Гадаадын иргэдээс бусад зорчигчдыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэдээс бусад зорчигчдыг суллажээ

 

Тэсрэх бөмбөг бүхий хантааз өмссөн эрэгтэй Египетийн “EgyptAir” компанийн Александриа хотоос Каир хүрэх нисэх онгоцыг барьцаалж, Киприйн нисэх буудалд газардуулаад байгаа юм. Барьцаалагчтай тохиролцоо хийснээр нисэх багийнхан болон гадаадын 10 иргэнээс бусад хүмүүсийг аюулгүй суллажээ. Нисэх онгоцонд 81 зорчигч явсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн юм. Барьцаалагдсан “Airbus A320” онгоцыг Киприйн Ларнака нисэх буудалд газардах хүртэл Израилийн байлдааны онгоцууд дагаж явсан байна. Нисэх онгоц барьцаалагч араб хэл дээр бичсэн дөрвөн хуудас захиаг Кипрт амьдардаг нэгэн эмэгтэйд илгээсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

 

Түүнчлэн ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компани болзошгүй аюулаас сэрэмжлэн Ларнака хүрэх нислэгээ цуцалсан байна. Өмнө нь Шарм эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх Оросын "Когалымавиа» компанийн “Airbus A321 онгоц” Египетийн Синайн хойгт сүйрснээс 200 гаруй хүн амь үрэгдсэн юм. Онгоцны ослын шалтгаан тэсрэх бөмбөг байсныг олж тодруулснаар террорист халдлага гэж үзсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: RT

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж