НҮБ-ын комиссын шийдвэрээр Өмнөд Атлантын тэнгис дэх Аргентины усан хилийг 35 хувиар өргөтгөснөөр Фолклэнд арал тус улсын газар нутагт хамаарах болов. Аргентины Гадаад хэргийн сайдын мэдээлснээр тус улсын усан хил 1.7 сая кв/км-ээр өргөжсөн байна.
Фолклэнд арлыг өөрийн эзэмшилдээ авахын төлөө Их Британи болон Аргентин улсууд 1982 онд бага хэмжээний дайн хийсэн юм. Хоёр сар орчим үргэлжилсэн цуст дайнд Аргентин улс ялагдал хүлээсэн байв.
Нефтийн олборлолтоос Фолклэнд арлын эдийн засагт олон сая ам.доллар орж ирдэг аж. Фолклэнд арлын хувьд өөрийн удирдлагатай боловч батлан хамгаалах, гадаад харилцааны асуудлыг Их Британи хариуцдаг аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN