Цахим хуудас хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Цахим хуудас хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Европын холбооны санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (“ЕСБХБ”)-наас хэрэгжүүлж байгаа “ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын (“ЖДҮГ”) захиалгын дагуу “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн сан, платформ”-ыг боловсруулж гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана.

Энэхүү төслийн зорилго нь ЖДҮГ-тай холбоотой бүхий л мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, тэгш хүртээмжтэй байдлаар цахим хуудсаар дамжуулан хүргэхэд оршино. Түүнчлэн бусад түнш байгууллагуудтай мэдээлэл солилцох, хэрэглэгчидтэй харилцан уялдаатай ажиллах ухаалаг шийдлийг нэвтрүүлж тухайн цахим хуудсыг урт хугацаанд тогтвортой ажиллуулах нь чухал зорилт юм.  Уг төсөл нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 20 дугаар заалтыг ажил хэрэг болгоно.

Төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгууллагыг дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн batkhisb@ebrd.com хаяг руу 2021 оны 01-р сарын 29-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлэхийг урьж байна.

  • Хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, танилцуулга;
  • Сүүлийн 5 жилд ажилласан цахим хуудас хөгжүүлэх ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх /нотлох баримтыг хавсаргана/;
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэлээлэл, намтар;
  • Татварын цахим тодорхойлолт;
  • Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан;
  • Хугацаа хэтэрсэн зээл болон хүүгийн өр төлбөрийн талаар албан мэдэгдэл;
  • Англи хэлний дундажаас дээш мэдлэг /намтар дээр оруулах/.

Лавлах утас: 99058005

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж