Гадаадын иргэдээс бусад зорчигчдыг суллажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гадаадын иргэдээс бусад зорчигчдыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэдээс бусад зорчигчдыг суллажээ

Тэсрэх бөмбөг бүхий хантааз өмссөн эрэгтэй Египетийн “EgyptAir” компанийн Александриа хотоос Каир хүрэх нисэх онгоцыг барьцаалж, Киприйн нисэх буудалд газардуулаад байгаа юм. Барьцаалагчтай тохиролцоо хийснээр нисэх багийнхан болон гадаадын 10 иргэнээс бусад хүмүүсийг аюулгүй суллажээ. Нисэх онгоцонд 81 зорчигч явсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн юм. Барьцаалагдсан “Airbus A320” онгоцыг Киприйн Ларнака нисэх буудалд газардах хүртэл Израилийн байлдааны онгоцууд дагаж явсан байна. Нисэх онгоц барьцаалагч араб хэл дээр бичсэн дөрвөн хуудас захиаг Кипрт амьдардаг нэгэн эмэгтэйд илгээсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Түүнчлэн ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компани болзошгүй аюулаас сэрэмжлэн Ларнака хүрэх нислэгээ цуцалсан байна. Өмнө нь Шарм эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх Оросын "Когалымавиа» компанийн “Airbus A321 онгоц” Египетийн Синайн хойгт сүйрснээс 200 гаруй хүн амь үрэгдсэн юм. Онгоцны ослын шалтгаан тэсрэх бөмбөг байсныг олж тодруулснаар террорист халдлага гэж үзсэн билээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: RT

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-29 150.129.140.85

Гаж донтнууд аллага үйлддэг. Коран бол маш харгис судар. Дунд хэсгээр монголчуудын морьт цэргийн довтолгооныг өгүүлдэг. Лалын шашинтан биш бол хэнбугайг ч газар дээр нь ***** гэжээ. Хүн алаад үхвэл диваажинд олон арван онгон охинтой загас наадуулах болно гэж заадаг.

haha 2016-03-29 202.131.226.86

hudlaa yariad baihiin kuran sudart mongol gej yum yu ch baihgui manai ernii 700 ond bichigdsen zuil

Зочин 2016-03-29 203.91.116.94

Салсан эхнэртэйгээ уулзахын тулд ийм олон хүний амь нас эд хөрөнгөөр дэнчин тавьсан гэхээр ямар гээчийн хүчирхийлэгч байнаа. Террористууд нь том том шаардлагын төлөө амиа золиосоллоо гэдэг, эцэстээ диваажинд олон онгон охинтой уулзахаар явсан байдаг бус уу. Энэ шашныхны эмэгтэй хүнийг гэсэн хандлагыг ойлгох юм биш хайр юм болуу гэхээр бусдын амийг харгисладаг

mongol busgui 2016-03-29 93.130.175.23

Ägyptiin mal emnelgiin ih surguuliin professor ,Ägyptiin irgen yum bn.odoogiin baidlaar nisehiin Team, 4 zörsigchoos busdiig ni sul tavisan bn.Ene professer zaluu uul ni bol Turkiin Istanbul nisehiig shaardsan bolovch,ongoznii ahmad ter hurtel niseh shathuun hurehgui bolohiig helsen tul Zypernii Lankara aral deer buusan bn.Ägyptiin irgen ene Professor huuchin salsan ehneree barzaalisan ongozond avchirahiig shaardsan bn.Tuunii EX ehner ni Lankaraa arald amidardag yum bn.Za yamarch baisan Terrorismus bish huviin ger buliin chanartai asuudal yum bn.

РАВДАН 2016-03-29 202.70.46.235

ЭНЭ БАРЬЦААЛАГЧ ДЭГЛЭМТЭЙГЭЭ ТААРААГҮЙ ХҮН БОЛОЛТОЙ. БОДВОЛ МУСЛИМЫН АХАН ДҮҮСИЙНХНИЙ НЭГ БИЗ. УГ ТЭДНИЙ УДИРДАГЧ НАР АНУСТ ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ГЭНЭЛЭЭ!

Зочин 2016-03-29 155.198.76.206

Равдан та АНУ-д юунд дургүйцдэгийн, визэнд нь тэнцээгүйм уу, кк,