Оюутолгой: Ч.Сайханбилэг & Б.Солонго | News.MN

Оюутолгой: Ч.Сайханбилэг & Б.Солонго

VS

Оюутолгой: Ч.Сайханбилэг & Б.Солонго

Сүүлийн үед Оюутолгой төсөлтэй холбоотойгоор гадаад, дотоодод олон үйл явдал өрнөж буй. Ялангуяа Оюутолгой төслөөс ногдол ашиг авахгүй, Монголын Засгийн газар 22 тэрбум ам.долларын өртэй гэх мэт мэдээллүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго тайлбар өгсөн. Харин түүний эсрэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөн ил захидал илгээсэн билээ. Бид энэ удаагийн VS буландаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

Ч.Сайханбилэг:
Ерөнхий сайд асан

-Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь Засгийн газрыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ. Нөгөөтэйгүүр эрхэм дүүгийн онцлон шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа 2 талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт: ”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгой төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа. Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан. Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. Оюутолгойн асуудал аль нэг намын асуудал биш учир Засгийн газар, “Эрдэнэс-Монгол” компанийн институцийн залгамж чанарыг намчирхалгүй байнга хадгалж явах учиртай. Үүнийг улс төрийн тогоотой гүн гүнзгий холилдчихоогүй өөр шиг чинь хүмүүс илүү холбох ёстой юм. Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улстөрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй. Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх 2 байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч Засгийн газрын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна. 2015 оны тооцооллоор манай тал зэсийн үнийг 6000 доллараас дээш байх тохиолдолд Монгол Улсын Засгийн газар төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа. Үүнээс ААН-ийн орлогын албан татвараар 14,5 тэрбум доллар орохоор бий. Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг 4-хэн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцаа хадгалагдах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр 2 тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна. Өнөөдөр ч эрхэм дүү ийм байдалд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрээс захиалга авч, “Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгч нар ч хахууль, авлига авсныг “Оюутолгойн хэрэг” гэгч дээр хэний ч эсрэг нотолж тогтоож яллаж чадаагүй. Цаашид ч чадах ч үгүй, яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.

Б.Солонгоо
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга:

-Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2020 онд дахин тодотгож шинэчилсэн бөгөөд definitive estimate буюу санхүүгийн нарийвчилсан тооцооллын талаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд Рио Тинто (РТ) хөрөнгө оруулагчдад мэдээлсэн. Үүнээс хэд хоногийн өмнө тооцооллыг Засгийн газарт өгсөн. Санхүүгийн тооцооллыг судлаад үзэхэд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгааг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан байсан. Баялагт тулгуурласан тооцооллыг 2100 он хүртэл хийсэн бөгөөд тэр хүртэл ч ногдол ашиг авахааргүй байгаа. Үүнээс гадна Засгийн газрын санааг маш их зовоож байгаа асуудал нь ААНОАТ буюу ашгийн татварыг Монгол Улсад бараг төлөхөөргүй байгаа буюу 2051 он хүртэл ердөө 4 жил л төлөх ба нийт дүн нь 428 сая ам.доллар гэж РТ тооцсон байсан. Өнөөгийн үнэ цэнээр 77 сая ам.доллар гэсэн үг.  Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжих дэлхийн хэмжээний орд үйл ажиллагаа явуулсан 30 жилийнхээ хугацаанд дөрөвхөн жилд нь ашгийн татвар төлнө гэдэг маш чамлалтай үзүүлэлт.  Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгойд гурван жилийн татварын хөнгөлөлт өгсөнөөс гадна тухайн үед мөрдөгдөж байсан Татварын хууль тогтоомжийн дагуу алдагдлаа ирээдүйд шилжүүлэх боломж олгосон. Тус компани алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд алдагдлаа хуримтлуулаад 8 жилийн хурагаанд Монголд төлөх татвараасаа 100 хувь хасах боломжтой байгаа. Тэгэхээр ашигтай ажилласан ч гэсэн 11 жил Монгол Улсад татвар төлөхөөргүй байгаа.  Энэ мэтээр Монгол Улсын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээнд Засгийн газарт ирэх үр өгөөж буурсан тооцоолол байна гэдэг байр сууриа Рио Тинтод илэрхийлээд байна. Гэрээний тодорхой нэг заалтаас үүдээд асуудал үүсэж байна гэж хэлэхэд хэцүү.  Өгөөж яагаад буурч байна гэхээр Оюутолгой төсвийн ТЭЗҮ гурван удаа шинэчлэгдэх бүрдээ хөрөнгө оруулалтын зардал нь нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал л гэхэд 2016 онд байгуулсан гэрээгээр 5.3 тэрбум ам.доллар байсан бол шинэчилсэн тооцоогоор 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, төслийн хөрөнгө оруулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар болж, 30 хувь өсөх нь. Дубайн гэрээгээр далд уурхай 2021 оны нэгдүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан бол шинэ ТЭЗҮ-ээр 22 сараар хойшилж байгаа.  Мөн төслийн зардал нэмэгдсэнээс үүдээд үр ашигтайгаар олборлож болох нөөцийн хэмжээ буурсан байгаа. Шинэ ТЭЗҮ-ээр төслийн нөөц 8 хувь буурч буй. Оюутолгой компани дээр үүсч буй бас нэг асуудал нь зээлийн санхүүжилтийн дарамт өндөр байгаа явдал. Тус компани одоогийн байдлаар 11 тэрбум ам.долларын өртэй. Үүнээс 4.4 тэрбум ам.доллар нь төслийн санхүүжилт буюу ОУСК, ЕСБХБ тэргүүтэй 20 орчим банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл бол 7 тэрбум ам.доллар нь Туркойс Хилл Ресурс компанид төлөх ёстой хувь нийлүүлэгчдийн зээл. Үүнтэй холбоотойгоор Оюутолгой компани өдөрт 1.8 сая ам.долларыг зөвхөн зээлийн хүүд төлөх дүр зураг гарч байна. Үүний зэрэгцээ ОТ-н менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө РТ хөрөнгө оруулалтын зардлаас 3 хувь, үйл ажиллагааны зардлаас 6 хувиар тооцож жил бүр төлбөр авч байгаа. Энэ нь 2019 онд л гэхэд 180 сая ам.доллароор хэмжигдэж байна.  Тиймээс энэ мэт зардлыг бууруулснаар төслийн өгөөж сайжрах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа.  Засгийн газар төслийг зогсоох, далд уурхайн бүтээн байгуулалтыг саатуулах, хойшлуулах шаардлага гаргаагүй. Бид аль болох Дубайн гэрээг шинэчлэх, харилцан тохиролцож томоохон өөрчлөлт оруулахаар хэлэлцээрээ үргэлжлүүлж ирсэн. Гэрээг энэ хэвээр хадгалж хэрэгжүүлэх боломжгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга байж болох хувилбарууд яригдаж байгаа. Хэрэв хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийгээд үр дүн гарахгүй бол Засгийн газраас нэг талын санаачилгаар энэ гэрээг цуцлах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Зөвшилцлөөр шийдэх боломжгүй бол арбитраар шийдвэрлүүлнэ гээд Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тул Лондонд арбитрын маргаан үүсээд явж байгаа. Гурван арбитрчаар бүрдсэн баг маргааныг шийдвэрлэнэ. Арбитрчдаа томилоод ажил үргэлжилж байна. Арбитрын үйл ажиллагаа нь нууцлалын протоколтой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Оюутолгой компани Монгол Улсын Татварын хууль тогтоомжийн дагуу татвараа зөв тайлагнасан эсэхийг шалгаад акт тавьсан байх. Оюутолгой бол олон улсын нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн стандартын дагуу бүртгэлээ хөтөлдөг гэж байгаа. Гэхдээ татварын тайлагнал бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байх ёстой. Хэлэлцээ эрчимтэй үргэлжлэх байх. Засгийн газар хэлэлцээнд бэлдэх зорилгоор санхүү, техник, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдийг авч ажиллаж байгаа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 66.181.161.114

ХАР СЭТГҮҮЛЧ ОЧ

Avatar

Зочин 2021-01-20 64.119.24.215

Сайханбилэгийг дэмжсэн хөлсний коммэнт бичигч нөхдүүд минь. Та нарт өнөөдрийн хэдэн халтар төгрөг хэрэгтэй юу. Маргаашийн улс орны хувь заяа, үр хойчийн ирээдүй хэрэгтэй юу. Сайн бодоорой эргүү төлөгнүүд минь..

Avatar

Зочин 2021-01-20 202.9.40.173

Сайханбилэгийн зөв!!!

Avatar

Зочин 2021-01-20 202.9.40.189

Сайханбилэгийг зогсоод байсан далд уурхайн ажлыг хөдөлгөсөнд талархах ёстой.тэр тохироогоор бол одоо далд уурхай нээгдэж ОТ орлого огцом өсөх байж.Гэтэл тэр Дубайд тохирсон зардлаа ОТ дахиад хэтрүүлж,бас ашиглалтанд орох хугацаа хойшилжээ.Одоо манай тавьсан манаач нар юу гэх юм бол.ноцтой юм байна.

Avatar

Зочин 2021-01-20 172.56.42.26

Татварын хөнгөлөлтөө эдлэхийн тулд л зардлаа ихэсгэж байгаа юм байна. Үл хөдлөх хөрөнгө л хаа нэгтээ ихээр авч depreciation хийгээд л тэг ашиг болно. Амазон компань яг ингэж ААН орлогын татвараас зугатдаг. Балансын орлогын мэдүүлгийг хянаад үз. Зээл ихсэж үндсэн үл хөдлөх хөрөнгө ихэссэн бол ойлгомжтой. Мөн мөнгөн гүйлгээний мэдүүлэг дээр байгаа. Татварын хөнгөлөлт анхнаасаа өгсөн бол эдэлж л таарна. Татварын орлого 0 бол 53:47-ийн 34 нь өгөөж, 19 нь Ашигт малтмалын нөөцийн татвар (бонус/RICO)?

Avatar

Зочин 2021-01-20 106.102.128.134

Хий мэдэмхийрч солиорч байхаар монголдоо ирээд тайлбараа өгөөчээ. Олигтой унших юм олдохгүй юм даа. Галзуурчихсан юм уу. Ухаантай хүн бол амиа золиолсон байгаа.

Avatar

Зочин 2021-01-20 172.56.42.26

ААН-ийн татварыг тэглэх эрх хэнд байдаг юм бэ? Ашиггүй бол угаасаа л татвар төлөхгүй. Гэтэл хугацаа зааж татвараас чөлөөлнө гэдэг бол эрх мэдлээ л хэтрүүлсэн хэрэг. 34 хувь бол давуу эрхийн хувьцаа, давуу эрх манайд байхгүй бол ашиг авахгүй. Мөн 2 талаас гэрээ хийхдээ НӨӨЦ=Санхүүжилт гэж тулсан гэрээ хийнэ. Манайх эзэн нь РТ бол санхүүжүүлэгч. ЗГ ямар нэгэн санхүүгийн асуудал байх ёсгүй. Тэгхээр юуг урьдчилж авав?? Юуг буцааж төлөх ёстой юм? Юг ч биш. Барьцаалаад зээл өгсөн гайхалтай схэм бна.

Avatar

Зочин 2021-01-20 213.142.96.196

Ene emegtei IVY- giin surguuli yamar mergejleer tugsuun yum be? Internatioanl investment law uzsen uu??? Tiim hicheel uzeegui l haragdaad bna. Basic utgaa oilgohgui. Ern engiin argaar bi unuudur neg huntei lageriin gazar tureesleed baishin barih geree baiguullaa trgtel margaash ter hun gazraa huraaj boloh yumuu? Buruu ch bai aldaatai ch bai geree hiisenl bol hiisen gereeniihee zaaltin daguu asuudlig yarina gedeg engiin oilgohgui tsarailaad baigaa humuus zugeer shou hiij bna shtee.

Avatar

Khudlaa bitgii medemkhiir 2021-01-20 202.126.88.43

Chi ene bichsen yum 8 jiliin umun bayartsogt iim bali yum yarij baisantai ikh adilkhan bn shu

Avatar

zochin 2021-01-20 120.142.0.126

Dyy mini ynendee yu ch oilgoogyi ym shig baina. ediin zasgiig medehgyi baina. Meddeg hyneer unshuul.

Avatar

Зочин 2021-01-20 112.72.6.146

Ганцхан л шийд байна. Маш хурдан Оюунтолгойн гэрээгээ цуцлаад газраа дахиж бүү ух хойч үедээ хадгал…..Одоо бидний үеийнхэн ашиг шимийг нь хүртэж чадахгүй юм бол тэр дээр биздээ

Avatar

zochin 2021-01-20 43.228.129.119

Хээрийн зальт чоно холоос уйлдаж байдаг яасан холоос эх орон ард түмэнлүү захиа чулуудаж байна. Эх, эцэг, эх орон чинь чамайг өдий датай болгосон гэдгийг ухаармаараа. Гэрээсээ зугтсан хүн айлаар олон жил хоноглож чадаггүй гэсэн . Эх орондоо ирж ард түмэнээсээ уйчлал гуйгаад хээрийн салхиаар амьсгалж,цэнгэг хөх тэнгэрийн дор амьдарсан дээрээ.

Avatar

Зочин 2021-01-20 202.126.88.132

САйханбилэгийн үёд эгийн гол багануурын ЦС н ажил эхлээд явж байсан ОТ далд уурхөйн ажил ч эхэлсэн ямар ч гэсэн Монголын төлөө ажиллаж байсан одоо хүрэлсүг баттулга нар хэний төлөө явдагийг харж л бна ялгаа бна аа цаг цагаараа байдаггүй монголчууд зөв бурууг ялгаж чадах цаг ирэх байлгүй дээ

Avatar

RIO be ethical 2021-01-20 122.201.22.229

Muu l bol ariin har ovoohoi gej, busad ulsad aldagdal huleesen zardlaa Mongoliin OT ruu shingeej avaad baigaa garuud shuu dee.

Avatar

Зочин 2021-01-20 66.181.183.86

Зогсоож байж л шийдэхгүй ингээд л өөх ч биш булчирхай ч биш 10 жил явлаа. Рио тинто цаг хожоод ил уурхайг зөөгөөд дууслаа

Avatar

Зочин 2021-01-20 66.181.183.86

г*** Сайханбилэг зайлаа

Avatar

Зочин 2021-01-20 66.181.176.220

Нэг тэрэгний хоёр дугуй. Хоёулаа яриад байгаа зүйлсээ өчүүхэн төдий ч ойлгоогүй, зүгээр сонссон зүйлээ буцаж бурагсад. Энэ төслийн олон ээдрээг тайлахын тулд санхүүгийн маш сайн мэдлэг дээр нь санхүүгийн 10 гаруй салбар шинэжлэх ухааны учрыг олсон байх учиртай юмаа. Эдгээр бурагсад эдгээр шинжлэх ухааны нэрийг нь ч сонсоогүй хэрнээ, цэцэрхэн ярих нь Монголын эмгэнэл бизээ…

Avatar

зочин 2021-01-20 192.82.66.247

1. Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа 2 талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ”
2. хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү?

Avatar

Зочин 2021-01-20 64.119.25.168

БИДНИЙ НЭГ АЮУЛ НЬ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ АА УХАЖ ГАРГАХИЙН ТУЛД РИОГООС МӨНГӨ УРЬДЧИЛЖ ЗЭЭЛЭЭД ХҮҮ ТӨЛӨӨД БАЙГААД АСУУДАЛ БАЙНА БАС.

Avatar

Зочин 2021-01-20 46.125.249.4

Ern bol negentee baiguulsan gereeg zuvhun huchin tuguldur baigaa gereeni zaaltin daguul uurchilnu shtee uur arga bol baihgui. Hamgiin gol n yag olon ulsin hurungu oruulaltin huuliar gaadadin deed surguuli sursan huniig ajiluulahgui bol manai mongolin MUIS esuul huuchin SOTS ueiin bolovsroltoi himuus arai l sain oilgohgui baihaadaa. International investmemt mash nariin shuudee. Illegal Expropriation hiih yum bol HULL FORMULA gaar compensation bodno geed ern nariin yumnuud zunduu baigaa

Avatar

Зочин 2021-01-20 192.82.71.247

Мундаг эмэгтэй байнаа. Сайханбилэгийн хувьд тухайн үед цаг хугацаа өөр байсан өөрөөр хэлбэл нөхцлөө урьдчилан тооцоогүй жаахан яарсан байж магадгүй. Зориуд алдагдалтай гэрээ улайм цайм хийх боломж харагдахгүй байна

Avatar

Зочин 2021-01-20 103.212.118.216

ene avgai yag xenii tald ajillaj bgaag tur ni medexgui gejuu. ingexeer riotintod ashigtai daldlagdsan ym yavaad bgaag oilgoxgui gejuudee p

Avatar

ЖИНХЭНЭ МОНГОЛ ИРГЭН 2021-01-20 49.0.149.20

ЭНЭ САЙХАНБИЛЭГ НЭРТЭЙ МУУХАЙ НӨХӨР ХОРОГДОХ ГАЗРАА ОЛСОН ЮМ БАЙХДАА ХУЦААД БАЙДАГ БОЛСОН БАЙХ ЧИНЬ ЭНЭ МЭТИЙН ДОТООДЫН ДАЙСНУУДЫГ Л ЧИНГЭС ӨВӨӨГИЙН ҮЕД ТОЛГОЙГ НЬ ЦАВЧИЖ ХАЯДАГ БАЙСНААР МОГОЛ ОРОН ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН ТҮҮХТЭЙ ДЭЭ

Avatar

Зочин 2021-01-20 64.119.25.168

ЧИНГИС ХААНЫХАА НЭРИЙГ Ч ЗӨВ БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТОМ ТОМ БИТГИЙ ХУЦАА

Avatar

Зочин 2021-01-20 64.119.25.168

БИД УУЛ УУРХАЙГААС ОРЖ ИРСЭН МӨНГӨӨ ХЭР ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛЖ БАЙНА ВЭ. АНДЛАЛ МЭТИЙН ХОГ БОСГООД ОЮУТОЛГОЙ ЯМАРЧ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГӨХГҮЙ БАЙНА ГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ МЭТ. БИД ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬДАА Л ЯЛЗАРЧ БАЙНА.

Avatar

Зочин 2021-01-20 64.119.27.154

Урвагчдад хариуцлага тооцох ёстой, Дарга нар талцаж болохгүй бүгд нэг санаагаар нийлээд суурьтай зөв шийдвэр гаргаж ОТ-гоос ногдол ашиг заавал хүртэх ёстой,

Avatar

Зочин 2021-01-20 46.125.249.4

Bi sursan zuileesee helehed (Int. investment law) oyu tolgoi bol natural resource seeking , investment to state gedeg hurungu oruulalt tegheer yamarvaa negen margaan garhad BIT g undesleed arbitrt ugnu. Nuguuteiguir investment protection standard gej yum bii, hurungu oruulagchiig huuh yum bol compensation uls tuluh bolno. Ene minii yarj bgaa yum bol zugeer basic gehdee ene gereendeer yag olon ulsin hurungu oruulaltin huliar mergeshsen hun ajilsan uu esuul ajillaj bna uu gedeg sonin bna.

Avatar

Зочин 2021-01-20 64.119.27.154

Ийм бүтэхгүй гэрээ, гүйцэтгэгчтэй төслийн үйл ажиллагааг ЗГ-аас маш нарийн хянаж, зохих шийдврүүдийг цаг тухай бүрд ньгаргаж явахгүй бол ОТ, ТУЗ-ийн мөнгөнд дөрлөгдсөн , сморь унасан толгойгүй хүмүүст найдаад орхиж болохгүй болсон байна. Баялгаа эзэмшүүлчээд өөрсдөө хоосон, ийм хариуцлаггүй байж болохгүй биз дээ, юм л бол гаднаас зээл хайгаад улс орон ард түмнээ хохироож болохгүй, Ерөнхийлөгч, УИХ, ЗГ, УУЯам, та бүхэн болгоно, бүтээнэ хийнэ гэж биднийг төлөөлж байгаа биз дээ, арга хэмжээ авах

Avatar

ЗОЧИН 2021-01-20 64.119.25.168

АНХ ОЮУ ТОЛГОЙ ЭХЭЛЖ БАЙСАН ЦАГ ХУГАЦАА РУУ БУЦАЖ БОДОЖ ҮЗЭЭРЭЭ. БАЯРЦОГТ РИО ТИНТОД ЯАЖ ТАЛ ЗАСЧ БАЙСНЫГ БҮГД МЭДНЭ ШҮҮ ДЭ. ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛД ХҮРНЭ ГЭЖ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА. ӨНӨӨДӨР БИД ХӨГЖСӨНГҮЙ ЭЭ. БИД УУЛ УУРХАЙГААР ХӨГЖИХГҮЙ ЭЭ. МОНГОЛ ШИГ ЮМ ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ УЛСАД ХИЧНЭЭН МӨНГӨ ЦУТГААД БАХЬ БАЙДГААРАА БАЙНА. 12 ОНД АРДЧИЛСАН НАМ ГАРААД ЯМАР ИХ МӨНГӨ БОНД БОСГОЛОО ЯМАР ИХ МӨНГӨ МОНГОЛД ОРЖ ИРЛЭЭ. БИД ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭГЭЭГҮЙ ЭЭ. ТЭР МӨНГӨ БУЦААД УРСААД ГАРААД ЯВСАН.

Avatar

ЗОЧИН 2021-01-20 64.119.25.168

БИД ОРЖ ИРСЭН МӨНГӨӨ ХАЛАМЖ ГЭЖ ТАРААСААР ЯДУУ ХЭСЭГ МААНЬ НОХОЙ ШИГ ҮРЖИЖ АРЧААГҮЙ ЯДУУ ГУЙЛГА ГУЙСАН УЛС БОЛЛОО. БАЯЛГЫН х****л ГЭЖ ЭНЭ Л БАЙХДАА. ЮУ Ч ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ УЛС ХИЧНЭЭН МӨНГӨТЭЙ БОЛСОН Ч АСАР ХУРДАН ГАРААД ЯВЧИХДАГ ЮМ.

Avatar

ЗОЧИН 2021-01-20 64.119.25.168

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭ ЭХЛЭЭД УЛСДАА 100% АВААД УЛС ЖООХОН МӨНГӨТЭЙ БОЛЖ БАЙГААД ЭНЭ ТӨСӨЛӨӨ ЭХЛҮҮЛСЭН БОЛ. АРАЙ ЯАРЧИХСАН МЭТ САНАГДДАГ ЮМ. БИД БАЯЛГААРАА БҮХ ЮМ АА ДААЖ ЯВАА. ЭРДЭНЭТ ШИГ ИЛ УУРХАЙ БИШ ГҮНЭЭ УУРХАЙ БОЛХООР ЗАРДАЛ ИХ ГАРАХ НЬ МЭДЭЭЖ. ОДОО ЭНГЭЖ ТАЛЦАЖ АСУУДАЛД МОНГОЛЧУУД БИД ХАНДМААРГҮЙ БАЙНА. НЭГ ШИЙДЭЛД ХҮРЭХ ХЭРЭГТЭЙ. САЙХАНБИЛЭГ ХҮРЧ ИРЭЭД ЭР ХҮН ШИГ АСУУДЛАА ШИЙДСЭН НЬ ДЭЭР.

Avatar

Зочин 2021-01-20 66.181.177.72

Ссайхан балаг шил долоож долоож гэрээ хийсэн байна даа ямарч тооцоогүй уянгггын халил Солонго дүү сайн байна

Avatar

eh oronch 2021-01-20 66.181.161.12

sxanbalag urvagchiig hurdan avchirch tsaazal. mogoliin daisan

Avatar

Зочин 2021-01-20 203.91.115.49

Солонгоо нэгдүгээрт бусдын хүүхэлдэй болж энэ мэдэгдлийг хийж байна. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон. Өрсөлдөгч талууд улс орны хувь заяаг дэнслэх энэ том төслийг аль болох харлуулж, шалан дээр унагаад дараа нь өөрсдийнх нь оролцоотой аварч баатар болох жүжигт өрсөлдөж байна. Тэдэнд үүнээс өөр иргэдийг хуурчих далайцтай сэдэв байхгүй. Нөгөө талаар Москва өөрийн буфер бүс Монголоос гуравдагч орны хөрөнгө оруулалтыг шахаж гаргах кампанит ажлынхаа гол хэсэгт ирээд байна. Түүнтэй зэрэгцээд Москва аш

Avatar

Зочин 2021-01-20 203.91.115.49

иг сонирхлынхоо гол төв нь болсон сибирийн баялагийг Хятад руу гаргах түүхэн цаг мөч дээрээ ирээд байна. Үүнд нь мэдээж монголын говийн баялаг шавар хаана. Учир нь тэдгээр баялаг Хятадын хилд дэндүү ойрхон. Сибирийн баялагийн дутагдалтай тал нь Хятадаас дэндүү хол. Энэ дутагдалтай байдлыг засахын тулд Москва Монголын дотоод хэрэгт оролцож Оюутолгойг зогсоох гэж улайран дайрч байна. Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар бол зүгээр Москвагийн хүүхэлдэйнүүд. Солонго нь энэ удаад тэдний бээлий болж ба

Avatar

Зочин 2021-01-20 203.91.115.49

йна. Жүжиг маш сонирхолтой үе дээрээ байна. Баттулга Хүрэлсүх хоёр Путинд хэн нь үнэнч болохоо харуулахаар улайрахдаа улс орныхоо эрх ашигийг умартаж байна. Нэг нь энэ төслийг харлуулахаар бээлийгээрээ дамжуулан мунхаг иргэдэд сөрөг пи ар хийж байхад нөгөө нь үүнд нь хөндлөнгөөс оролцон нөлөөлөх оролдлого хийж байгаа нь яг л соц үед Чойбалсан, Цэдэнбал нар Кремлийн удирдагчдад тал олж тушаал дэвшихээр далдуур биесээ матаж байсантай адилхан биш байна уу? Харин энд Хүүк Оюука хоёрын эрх ашиг салж

Avatar

Зочин 2021-01-20 203.91.115.49

байж магадгүй нөхцөл анзаарагдаж байна. Гэх мэтчилэнгээр жаахан нүдээ нээгээд эрүүлээр сэтгэх гээд ядаж оролдоод үз дээ үхэрнүүд минь. Харин нэг сонин гаргалгааг энд дайя. Хэн ерөнхийлөгчөөр сонгогдоно тэр хүн хэн байсан ч шинээр баригдах нефтийн үйлдвэрийг бойкотлоно. Хувь заяа нь тэр юм. Үүгээр бараг энд бооцоо тавьчихъя.

Avatar

Чулуунбаатар 2021-01-20 64.119.19.95

Оюу толгойн гэрээг ганцхан Сайханбилэг сайжруулж чаднаа

Avatar

Чулуунбаатар 2021-01-20 64.119.19.95

Сайханбилэг гэрэгээ сайн хийсэн . Хүний хийсэн зүйлийг өөр хүн өөрчлөөд үр дүн гэрэхгүй. Оюун Эрдэнэ Монголын ард түмний өмнө буруу үйлдэл хийж байна

Avatar

бодлын хулгайч 2021-01-20 103.57.95.143

ТИЙМ Л МУНДАГ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ЮМ БОЛ ӨӨРӨӨ ИРЭЭД ШҮҮХЭД ТАЙЛБАРАА ХИЙ. МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ. ХИЛИЙН ЦААНААС ХАШААНЫ ГАДНААС БИТГИЙ ХУЦААД БАЙ САЙХАНБИЛЭГЭЭЭ. ХҮРЭЭД ИР. ХЭРВЭЭ ЧИ БУРУУГҮЙ ЮМ БОЛ.

Avatar

Зочин 2021-01-20 192.82.74.245

ta bidnii tsalin tetgevertei holbootoi asuudal tul bidentei hamaarah asuudal tul uzel bodloo il tod ilerhiilj. luivarchidiin zugtaad ayulgui gazar ochood yu hissen e yarij oorsdiin hulgaigaa tsairuulah gej oroldoj baigaag il tod shuumjleh heregtei

Avatar

Зочин 2021-01-20 103.212.118.108

22000 ХУВЬСАГЧАА ЯРИАЧ

Avatar

МГЛ 2021-01-20 202.179.27.200

10 жил төмөр замаагацааж Оросыг урдуураа оруулсан шиг одоо ОТ-г гацааж оросуудыг Урдуган гэл үү зэсийн экспортоо хөдөлгөтөл хүлээ еэ. Оросын тагнуул Женкогоо сонгохоо мартуузай.

Avatar

Зочин 2021-01-20 43.228.131.110

Сайханбилэг маш зөв ярьсан байна. Энэ тэнэг хүүний замаар явбал арбитрын шүүхэд ялагдана.

Avatar

Зочин 2021-01-20 192.82.70.28

Манай дарга нар Арбитрын шүүэхд ялагдахаас хэзээ ч айж байгаагүй, эрэлхэг зоригтой шдээ. Яагаад гэвэл: хохирлыг нь татвар төлөгч иргэд бид өмнөөс нь төлдөг учраас!!!!!

Avatar

Зочин 2021-01-20 43.228.131.110

Яг үнэн.

Avatar

Зочин 2021-01-20 202.21.98.34

Үгүй энэ Сайханбалагийн ухаан мэдрэл зүгээр болов уу.
Отгочулуугаас ЗГ зөвлөлгөө ав гэж гэнэ.
Энэ одоо сонголын ЗГ-т зааж зааварлаж зөвлөгөө өгдөг хэн бэ.
Бас тэр Эрдэнэбат, Болор гэгчдийг шүүх ялгүй болгов. Тэр торгосон мөнгө нь тэдний нэг удаагийн үдийн хоолны мөнгө байх оо. Монголын шүүхээ гэж..

Avatar

Зочин 2021-01-20 83.20.231.208

Batboldoos ehleed sain shalgah heregtei

Avatar

32 той залуу 2021-01-20 192.82.71.189

рио тинто шиг туршлагатай компани гэрээгээ хийхдээ тухайн үеийн засгийн газрыг цөлмөөд л амархан давж гарсан байна, үүнд авилгал ч өгсөн нь ойлгомжтой. Иймэрхүү түүхтэй компани бүх аргаараа үзнэ штээ, энэ бол ердөө бизнес. Тийм учраас монголыг хайрлаад хүндэтгэлтэй харьцахгүй, жинхэнэ хүйтэн бизнес сэтгэлгээгээр л дайраад гарна. Тэр Оюутолгойд ажиллаж байгаа хэдэн инженер юу мэдэхийн, бизнесийн удирдлага нь биш. тэгсэн аймар том том ярьж бараг РТ ийн захирал шиг л ярьж байнлээ шт

Avatar

Зочин 2021-01-20 192.82.74.245

trq-iin 50+1 ezemshdeg rio tinto trq -iin 49 ezemshigchid bolon mongoliin zasgiin gazariig hamtad n luivardaj bgaa. rio tinto horongo oruulalt bosgoj hiij bna geed oruulsan horongo oruulaltaa oorsdoo une nemeh, tansag heregleend zartsuulah zamaar hulgai hiij bga. rio tintog jiij trq-iin 49 huvi ezemshij bgaa huvtsaa ezemshigchtei company baiguulj boldoggui yum bh da. rio tinto hulgai hiih, mongo huuleh zamaar ashigaa olj bgaa bolohoor 22, 44 ter bum dollariin aldagdaltai ajilah n hamaagui bgaa.

Avatar

32 той залуу 2021-01-20 192.82.71.189

Солонгоо маш үндэслэлтэй тайлбар бэлдэж ярьсан байна. Харин Сайханбилэгчийн ярилцлага нь хар масст зориулсан, хар ухаан их ярьсан мөртлөө тэр нь Солонгын ярилцлагыг их гуйвуулсан, ярилцлагаа бараг уншаагүй байж өөрийн төсөөллөөрөө хариултаа хэлж байна. Тэр 22 тэрбумын өрийг сайханбилэг өөрөө ч ойлгоогүй шахуу, эсвэл албаар худлаа ярьж байгаа мэт харагдаж байна.

Оюутолгой той арбитраар зууралдаад шийдэгдтэл 4 5 жил болсон ч энэ нь богино хугацаанд тэсээд гарах л зүйл байна.

Avatar

Зочин 2021-01-20 64.119.22.176

Ард түмээн хулгайчдаа үеийн үед толгойдоо залсны балгыг биеээрээ амсах сонголт хиыдгээ хэзээ болиноо. Одоо ч гэсэн

Avatar

Зочин 2021-01-20 202.21.108.35

Рио Тинто болон манай Засгийн Газар гэрээ цуцлах талаар яриагүй. Харин ял завших гэсэн нөхдүүд болон тэдний троллууд, бас Рио Тинтогийн троллууд манай Засгийн Газрын шантаачилж байна. Үүний эсрэг Монгол Улсын иргэд байгаа бол тэмц!

Avatar

Зочин 2021-01-20 64.119.20.156

Саахуубилгийг авчраад Оюутолгой#, Эрдэнэтийн 49өөр нь шийтгээд өгөөч МАНгаруудаа,

Avatar

Зочин 2021-01-20 103.57.94.135

22 тэрбум ам.долларын өр яаж гарч байгаагаа тайлбарлаачээ! Хэн ч ямар ч тоо хэлж чадна ш дэ. Тэгвэл Рио Тинто 44 тэрбумын өрөнд унаж байгаа хэрэг үү? Гэрээнд юу гэж бичсэн юм бэ? Рио Тинто зээл авбал, тэр зээлийг нь тэр чигээрээ Монголын төр хариуцна гээд байгаа юм уу? Энд мэргэжлийн хүмүүс дутагдаад байна аа. Тэрнээ энэ гэрээг уншиж үзээгүй Ганбаатар (уншсан ч ойлгоогүй) мэтийн хүмүүсийг сонсомооргүй байна.

Avatar

Зочин 2021-01-20 192.82.70.28

Жирийн иргэд бид энэ хоёрын хэн нь үнэн хэлж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ энгийн логикоор харвал: 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орно гэдэг нь гарцаагүй! Тэгэхээр РИО амиа хорлх гэсэн мэт тийм тэнэг юм хийхгүй нь мэдээж байхаа? Энэ бүсгүй улс төрийн шахалтаар худлаа ярьж байгаа бол муу л байна даа!!!

Avatar

Зочин 2021-01-20 66.181.191.52

Yer ni bol bidnii avakh yostoi mungiig kheseg buleg nukhduud avchikhsan, odoo ch avdag yum shig baigaa, shineer baakhan nukhduud yum avaya gekheer sotroo uchiraa oltsgoo gesen chini … khamgiin baikh magadlaltai khuvilbar … tusgaar ulsyn turuus tom biznes, biznesees aidag tur 2 neg dor udaan baikhad khetsuu l dee

Avatar

Иргэн 2021-01-20 202.21.124.19

ТЭЗҮ-гээ 3 удаа шинэчлээд хөрөнгө оруулалтын зардлаа өсгөөд байхад түүнийг Ашигт малтмалын газрынхан хүлээгээд авчихсан бна! Дээр доороо ажлаа хийж чадаж бна уу?!

Avatar

Зочин 2021-01-20 192.82.74.245

тэцу bataldag heden holduu garuud avilgal avadag yum uu

Avatar

Зочин 2021-01-20 192.82.74.245

heden zombinuud suuchaad avilgald heden dollar ogohnuu haraad bsan yum u. naad balai nohduudee davhar tagnuulaar hyanuulj bsan deer bhaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж