Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагууд 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.

Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангайд халдварын 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Улсын Онцгой комиссоос Сэлэнгэ аймгаас бусад аймгуудад халдварын голомт бүрэн устсан буюу халдваргүй бүс болсныг 2020 оны төгсгөлд мэдэгдсэн билээ.

Өнөөдөр Сэлэнгэ аймагт Covid-19-тэй нь батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрсэн талаар мэдээллээ. Одоогоос хоёр сарын өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 74 настай эмэгтэй халуурсан шинж тэмдэгтэйгээр очиж, анхны тохиолдол бүртгэгдсэн билээ.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж