Оросын баг тамирчид covid-19-ийн вакцинд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Оросын баг тамирчид covid-19-ийн вакцинд хамрагдана

Оросын баг тамирчид covid-19-ийн вакцинд хамрагдана

ОХУ-ын Спортын яам шигшээ багийн тамирчдаа ирэх гуравдугаар сараас эхлэн Covid-19-ийн эсрэг вакцинаар хангах болсноо зарлалаа.

Тус яамны шигшээ багийн хэлтсийн дарга Алексей Морозов Россия-24 телевизэд өгсөн ярилцлагадаа “Шигшээ багийн тамирчид вакцинжуулалтад хамрагдах бэлтгэлээ хангаад эхэлчихсэн. Өнгөрөгч арванхоёрдугаар сард бид холбооны био анагаахын агентлаг, спорт холбоод, ахлах дасгалжуулагч нар болон Оросын олимпийн хороотой томоохон уулзалт хийсэн. Тус уулзалтаар бид вакцинжуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан.

Мэдээжийн хэрэг, тамирчин бүр сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх болно. Вакцинжуулалтын журмын дагуу ОХУ-ын Tрүүл мэндийн яам, халдвар хамгааллын хяналтын байгууллагатай зөвлөлдөж байна. Тодорхой заалттай тамирчид вакцинд хамрагдахгүй. Үүнд тэмцээн уралдаанд оролцож буй тамирчин, мөн ачаалал ихтэй, хүнд бэлтгэл хийдэг тамирчид багтана. Мэргэжлийн тамирчдыг ирэх гуравдугаар сарын дунд үеэс эхлэн вакцинжуулалтын аянд хамруулахаар төлөвлөж байна” хэмээжээ.

Энэхүү шийдвэртэй зэрэгцэн өндрийн харайлтын дэлхийн аварга, Оросын шигшээ тамирчин Мариа Ласицкене вакцин хийлгэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Тамирчин хүний хувьд энэхүү вакцин миний бие махбодид хэрхэн нөлөөлөх бол гэж санаа зовж байна. Вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ гэсэн болохоор би татгалзаж байгаа” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж