Өргөө амаржих газрын яаралтай тусламжийг бусад эмнэлгүүд рүү шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Өргөө амаржих газрын яаралтай тусламжийг бусад эмнэлгүүд рүү шилжүүлжээ

Өргөө амаржих газрын яаралтай тусламжийг бусад эмнэлгүүд рүү шилжүүлжээ

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр /2021.01.19/ Covid-19 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, тус эмнэлэгт амаржсан эхээс PCR шинжилгээ авахад вирус илэрч, хөл хорио тогтоосон. Иймд Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг бусад эмнэлэгт шилжүүлэхээр болсон байна.

Үүнд, 2021 оны нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Гурван гал” эмнэлэг Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Амгалан” амаржих газарт Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Өргөө” амаржихын тусгайлан бэлдсэн байранд үзүүлэх гэнэ.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж