Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг ирэх сард шүүнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг ирэх сард шүүнэ

Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг ирэх сард шүүнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирэх хоёрдугаар сарын 1-ний 09.00 цагт “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо. 

Урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2021.01.19/ хийж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг ийнхүү товлоод байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-аар “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, Ц.Мянганбаяр, Х.Даржаа нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдсон. Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлох зөвшөөрөл бүхий 13 тусгай зөвшөөрөл дангаараа Ц.Мянганбаярын нэр дээр байдаг аж. Ц.Мянганбаяр эдгээр лицензийг компани хооронд дамлан наймаалж ашиг олж иржээ. Ингэхдээ “Монгол газар корпорейшн” ХХК алтны лицензтэй талбайн нэг га газрыг 10 саяас эхлэн үнэлж, гэрээ байгуулан бусад компаниудаар алт олборлуулдаг гэх мэдээлэл бий.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж