Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагууд 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.
Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангайд халдварын 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Улсын Онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас бусад аймгуудад халдварын голомт бүрэн устсан буюу халдваргүй бүс болсныг 2020 оны төгсгөлд мэдэгдсэн билээ.
Өнөөдөр Сэлэнгэ аймагт Covid-19-тэй нь батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрсэн талаар мэдээллээ. Одоогоос хоёр сарын өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 74 настай эмэгтэй халуурсан шинж тэмдэгтэйгээр очиж, анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.
Э.БУРАМ
Зочин 2021-01-19 66.181.185.88
Нялх биетэй эмэгтэйд хүнлэг бус хандсан хүүкийн төр огцор
Зочин 2021-01-19 59.153.114.215
Сайхан мэдээ байна. Эмч гартаа амжилт хүсье!
Зочин 2021-01-19 199.249.230.148
))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-01-19 192.82.77.140
энэ Коvid -19 – г асуудалгуй эмчилчихээд байгаа эмч нарын багаа Америк. Англи -д илгээж тусалбал яасан юм болоо. Тэнд чинь чадвар тааруу эмч нар олон иргэдийг нуд аниулж байна ш дээ.
Баянаа 2021-01-19 66.181.161.10
Ёстой зөв. Энэ цаг үеэс хойш дэлхийн улс гүрний иргэд аливаа өвчнөө Монголд очиж эмчлүүлэх болж байх шиг байна. Зочид буудлын бизнес эрхлэгчид байр саваа томруулж бас сайжруулж байхад гэмгүй л байх шүү