ИЗНН эвсэх эсэхээ ирэх сарын 16-нд шийднэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ИЗНН эвсэх эсэхээ ирэх сарын 16-нд шийднэ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

ИЗНН эвсэх эсэхээ ирэх сарын 16-нд шийднэ

Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөл намынхаа Үндэсний хорооны хурлыг дөрөвдүгээр сарын 16-ний өдөр хуралдуулахаар тогтлоо.

Уг хурлаар сонгуульд нэгэн эвсэл байгуулан оролцохоор ХҮН, МҮАН, “Эх орон” намуудаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргана. 

Намуудтай эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээр хийх тус намын Ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуяг ахалж байгаа аж.

Намууд эвсэл байгуулахын тулд нам тус бүрийн төлөөллийн төв байгууллагын хурлаар эвслийн гэрээ, нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар Сонгуулийн хуулинд заасны дагуу ИЗНН өөрийн төлөөллийн төв байгууллагын хурлаа ийнхүү зарлалаа гэж тус намын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2016-03-29 203.169.50.159

Энд санал бодлоо бичиж байгаа болон бусад хүмүүст Улс Төрийн мэдлэгт нь нэмэр болох үүднээс цаг гарган байж хэлэхэд: Иргэний Зориг Нам 2000 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл УИХ-д суудалтай байж Улс орныхоо хөгжилд маш их хувь нэмэр оруулж ирсэн бодлогын нам юм. Тус нам 2012 оны сонгуулийн өмнө Ногоон Намын гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэгтгэн Иргэний Зориг Ногоон Нам болон өөрчлөн зохион байгуулагдсан. Амлигатай тэмцэх үйл хэргийг эхлүүлж, хөрөнгө орлогоо ил тод мэдүүлэхийг санаачилж, атрын 3-р аяныг эхлүүлж, ногоон хөгжлийн бодлогыг боловсруулан төрийн бодлогод тусгуулж чадсан нам юм. Энэ намын хүчээр Монгол хүн анх удаа НҮБ-ын Ассемблейн Ерөнхийлөгчийн нэр хүндтэй эрхэм үүргйиг гүйцэтгэж байна. Ардчилсан Монгол Улсад байгуулагдсан цагаасаа хойш парлиаментад тасралтгүй сонгогдож байгаа Улс төрийн 3 нам байдгийн НЭГ нь ИЗНН бөгөөд мянга мянган гишүүд дэмжигчид нь нэгэн дуу хоолойгоор АН-аас ирүүлсэн саналд нэгдэхгүй гэж хариулж байгаа нь энэ намын ямар үнэ цэнэтэй болохыг илтгэн харуулж байна.

Зочин 2016-03-29 103.229.121.251

ХН ХӨГЖӨӨНТӨЙ Л ЮМ БАЙНА

Зочин 2016-03-29 150.129.141.134

Иргэний зориггүй Ногоорсон нам битгий болчихоосой доо

Иргэн 2016-03-29 27.123.214.119

Энэ байгаа үгүй нь мэдэгдэхгүй байдаг мөртлөө сонгууль болохоор гарч ирдэг ичэгсэдийг төлөөлөл тарвага шиг намууд яаж ч эвсээд амжилт олох нь өнгөрсөөн. Эвсээд үз тэгээд тарцгаагаасай. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш мөрөөд...

Иргэн 2016-03-29 27.123.214.119

Энэ байгаа үгүй нь мэдэгдэхгүй байдаг мөртлөө сонгууль болохоор гарч ирдэг ичэгсэдийг төлөөлөл тарвага шиг намууд яаж ч эвсээд амжилт олох нь өнгөрсөөн. Эвсээд үз тэгээд тарцгаагаасай. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш мөрөөд...

Зочин 2016-03-29 202.9.41.166

3 xan sishyyntei baij yun syrtei ym ve