Малаа хариулж яваад сураггүй болсон хүүхдийг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Малаа хариулж яваад сураггүй болсон хүүхдийг эсэн мэнд олжээ

Малаа хариулж яваад сураггүй болсон хүүхдийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.01.19) ирсэн хоногийн дуудлага, мэдээллийг тоймлон хүргэе.


Хөвсгөл аймгийн Ханх сумын Долоон-Уул гэдэг газар өчигдөр /2021.01.19/ 12.49 цагт 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс нөхцөл байдлыг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Мөн Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн Өвөр наймган гэдэг газарт нэгдүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар Өвөр наймган гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай/ -аас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж