Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр зарласан хэвлэлийн бага хуралд “АИ-92 шатахууны одоогийн нэг литрийн жижиглэнгийн 1450 төгрөгийн үнийг 2021 оны зургадугаар сарыг дуустал хугацаанд тогтвортой барьж ажиллана. Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн өсөлтөөс үүсэх эрсдэлийг хүлээнэ” гэж мэдэгдсэн байна.
Хэвлэлийн хурлаар мөн аж ахуйн нэгжүүдийн ашиг ороогүй нэг литр АИ-92 шатахууны жижиглэнгийн өртөг 1541 төгрөг байна. Дэлхийн зах зээл дээр нэг баррель нефть өнөөдрийн байдлаар 54.80 ам.доллар байгаа бол цаашид олон улсын судалгааны байгууллагуудын мэдээлж байгаагаар нэг баррель нефть 65 ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж мэдэгдсэн.
Мэдэгдэлд дурдсан тооцооллоор 2021 оны хоёрдугаар сард АИ-92 шатахууны жижиглэнгийн үнэ 1620 төгрөг, баррель нефтийн үнэ 65 ам.долларт хүрвэл 1750 төгрөг болохоор байна.
Үүнээс үзэхэд аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууныг литр тутамд ашиг тооцохгүйгээр 90 төгрөгийг алдагдалтай худалдаж байгаа бол 2021 оны хоёрдугаар сард 170 төгрөгийг алдагдалтай, хэрвээ нэг баррель нефть 65 ам.долларт хүрсэн тохиолдолд литр тутамд 300 төгрөгийн алдагдалтай ажиллахыг шаардаж байгаа нь эдийн засгийн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй шаардлага юм.
Мөн Монгол Улс шатахууны 47 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр аж ахуйн нэгжүүд 10-30 хоногийн нөөцтэй байна.
Шатахуун импортлогч, худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдэд АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг зах зээлийн бодит үнээс доогуур буюу 1450 төгрөгөөр 6 сарын хугацаанд алдагдал хүлээн, тогтвортой барих үүрэг болгож байгаа нь Монгол Улсын газрын тосны салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэх, улмаар газрын тосны салбарын нийт ажилчдын ажлын байрыг эрсдэлд оруулж байна.
Иймд Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан мэдэгдэлд дурдсаны дагуу аж ахуйн нэгжүүд 2021 оны 06 сарыг дуустал хугацаанд АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг 1450 төгрөгт тогтвортой барих санхүүгийн боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр
МОНГОЛЫН НЕФТЬ, ХИЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МОНГОЛЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО
Зочин 2021-01-20 202.9.40.166
Шатахуун нийлүүлдэг компаниудын эзэд алзахгүй ээ. Өөрсдөдөө болон садангууддаа тогтмол бинзен үнэгүй авах талон өгөөд үнийг нь худалдан авагч нарын авч байгаа бинзений үнэнд шингээчихдэг. Тэрийгээ болиход л ашиг чинь гараад ирнэ.
Зочин 2021-01-20 176.10.99.200
!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Zochin 2021-01-20 202.131.225.197
Gazriin tos 20$ hurch bhad ta nar yagad unee buulgaagui ym? Ta nar odoo joohon ashig hiigeed avay tegeed daraa n urt hugatsaandaa togtvortoi bailgana gej tailbar hiij baisan chine hudlaa bish shuudee!!!!
жолооч 2021-01-20 66.181.190.86
Үнээ нэмсэн колонкийг шатаана шүү!
/*-*/ 2021-01-20 49.0.142.40
Тэгвэл тэгээд больцгоо л доо, Оросын 100 колонкийг Монголд оруулаад ирье тэгвэл
Энэ салбарт галзуурал бүр газар авчээ 2021-01-20 202.9.46.77
Үнэн шүү дээ. Дэлхийд нефт хямдраад байхад манайд бол Төр засгаас нь гуйж байж л үнийг нь жаахан буулгадаг. Гуйхгүй бол нөгөө хэдэн олигархи нь улам л нэмээд байна. Энэ янз нь дахиад л нэмнэ л дээ. Үнэнийг хэлэхэд зарим бараа бүтээгдхүүнд Төрийн оролцоо, зохицуулалт зайлшүгй хэрэгцээтэй нь харгдаж байгаа юм. Ялангуяа энэ Олигархи үйлдвэрлэх асуудал дээрээ. Гайгүй Олигархи огт байхгүй. Бөөн шунал.
Зочин 2021-01-20 202.9.40.23
Би гайхаад байх юм. Нефт үнэгүй шахам болж байхад та нар үнээ буулгахгүйгээр өсгөж байсан биздээ?
Зочин 2021-01-20 59.153.115.86
Хямд байхад нь өндөр үнээр зарсан ашигаараа алдагдалаа нөхөө хө.
tse 2021-01-20 103.212.119.111
neft 20 dollar hurehed ta nar unee buulgasan yumu. soliorood bgaarai
Зочин 2021-01-20 64.119.18.93
1750 ZARACH BU POPOR
Зочин 2021-01-20 64.119.25.47
а**а шүү
Зочин 2021-01-20 202.21.107.105
сонгууль дуустал дуугай бай
зочин 2021-01-20 202.126.89.142
Хуурамч шатахуунаа болиочээ Үүнд анхаарлаа хандуулах цаг нь болоод өнгөрчөөд бна. Одоо хямд үнээр барьсан алдагдлаа хулхи шатахуунаар л гаргаж авна шүү дээ.
Зочин 2021-01-20 202.126.90.50
Аргал Ойл, Ай Си Ай Си мөн Ви Эс Ойл гэх мэт нөхдүүд муу үатахуун авч ирдэг. Тэрийгээ л зардаг. Томууд эндээс авөхгүй л дээ.
Зочин 2021-01-20 66.181.178.32
ЭЛДЭВ ЮМ ХОЛЬЖ АРИВЖУУЛААД АШИГТАЙ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ
Зочин 2021-01-20 59.153.87.251
Хийхээ больчих би хийе. Айлгаж гэнэ олон жил ингэлээ даварсан гарууд
зочин 2021-01-20 202.21.101.186
ЧИНИЙ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙСИЙМ. ҮХСЭН НОХОЙН ОЦГОР
Зочин 2021-01-20 192.82.65.64
Ашигтай гэж бодоод ордог, ороод үзэхээр төр нь дарамтлаад амьдруулахгүй, үхүүлэхгүй ард түмэндээ болохоор энэ сайхан луйварчдыг барьж байгаа юм. Үгүй бол толгой дээр гарахаар байна гээд ойлгуулдаг юм. Тэгээд яахав Оюунболдод мөнгб зээлүүүлдэг шиг гарахаасаа өнгөрөөд, тэгээд нэг гульжигнаад л яваад байдаг юм аа.