Монголд эмнэлгүүд нь Covid-19-ийн голомт болоод эхэллээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авахаар үйлчлүүлсэн иргэнээс өнөөдөр (2021.01.19) Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрчээ.
Одоогийн байдлаар тус эмнэлэгт хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Ачтан клиник эмнэлэг, "Сонгдо" эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар бүртгэгдсэн тул онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлгүүдээр үйлчлүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар буй юм.
Э.БУРАМ