Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг ирэх сард шүүнэ | News.MN

Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг ирэх сард шүүнэ

Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг ирэх сард шүүнэ

Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг ирэх сард шүүнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирэх хоёрдугаар сарын 1-ний 09.00 цагт “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо. 

Урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2021.01.19/ хийж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг ийнхүү товлоод байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-аар “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, Ц.Мянганбаяр, Х.Даржаа нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдсон. Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлох зөвшөөрөл бүхий 13 тусгай зөвшөөрөл дангаараа Ц.Мянганбаярын нэр дээр байдаг аж. Ц.Мянганбаяр эдгээр лицензийг компани хооронд дамлан наймаалж ашиг олж иржээ. Ингэхдээ “Монгол газар корпорейшн” ХХК алтны лицензтэй талбайн нэг га газрыг 10 саяас эхлэн үнэлж, гэрээ байгуулан бусад компаниудаар алт олборлуулдаг гэх мэдээлэл бий.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-20 66.181.181.147

Чалх сайтай агаа

Avatar

Зочин 2021-01-20 192.82.71.204

Улс ороноос идсэн, лус савдаг хэлэгнүүлсэн, ард түмнийг хохироосон, адгий цэвдэг сэтгэлтэй амьтадыг тэнгэр бурхад цээрлүүлээсэй

Avatar

irgen 2021-01-20 64.119.21.126

sejgiin amitan . Mongoliin gazar shoroog ih sunduichsan nuhur duu

Avatar

ДАРХАД ЗАЙРАН 2021-01-20 185.253.121.8

UBS НАМЫН АЛТАНГ ОЛОН ОВООТ ГЭЖ ШОРООГООР ХУЛХИДСАН ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БГА,ӨМНӨ UBS НАМЫН ЧОЙЖИЛСҮРЭНГИЙНН ДҮҮ НАРЫН ТОСТ ТОСОН БУМБЫН ЛИЦЕНЗИЙГ УИХ-С ГАРГАСАН ХУУЛИЙН ДАГУУ ЦУЦАЛСАН ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНБАТ ШОРОНД ОРСОН НЬ ЭНЭ ЯМАР АЙМААР ХАРИН ДОРЛИГОО АЛТАНХУЯГ МЭТ НАМЫХАН НЬ АЙМААР ХЭРЭГ ХИЙГЭЭД Ч ОГТ ОРДОГГҮЙН ОЛОН МЯНГАН БАРИМТ ЖИШЭЭТЭЙ

Avatar

Зочин 2021-01-20 192.82.69.213

Даржаа гэдэг нь шоронгийн хулгайч

Avatar

yanaa 2021-01-20 60.104.114.248

Yanaa rne baliar gar Mongoloor neg tarhsan huuhedtei ichdegyi ym bhda

Avatar

zochin 2021-01-20 192.82.73.70

200 aas 300 garui huuhedtei geed baih ym. Unen uu heleerei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж