа ялагдах эсвэл ялахгүй байсан ч маш зөв ажил байсан.манай хар хэлтэй хоосон толгой жонхуугаас 100 дахин илүү эдийн засагч, стратегич байлаа.
Зочин 2021-01-20 108.185.222.195
Бушуухан Florida руугаа хурдан зайл . Цагаан ордоноос байтугай USA гээс ч зайлвал таарна .
Зочин 2021-01-20 108.185.222.195
Америкийн түүхэнд хамгийн муу ерөнхийлөгч.
J. Erka 2021-01-20 66.181.161.91
Америкт "муу" Ерөнхийлөгч гэж хэзээ ч байгаагүй … Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргээ онц сайн гүйцэтгэсэн хувийн бодол байна. АМЕРИК МӨРӨӨДӨЛ, ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛ ДЭЛХИЙД ХЭВЭЭРЭЙ БАЙНА … БАЙХ Ч БОЛНО …
mongol 2021-01-20 192.82.68.75
Songodog populizmiin jishee
Монгол 2021-01-20 202.131.236.170
Үлгэр жишээ аав, бизэесмэн, жинхэнэ бахархалтай улс төрч.
Зочин 2021-01-20 64.119.21.145
Cyst ba
Зочин 2021-01-20 192.82.71.204
Манай улс төрд байсан хүмүүсээс ийм сайхан үг өгүүлбэр , ухаан гарч байл уу ямар гайхалтай дүр төрх, зг хэллэг, захиас вэ амьдрал нь аз жаргалаар дүүрэн байг
Зочин 2021-01-20 202.126.89.242
Bas l zangaragtai setgedeg hvn. ANU-iin erunhiilugch tiim ch baigaad argagvi. Manai Gonhuu derged ni yu ve ?
Dain hiigeegvi anhnii Erunhiilugch. Er ni standartad barigdaa gvi l hvn dee!
Зочин 2021-01-20 192.82.71.204
Unheer uhaalag uguud b.a aguu hun shuu !! Olon olon uls turch, eh oronchidiin ulger duurailal bolno
Badarch taxar 2021-01-20 192.82.76.45
Ooroosoo hogshin hvnd yalagdlaa gesen vzeldee tramp hezee ch ewlerehgvi zaluu hvnd bol ajlaa ogoh bsan
Иргэн 2021-01-20 202.9.46.164
Аргагүй л зангарагатай дайчин зоригтой эрхэм юмаа.
Зочин 2021-01-20 202.131.243.186
Хөгжингүй иргэдтэй хөгжингүй орны ерөнхийлөгч өө гэж….. Манай бүгд найрамдахчууд ялагдчихвал луйвардана буудна урвуулна манан үүсгэнэ алнаа а**а бас
Зочин 2021-01-20 202.126.90.54
Эх оронч хүн
21 2021-01-20 202.131.225.197
JEWISH IIG DEMJSEER BAIGAAD L TAARSAN DAA ENE **