Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захирлаар томилогдоод удаагүй Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэрийг өнөөдөр (2021.01.19) гаргажээ. Тодруулбал, өнөөдөр МОҮНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Н.Дэмбэрэлийг чөлөөлөн, Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Н.Дэмбэрэлийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган, "Херо" энтертайнментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн, ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчид тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Н.Дэмбэрэл нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд уг албан тушаалд томилогдсон билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ