ТАНИЛЦ: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд | News.MN

ТАНИЛЦ: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд

ТАНИЛЦ: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд

ТАНИЛЦ: Хөдөлмөрийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд

“News” агентлаг “Хууль төрөхийн өмнө” буландаа Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын төслийг онцолж байна.


Хөдөлмөрийн тухай хуулийг анх удаагаа шинэчилсэн найруулгаар УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд  Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.8 сая хүнд шууд үйлчлэх уг хуулийн төсөл олон нийт анхаарлын төвд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ирээдүйн ажил мэргэжилд гарах өөрчлөлтүүдийг тусгаж, залуучуудын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс бүтэн бус цагийн ажил эрхлэлт, зайнаас ажиллах, давхар ажил эрхлэх, гэрээс ажиллах хүрээнд олон шинэ зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн төсөлд "үл өрсөлдөх үүрэг" гэж шинээр зааж өгчээ. Энэ нь тухайн ажилтан ажлаас гарлаа гэхэд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компанид ажилд орох  байдлыг  тодорхой хугацаанд хааж өгсөн гэсэн үг. Тодруулбал, Ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэргийг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тусгана. Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа 1 жилээс илүүгүй байна.

Одоо хэрэгжиж байгаа хуульд ээлжийн амралтын суурь хугацаа 15 хоног байдаг. Шинэ хуулиар нийтэд нь 20 хоног болгоод нэмэгдэл хоногийг багасгажээ. Өөрөөр хэлбэл, одоо зургаан жил ажилласан бол нэмэгдэл гурав хоногийн амралт эдэлдэг. Тэгвэл шинэчилсэн найруулгад суурь амралтын хоногийн хугацааг 20 болгоод ажилласан жилийн нэмэгдэл хоногийн амралтыг байхгүй болгож олон жил ажилласны нэмэгдлийг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар оруулсан байна. Мөн хуулийн төсөлд бүтэн бус цагийн ажилтанд мөн тухайн ажлын жилд ажилласан цагийг тооцож ээлжийн амралт олгоно. 

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх саналыг НББХ-оор дэмжсэн. 

Ажил олгогч ажилтантай байршил, хугацааг тохиролцож дуудаж ажиллуулахад бэлэн байхаар хүлээлгэсэн хугацааг ажилласан цагт тооцно буюу дуудлагын цаг гэж  хуульд тусгасан байна.

Ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяад явчихдаг ажилтнууд байдаг. Тэгвэл үүнийг Хөдөлмөрийн шинэ хуулийн төсөлд тодорхой тусгаж,  “Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримт, мэдээлэл /биет болон цахим /шаардлагатай бусад зүйлийн нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж оруулжээ.

Мөн ажилтан үндсэн цагаасаа өөр цагт бусад /ижил төрлийн, адил албан тушаал биш бол/ байгууллагатай зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжийг одоогийн хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн шинэ хуулиар зөвшөөрсөн байна. Энэ тухай хуульд “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй” гэж оруулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4 дүгээр хэсэгт "Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй" Ажил олгогч таниас ажлын ярилцлагын үед ийм төрлийн асуулт асуусан тохиолдолд хариулахгүй байж болно.

Зөвхөн 6 ба түүнээс дээш сар ажилласан хүнд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Гэхдээ энэ тэтгэмжийг ажлаа орхиод явсан хүн, эсвэл ажилдаа тэнцэхгүй болоод, сахилгын шийтгэл хүртээд халагдсан хүнд өгөхгүй. Зөвхөн ажил олгогч өөрөө халсан, гэхдээ цомхотголд орсон, эрүүл мэнд, ажлын ур чадвараараа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарч байгаа хүнд өгөх аж.

  •  – 6 сараас 2 жил хүртэл ажилласан бол 1 сарын;
  • – 2-5 жил ажилласан бол 2 сарын;
  • – 5-10 жил ажилласан бол 3 сарын;
  • – 10 дээш жил бол 4 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогчийн зүгээс сахилгын зөрчил гаргасан ажилтанд ногдуулах шийтгэлийг дараах байдлаар тусгажээ.

Ажил олгогч буюу түүнээс эрх олгогсон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд,

  • Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах,
  • Нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах,
  • Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах,
  • Албан тушаал бууруулах,
  • Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхэлтийн харилцааг цуцлах.

 Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 25 өдөр байна.

Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.

Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.

Ажил олгогч хүндэтгэх шалтгаангүйгээр цалин хөлсийг заасан хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам олгох ёстой цалин хөлсний 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөж олгоно.

Ажлын дээд хязгаарыг долоон хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг 4-н цагт багтаах тухай тусгажээ. Монгол Улсад 7 хоногт 60-аас дээш буюу цагийн хязгаараас илүү ажиллаж байгаа ажиллагчид нийт ажиллагсдын 28 хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тайлбар: Энэ зүйлд заасан “ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтанд хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна.”

Ажил олгогч нь ажил амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.”

Дагалдан ажилтны цалин үндсэн ажилтны цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй

Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.

Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно.

Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.

Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Ажил олгогч туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил, амралтын цагийг энэ хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно. Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтанг долоо хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах, энэ хуульд заасны дагуу ээлжийн амралт олгох үүрэгтэй.

Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд 3 жилээс илүүгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.

Зарим ажил олгогч ажилд авч байгаа хүний боловсролын баримт бичгийг эх хувиар нь хураан авдаг. Тэгвэл  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төсөлд үүнийг хориглосон байна. Тодруулбал, “Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэт бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно” гэжээ.

Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.

Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгүүлэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно.

Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно

16-20 жилд ажлын 2 өдөр;

21-25 жилд ажлын 4 өдөр;

26-31 жилд ажлын 6 өдөр;

32, түүнээс дээш жилд ажлын 9 өдөр гэсэн саналыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн.

Хуулийн төслийн заалтууд Байнгын хороод болон УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Urnas 2021-01-20 202.126.92.18

Gereet ajilchidiin huili gj bnui

Avatar

Ганаа 2021-01-20 203.91.119.54

Амралтын өдөр таарсан баярын өдрийг ажлын өдөр татаж амраах асуудал яваад байсан яасан бол. Амарч баярлаад л улс хөгжөөдл байх юм биздээ

Avatar

Зочин 2021-01-20 103.229.121.189

Дээрдсэн юм алга. Муу хууоь болсон бна

Avatar

иргэн 2021-01-20 66.181.169.162

Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан мөртлөө 20,30жил хувийн хэвшилд татвараа төлж байгаа хүмүүсийн эрх ашгийг орхигдуулсан байна ,Хуулмараа тэнцвэржүүлэх естой биз, дээ батлахгүй байх гэж найпаж байна,

Avatar

Зочин 2021-01-20 202.9.47.5

Төрийн тусгай албан хаагчдад таарах хууль биш тэд чинь өдөр шөнөгүй ажлын цаг амралт хоёр нь мэдэгдэхгүй мөнхийн ажилтай улс шүү муу хууль өолжээ

Avatar

Зочин 2021-01-20 202.131.245.6

eeljiin amraltiin huvid 6 sar ajillasan hun 20 honog, 10 jil ajillasan hun 20. joohon shudarga bus uu,

Avatar

Зочин 2021-01-20 202.9.40.23

Ажил олгогчид маш их давуу тал олгосон ёстой муу хууль байна

Avatar

Зочин 2021-01-20 202.21.96.134

Бас нэг ойлгомжгүй асуудал байдаг. Тэтгэвэр тогтоолгосон хүн ажил хийгээд зарим ня-бо 29 хоногоор бодно, зарим нь анх ажилд орсон хүн шиг 15 хоногоос эхэлнэ гээд, янз бүрээр тооцоод байдаг. Нийгмийн даатгал уруу утасдаад асуухаар мэдэх хүн байхгүй, байцаагч нь өөрөө хэлж мэддэггүй. Их амар болсон бна, бүгд 20 хоног

Avatar

Зочин 2021-01-20 202.21.96.134

Компанидаа сайн ажилладаг хүнд ээлжийн амралтын хоног дээр 20 хоног нэмсэн ч болох юм бна, 30 хоног нэмээд 50 хоног амарсан ч болох юм бна. Та хэр зэрэг үр бүтээлтэй ажиллана, хамт олон таны ажлыг яаж үнэлж байна түүнээс бүх зүйл шалтгаалах болох нь ээ. Өмнөх хууль нь дампуу юм байсан, юу ч хийхгүй байсан ч 29 хоног амраад, 7 хоногт 1 удаа ирж 2,3 цаг ажилласан болоод 29 хоногийн амралтын мөнгө бодуулж аваад. Хууль нь тийм юм чинь яахав дээ хөө тэгээд л болдог байлаа.

Avatar

Дүффф 2021-01-20 202.21.112.195

Ёоооё ойлгооч дээ бурхан минь

Avatar

Зочин 2021-01-20 202.21.96.134

Шинэ хуулиар бол миний амрах хоног багасч бна. Гэхдээ санаа нь их зөв болж бна. Яг гаднын орнуудын систем бна гэж бодлоо. Хуучин хууль социализмын үлдэгдлийг хадгалсан хэвээрээ байсан гэж бодогдлоо.

Avatar

Зочин 2021-01-20 202.21.96.134

Ер нь бол бүх ажилтанууд 20 хоног амрана гэдэг их зөв заалт бна. Яагаад гэхээр хувийн компаний ажилтан 29 хоног амраад алга болохоор ажил цалгардаад, бас хийснээрээ авдаг, бүтээмжээрээ цалингаа авч байгаа газарт хөгшин ч бна уу залуу ч бна уу ажлаа хийж байвал, гэтэл яг адилхан ажиллаад нэг хүн нь бүтэн сар илүү алга болоод. Энэ бол жинхэнэ гаднын зөв систем бна даа. Японд олон жил компанидаа ажиллаад тэтгэвэртээ гарч байгаа хүнд өндөр тэтгэвэр тогтдог гэсэн.

Avatar

Зочин 2021-01-20 195.46.106.44

30-40 жил улсад ажиллачихаад энэ хуулинд захирагдаад 6 хан сарын тэтгэлэг аваад өнгөрөх болж байна уу. Наад хууль чинь ямар ямар заалт нь хэзээ хэзээнээс эхэлж мөрдөгдөхийг уян хатан зохицуулах юм байгаа биздээ. Та нөхдүүд тал иалаас нь сайтар бодохгүй баахан хүн хохироогоод сүүлд нь бөөн зарга зайлхаа үүсээд жагсаал цуглаанд хүргэвзээ. 2 Зуун дамжиж улсад олон жил ажилласан өнөө маргаашгүй тэтгэвэр нь болсон 35 аас дээш жил ажилласан хүмүүсийн асуудлыг сайтар судлан үзээрэй дээ.

Avatar

irgen 2021-01-20 192.82.66.72

Ajillasan jiliin nemegdel toriiin baiguullagad ajillasand nemegdene huviin baiguulagad baihgui gesnig oilgosongui . Tord ajillasan hun huviin hevshild ajillasan hunii ideh amarah yadrah geh met yalgaatai yum bh daa bas nogoo undsen huulin tegsh erh haachiv

Avatar

Зочин 2021-01-20 124.158.64.90

uneheer muu huuli bn

Avatar

Захиалгат ажлаа зогсоо. 2021-01-20 202.21.98.10

Ажилласан жилийн нэмэгдэл хоногийн амралтыг байхгүй болгож олон жил ажилласны нэмэгдлийг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. Энэ болохгүй Ажил олгогчид ашигтай байна. Олон жил ажилласны нэмэгдлийг хуульчилж өг. Ажил олгогч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг дагаж мөрддөггүй. Ажил олгогч яг хөдөлмөрийн гэрээнд тусгаж харагдаач Эрхмүүдээ.

Avatar

111 2021-01-20 202.131.234.194

Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно

16-20 жилд ажлын 2 өдөр;

21-25 жилд ажлын 4 өдөр;

26-31 жилд ажлын 6 өдөр;

32, түүнээс дээш жилд ажлын 9 өдөр гэсэн саналыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн. юу гэсэн ч үг юм арай юм биш үү

Avatar

Монгол хүү 2021-01-20 103.206.195.230

ИНГЭЖ, КОМПАНИЙН ЭЗДИЙН ЗАХИАЛГААР ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙГ ЗАВХРУУЛАН ХӨДӨЛМӨРЧИН АРД ИРГЭДИЙН ЭСРЭГ, УЛМААР АХ ЗАХ, ТУРШЛАГАТАЙ, ТОГТВОРТОЙ ХҮН АЖИЛЛАХЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ИЙМ АГУУЛГЫН ЧАНАРТАЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬД ОРУУЛАХ НЬ ЦААГУУРАА АСАР ИХ ХОР УРШГИЙГ МОНГОЛ УЛС АМСАХ ЦОНДОН НЭЭГДЭХ БОЛООД БАЙНА.

Avatar

Ард түмэн 2021-01-20 103.10.23.134

Бодит байдал дээр ажилтнаас боловсролын диплом мэрэгжлийн үнэмлэх эх хувиар нь авахгүй бол ажилтан урьдчилгаа аваад алга болох, гэнэт ажил хохироогоод алга болох гээд олон асуудал үүсдэг, энэ тал дээр ажил хохирч үйл ажиллагаа доголддог.Мэргэжлийн хяналт бусад холбогдох эрх бүхий байгууллагаас тухайн а/а нэгжид шалгалт ирээд хүмүүсийн бичиг баримт үзнэ гээд бөөн юм болдог шүү.Ямар нэгэн хувийн бичиг баримт авахгүй бол манайхан хэцүү ш дээ хэл чимээгүй таг болно. Хүний нөөцүүд зовох юм байна.

Avatar

Зочин 2021-01-20 192.82.70.28

Монголчууд нийтээр амрах баяр ёслолын тухай хуулиар жилд 15 өдөр амардаг. Гэтэл дээр нь 20 хоног заавал амрах нь ээ? Сургууль дөнгөж төгссөн шинэ залуу ажилтан 30-40 жил зүтгэсэн хүнтэй адил шууд л 20 хоног заавал амрах юм байна! Хуучин хуулийн заалт нь илүү зөв байжээ! Юу ч хийж бүтээж эхлээгүй хүүхэд жилд дор хаяж 15+20=35 хоног амраад алга болох юм байна л даа! Монголчууд бид амрахаа биш, хийж бүтээн байгуулахаа бодох ёстой! Япончууд 2-р дайнаас хойш 7 хоногт 7 өдөр ажилласаар өдий зэрэгт хүр

Avatar

777 2021-01-20 202.131.234.194

Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно

16-20 жилд ажлын 2 өдөр;

21-25 жилд ажлын 4 өдөр;

26-31 жилд ажлын 6 өдөр;

32, түүнээс дээш жилд ажлын 9 өдөр гэсэн саналыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн. ЭНЭ БИШ ЭЭ

Avatar

Зочин 2021-01-20 202.9.40.23

Дэлхий нийтээр ажлын 4 хоногт шилжих хандлагатай байгаа. Энэ нь ч эдийн засаг, бүтээмж, хүний хөгжил, амьдралын чанарт эерэг нөлөөтэй гэдэг нь ШУ-аар батлагдсан байхад юуны чинь 56 цаг вэ?? Энэ бол маш муу хууль байна

Avatar

зочин 2021-01-20 192.82.68.200

өнөө Ганбаатарт одоо 56 цаг огт хамаагүй болсон уу. энэ ч арай шүү. ихэнх нь ажилгүй ажилтай 1нь шургаж унах юм бналдаа. тэгээд нийтээрэй эрүүл мэндгүй

Avatar

зочин 2021-01-20 192.82.68.200

дандаа хувийн компанитай ажилчдаа шулдаг хүмүүсийн эрх ашгиа хамгаалсан хууль болжээ. арай л дэндүү ухралт байнаа 18р зуун луу

Avatar

Зочин 2021-01-20 124.158.109.232

өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн ард түмэнээ бодсонгүй

Avatar

Зочин 2021-01-20 124.158.109.232

хэрвээ ээлжийн амралт тэгшитгэх юм бол цалингийн сүлжээг адилхан болгож дарга цэрэг хамаагүй бүгд л адилхан эрх тэгш цалин авдаг болгох хэрэгтэй

Avatar

Монгол 2021-01-20 202.131.236.170

Хувийн компанид ажиллагсдын ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг хуучнаар нь хуульчилж өг.

Avatar

зочин 2021-01-20 183.177.99.230

Угаасаа л ТӨК нэртэй компани дарга нар зүгээр л өөрийн хувийн өмч мэт өөрийн хаант засаглал тогтоочихсон дор ажилчдынхаа цалинг танаж өөрсдөө болохоор цалинг бараг л 60-70 хувийг хэлтсийн дарга хурган дарганцаруудаадаа олгодог харин доод хар ажилчидадаа хамгийн бага 5-8 хувиар л нэмж олгодог нэн байдлыг хэзээч заларуулж чадахгүй

Avatar

Зочин 2021-01-20 192.82.64.158

Төрийн албан хаагчид яахаараа нэмэгдэл хоног ээлжийн амралт дээрээ нэмж аваад ААН нэгжүүд гэрээ журмаал тохиролцох болж байнаан бэ. Нөгөө хууль хүн бүрт эрх тэгш байх хүнийг ялгаварлан гадуурхахгүй энэ тэр чинь хаачваа. Ямарч компани санаачлагаар ээлжийн амралтын нэмэгдэл хоног өгөхгүй шдээ . Өмнөх хуулиараа ээлжийн нэмэгдэл хоногийг хуульчилсан байсан нь дээр шдээ.

Avatar

Зочин 2021-01-20 103.212.118.108

ЭЗЭН БУЮУ АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛСЭН НУУЛЬ ГАРАХ ЮМ БАЙНА. ХӨРӨНГӨТНИЙ НИЙГЭМДЭЭ ТАВТАЙ МОРИЛ.

Avatar

зочин 2021-01-20 202.21.120.66

энэ төсөл өмнөх хөдөлмөрийн хуулийг дордуулсан ажилчин хүний эрх ашгийг харгалзаагүй хуулийн төсөл байна Жишээ нь өмнөх хөд-н хуульд 7 хоногт ажиллах цагийн дээд хязгаар 40 цаг байсан бол энэ төслөөр 56 цаг гэжээ энийг чинь хувийн компаниуд 70 цаг болгоно тэгэхээр ажилны төлөө байна уу дарга нарын компаний төлөө байна уу одоо цагт хувийн компанигүй дарга гэж байхгүй тэд өөрсдийнхээ компаний эрх ашгийг илүү тусгасан байна

Avatar

Зөв ш дээ 2021-01-20 66.181.161.53

яг зөв 7 хоногт 56 цаг гэдэг ямарч амралтын өдөргүй өдөрт 8 цаг ажиллах амралтын өдрүүдээр ажилласан ч илүү цаг тооцохгүй хувь хүний эрх ашигийг зөрчсөн муу хуулийн заалт байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж