Уурхайчид: Эм өгсөнд баярлалаа, одоо зайдас авъя | News.MN

Уурхайчид: Эм өгсөнд баярлалаа, одоо зайдас авъя

Уурхайчид: Эм өгсөнд баярлалаа, одоо зайдас авъя

Уурхайчид: Эм өгсөнд баярлалаа, одоо зайдас авъя

Хятадын Шандун мужийн Чишиа хотын ойролцоох алтны уурхайд нэгдүгээр сарын 10-нд шалтгаан нь тодорхойгүй дэлбэрэлт болж 300м гүнд 12 уурхайчин гацсан тул аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Тэд уурхайн гарцнаас дор хаяж 300 метрий, газрын гадаргаас 540 орчим метрийн гүнд байгаа ч нуранги дундуур үүссэн нарийн завсраар аврагч нар зурвас илгээн, ханиад,  даралтын эм, өвчин намдаагч, шархны боолт зэргийг хүлээн авсан бөгөөд хоёр дахь зурвастаа талархал илэрхийлж, дараагийн удаад гахайн махан зайдас илгээхийг хүсчээ.

Холбоотой мэдээ

Ес хоногийн өмнө 300 м гүнд гацсан уурхайчид зурвас илгээжээ

Ес хоногийн өмнө 300 м гүнд гацсан уурхайчид зурвас илгээжээ

Болсон явдлыг эргэн санавал Шандун мужийн Чишиа хотын ойролцоох алтны уурхай нэгдүгээр сарын 10-нд дэлбэрчээ. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас уурхайн гарах гарц болон газрын гүнтэй холбоо барих хэрэгслүүд сүйдэж, уурхайчидтай холбогдох аргагүйд хүрсэн байна.

Харин осол болсноос долоо хоногийн дараа аврагч нар нурангийг ухаж, замд тээглэсэн хатуу зүйлсийг өрөмдөж байгаад хоолой тогших чимээ сонсчээ. Тэрхүү чимээгээр баримжаалан аврагч нар чулуу, нуранги дундуур үүссэн маш нарийн, урт завсраар олс гүйлгэн үзтэл олсны үзүүрээс гацсан уурхайчид татан, өөрсдийгөө эсэн мэнд байгааг мэдэгдэж, түүгээр зогсохгүй зурвас илгээсэн юм.

Зурваст “Аврах ажиллагаагаа битгий зогсоогоорой. Бид амьд байна. Бидэнд маш яаралтай ханиадны эм, өвчин намдаагч, шархны боолт, дархлаа дэмжих эм зэрэг хэрэгтэй байна. Мөн бидний гурав нь цусны даралт ихтэй” хэмээн бичсэн байжээ.

Зурвас дээр бичсэнээс харахад газар доор гацсан 22 уурхайчны 12 нь хамтдаа, амьд байгаагаас дөрөв нь гэмтсэн бололтой. Мөн тэд өөрсдөөсөө дахин 50м орчим гүнд гацсан нэг уурхайчинтай холбоо барьж байсан ч хэд хоногийн өмнөөс сураг алдарсан гэдгээ ч мэдэгджээ. Аврагч нар зурвас дээрх хүсэлтүүдийг ёсчлон биелүүлэхийн сацуу 12 уурхайчны байрлалыг тогтоон, аврах ажиллагааг эрчимжүүлж, эхний ээлжинд амьд үлдэгчдийг ар гэртэй нь яриулах үүднээс тэдэнд цахилгаан утас дамжуулжээ. Эрх баригчдын мэдээлж байгаагаар ослын талаар хэтэрхий хожимдож буюу нэг өдрийн дараа мэдээлснээс аврах ажиллагаа цаг алдаж эхэлжээ. Мөн болсон явдалтай холбоотойгоор уурхайн удирдах албан тушаалын хоёр ч хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Хамгийн ноцтой нь, уурхайчдын байгаа газар руу хөрсний ус нэвчин дүүрч эхэлсэн тул аврагч нар хоолой шургуулж, усыг соруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Хятадад уурхайн ослоос болж олон хүний амь эрсдэх нь тийм ч ховор үзэгдэл биш. Тухайлбал, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Диаошуйдон нүүрсний уурхайд шатамхай хий алдагдсаны улмаас 23 ажилчин, наймдугаар сард Сонзао нүүрсний уурхайд гарсан галын дараа хорт хийнд угаартан 16 ажилчин нас барсан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 66.181.181.147

Стандарт л бариагүй биз өөр яахав дээ.

Avatar

Зочин 2021-01-20 203.91.115.49

Овоо л доо.

Avatar

Зочин 2021-01-20 66.181.191.57

Оюу толгойн гүний уурхайг Рио Тинто Хятад улсд зарах шуугиан баруунд гараад байгаа. Хэрэв тэгвэл энэ уурхайн хөдөлмөр хамгаалал эрсдэлд орох уу.

Avatar

Зочин 2021-01-20 66.181.178.32

ҮНЭН ҮНЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж