"Конор одоо илүү аймшигтай араатан болсон" | News.MN

"Конор одоо илүү аймшигтай араатан болсон"

"Конор одоо илүү аймшигтай араатан болсон"

"Конор одоо илүү аймшигтай араатан болсон"

Мэргэжлийн холимог тулааны супер од Конор МакГрегор энэ жилийн анхны тулаанаа ирэх Ням гаригт АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо Америк тулаанч Дастин Пойрьегийн эсрэг хийх болно. Өдгөө 32 настай Ирланд эрийн хувьд хамгийн сүүлд өнгөрсөн оны нэгдүгээр сард Дональд Серронегийн эсрэг тулалдаж, ердөө 40 секундын дотор өрсөлдөгчөө буулган авсан билээ.

UFC-ийн хоёр жингийн аваргын бүсийг нэгэн цагт зэрэг эзэмшиж явсан Конор өнгөрөгч зургадугаар сард их спортоосоо "уйдсан" тул зодог тайлж буйгаа зарласан боловч удалгүй эргэн ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд гурван удаа зодог тайлсан тэрбээр ESPN сайтад өгсөн ярилцлагадаа өөртэй нь тулалдах хүн олдохгүй, UFC тулаан зохион байгуулахгүй байгаа учраас бухимдалтай байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл түүнтэй хамт бэлтгэл хийдэг ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар Конор одоо илүү төлөвшиж, тулааны чадвараа нэг шат ахиулсан гэнэ. Гуравдахь удаагаа эргэн ирээд буй Конор өмнөхөөсөө хэд дахин илүү ачаалалтай бэлтгэл хийж, Ирландад онц байдал зарлахад Португалийн Лагос хот руу нүүж, тэндээ бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсэн аж.

Конортой хамтарч ажилладаг Оуэн Родди дасгалжуулагч BBC Sport сайтад өгсөн ярилцлагадаа “Серронетэй хийсэн тулаанаас нь хойш Конорын дараагийн тулааныг зохион байгуулах талаар их яригдсан. Эхлээд гурван сард гэж байснаа зун болсон тэгээд есдүгээр сард гээд хойшлогдоод л байсан. Конор ч дараагийн тулаандаа анхаарал хандуулалгүй бэлтгэл сургуулилтандаа л төвлөрсөн. Тэр бүтэн жилийн турш шаргуу бэлтгэл сургуулилт хийсэн учир одоо илүү аймшигтай араатан болсон. Конор тулалдахыг удаан хүлээсэн. Одоо түүнийг уяанаас нь суллах цаг ирсэн” хэмээжээ.

Мөн Роддигийн үзэж буйгаар Хабиб Нурмагомедов ч Конорыг зогсоож дийлэхгүй. Тэрбээр “Конор бол хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмших ёстой хүн. Одоогийн хөнгөн жингийн тулаанчид Конортой өрсөлдөөн үзүүлж чадахгүй л болов уу даа. Хабиб эргэн ирсэн ч одоо бол өөр Конор түүнийг хүлээж байгаа. Тэр урьдынхаасаа илүү хурцлагдаж, өмнө нь байснаасаа илүү шилдэг тулаанч болж, хэзээ ч байгаагүйгээрээ төвлөрч байна. Конортой хэн ч аваргын бүсний төлөө тулалдаж болно. Түүнд бүгдийг нь ялах авьяас, чадвар бий. Энэ бол түүний жин. Манай багийнхан ирэх Ням гаригийн тулаанд төвлөрч байна. Харин үүний дараа аваргын бүсний төлөө хэнтэй ч тулалдахад бэлэн” хэмээн ярьжээ.

UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайтын мэдээлснээр Хабиб эргэн ирэхэд бэлэн гэсэн. Гагцхүү ирэх Ням гаригт явагдах МакГрегор – Пойрье болон Майкл Чандлер – Дан Хукер нарын тулаан түүний сэтгэлийг хөдөлгөж, дахин тулаан хийх сэдлийг нь төрүүлэх хэрэгтэй аж.

Конор МакГрегор болон Дастин Пойрье нар анх 2014 онд тааран тулалдаж байсан бөгөөд тэрхүү тулаанд Ирланд эр өрсөлдөгчөө хоёр минутын дотор буулган авч байлаа. Тухайн үед боксын чадвар нь төдийлөн сайн хөгжөөгүй байсан Конор сүүлийн гурван жил боксын бэлтгэлдээ илүү их цагийг зарцуулсан гэнэ. Учир нь 2017 онд мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мэйветерд ялагдсан үйл явдал нь түүнд том сургамж болсон аж. Фил Сатклифф хэмээх Конорын анхны гардан тулааны багш нь сүүлийн 18 сарын турш шавиа дагуулан хэд хэдэн боксын клубээр явсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

10 настай Конор МакГрегор Дублин хотын Крамлин боксын клубт элсэхэд Фил Сатклифф түүнийг шавиа болгож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 66.181.161.6

Dagestanii habib gulug tulaldaj chaddag ymuu erguu buhuntsur tulaani urlagiig buht holitson noiton hamuu habib gulgiig ringen der nam tsohichih aaviin huuhduud zahaasaa avhuulaad bgaa UFC durmendee joohon uurchlult oruulah heregt naaldaj tulaldahgui zainaas bosoogoos g.m Mc Conoriin yalagdal habibin zavaan naalddag argaas bolson

Avatar

иргэн 2021-01-20 66.181.187.229

Ийм хачин муухай, зодоон зэрлэг зүйлүүдийг сурталчилж хэрэггүй шүү. Өөр аятай юм нийтэлж байгаачээ.

Avatar

зочин 2021-01-20 183.177.99.230

МЭӨ Ромын эзэнт гүрнээс улбаалагдсан Мэсчин боолууд шууд хутгалаж сийчиж алдаг байсан бол өнөөгийн боолууд битүү гэмтэлтэй үхлүүт болгодог болсон яахав уг боол насныхаа дунд үеэс тархины хавдараар бараг л бүх насаараа тархины наалдас хорт хавдраар шаналсаар байгаад үхнэ гэсэн үг

Avatar

МӨӨГИЙ 2021-01-20 185.253.121.8

МОНГОЛ ЭРЧҮҮД САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ БЭЛТГЭЛ ХИЙВЭЛ ЭНИЙГ ЗОДЧИХ ХҮН ЗӨНДӨӨ ГАРНА ДАА ? ТЭГЭЭЛ УЛСАА СУРТАЛЧИЛЖ АХ ДҮҮСЭЭРЭЭ БАЯН ТАНСАГ АМЬДРАХ ЗОРИГТОЙ ЗОРИЛГОТОЙ ЭР АЛГА ДАА ХӨӨРХИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж