ИЗНН эвсэх эсэхээ ирэх сарын 16-нд шийднэ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

ИЗНН эвсэх эсэхээ ирэх сарын 16-нд шийднэ

Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн зөвлөл намынхаа Үндэсний хорооны хурлыг дөрөвдүгээр сарын 16-ний өдөр хуралдуулахаар тогтлоо.

Уг хурлаар сонгуульд нэгэн эвсэл байгуулан оролцохоор ХҮН, МҮАН, “Эх орон” намуудаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргана. 

Намуудтай эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээр хийх тус намын Ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуяг ахалж байгаа аж.

Намууд эвсэл байгуулахын тулд нам тус бүрийн төлөөллийн төв байгууллагын хурлаар эвслийн гэрээ, нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар Сонгуулийн хуулинд заасны дагуу ИЗНН өөрийн төлөөллийн төв байгууллагын хурлаа ийнхүү зарлалаа гэж тус намын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж