Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро нас дээр гарч улс орноо удирдах эрх мэдлээ дүү Рауль Кастрод шилжүүлээд байгаа. Хөгширсөн ч импералистуудыг үзэн яддаг түүний зан хэвээрээ гэдгийг Обамагийн айлчлалын дараа хэлсэн үгээрээ нотолжээ. Тэрбээр “Кубад импералистуудын бэлэг хэрэггүй” гэж хэлжээ. Түүний хэлсэн үгийг Кубын Granma сонины Даваа гаригийн дугаарт нийтэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногийн эхээр Кубад айлчилсан билээ. Энэ АНУ-ын төрийн тэргүүн Кубын аралд бараг 90 жилийн дараа хөл тавьсан явдал байсан юм. Айлчлалынхаа үеэр Обама Кубын нийслэл Гавана хотын Алисий Алонсогийн нэрэмжит Их театр үг хэлж, “хоёр орны ард түмэн өнгөрснийгөө мартаж ирээдүй рүү хамтдаа найз нөхөд, гэр бүл, хөршүүд шиг хамт харах хэрэгтэй” хэмээн хэлсэн билээ.
Харин Фидель энэ үгний хариуд Обамагийн чихэр мэт үгэнд хууртахгүй байхыг кубачуудад сануулсан байна. “Он удаан жил үргэлжилсэн эдийн засгийн хоригийн дараа, америкчуудын устгасан далайн хөлөг, иргэний агаарын онгоцны дараа ийм үг сонссон кубачуудын зүрх зогсох магадлалтай” хэмээн Фидель Кастро хэлжээ.
А.ШАРАВ