Г.Түвшинжаргалыг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Г.Түвшинжаргалыг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан, эдүгээ ШШГЕГ харьяа хорих 461 ангид сэжигтнээр цагдан хоригдож байгаа Г.Түвшинжаргалыг цаашид цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс Г.Түвшинжаргалын хувийн нөхцөл байдлыг харгалзан батлан даалтад гаргах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Ингэснээр прокурор саналаа шүүхэд гаргах юм байна. Улмаар эцсийн шийдвэрийг шүүх гаргах аж.

Дашрамд дуулгахад, Г.Түвшинжаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татсан билээ. Харин Г.Түвшинжаргалын өмгөөлөгчийн зүгээс хөхүүл хүүхэдтэй хүнийг хууль бусаар цагдан хорьсон хэмээн мэдээлсээр байсан юм. Харин цагдаагийн байгууллагын зүгээс хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан хэмээн мэдээлсэн.

Өмнөх үйл явдлыг ЭНД-ээс харна уу.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж