Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн
2,855,599 ширхэг хувьцаа арилжжээ
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 326,609,308.64 төгрөгийн үнийн дүн бүхий 2,855,599 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +14.97%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" ХК (ETR -14.81%) болон "Багануур" ХК (BAN -13.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 213,512 ширхэг нэгж эрхийг нийт 23,335,772 төгрөгөөр арилжигдсан байна.Энэ өдөр багцын арилжаанд нийт 8,334,000 ширхэг үнэт цаас 250,020,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 2.68 хувиар өсөж, 20036.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,656,128,666.30 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Хаха Зөв Хөөрхөн Гайхмаар Харамсалтай Тэнэглэл Буруу Баярлалаа!