Ерөнхийлөгч Х.Баттулгын “Баянгол, Ерөнхий сайд асан Сү.Батболдын “Чингис” зочид буудалд гадаадаас авчрах иргэдээ тусгаарлая.
Хэдий болтол тусгаарлах байрны хүрэлцээгүйгээс шалтгаалж, гадаад дахь монголчуудаа татан авч чадахгүй, өлсгөлөн, суулт зарлах хэмжээнд хүргэж, асуудлыг хүндрүүлэх вэ дээ.
Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр (2021.01.18) мэдээлэл хийх үеэр хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байрны нөөц боломжоос шалтгаалж тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авдаг. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулахаар бэлтгэлээ базааж байна. Одоогоор зургаан байрны бэлтгэл хангасан” гэв.
Өөрөөр хэлбэл, БНСУ дахь монгол иргэд энэ олон сарын хугацаанд асуудал тавьж байхад татан авч чадаагүй шалтгаан нь эмч, эмнэлэг хүрэлцээгүйгээс болоогүй зөвхөн тусгаарлах байрны асуудлыг шийдэж чадаагүйгээс тусгай үүргийн нислэгийг хойшлуулсаар иржээ гэж үзэх үндэслэл гарч ирж буй юм.
Уг нь тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотой асуудал зөвхөн өнөөдөр хөндөгдөж буй юм биш, сovid-19 дэлхий дахинд анх тархаж, Монгол Улс гадаад улсад суугаа иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлсэн үеэс тавигдсан.
Тооллого хийж үзэхэд нийслэлийн хэмжээнд 215 зочид буудал, 45 амралтын газар ажилладаг болох нь баталгаажсан.
Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, стандарт хангасан талаасаа 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэсэн дүгнэлт гарсан ч төр зохион байгуулалт хийж чадвал “Тусгаарлах байр хүрэлцэхгүй байна” гэх зовлон тоочихооргүй хэмжээний хангалттай байртай болохыг статистик мэдээ харуулсан. Гэвч бэрхшээл хэвээр байгаа нь УОК асуудлаа хувийн хэвшилдээ ойлгуулж чадаагүйн зэрэгцээ улстөрчдийн мэдлийн “Баянгол”, “Чингис” зэрэг зочид буудлууд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдээ тусгаарлах байраар хангачих сэтгэл гаргаагүй нь гачлантай.
Тусгаарлах байрыг үнэ төлбөргүй ашигладаггүй, гадаадаас ирж байгаа иргэд өдрийн 50 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Энэ төлбөрт өдөрт гурван удаа хоолоор хангах шаардлага тавигддаг. Монголдоо л өндөр зэрэглэлд тооцогддог “Баянгол”, “Чингис” зочид буудалд энэ хэмжээний төлбөрөөр иргэдийг байршуулахад ашиг гарахгүй ч тэгтлээ алдагдал хүлээчихгүй.
Яагаад гэвэл дээрх хоёр буудалтай “зиндаа” нэг “Улаанбаатар”-т өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн иргэд төдийгүй дотоодод Covid-19 авсан иргэдийн хавьтлуудыг тусгаарлан, 14 хоног байлгасан ч дампуурчихаагүй, голомтын бүс ч болоогүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.
Сэтгэл, зүтгэл байвал үнэрхэлгүй ядарсан иргэдээ гадаадаас татан авахад нэмэр болох боломж байна.
УОК ч төрийн төмөр нүүрийг харуулаад, хувьчлалаар улстөрчдийн мэдэлд шилжсэн эдгээр зочид буудалд ачаа үүрүүлэх цаг нь болсон. Үнэ төлбөргүй ашиглах гээгүй. Хэдий болтол зөвшөөрлийг нь хүлээж, бүтэн нэг жил царай алдаж суудаг юм бэ.
Жишээ татвал, тав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 14-нд Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирсэн.
Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарласан. Жижгүүд л ачаа үүрч байна.
Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэддээ цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Энэ хөнгөлөлтөд том буудлууд ч бусдын жишгээр хамрагдаад эхэлсэн. Гэтэл үнэрхээд буудалдаа иргэдээ байршуулчих зөвшөөрөл олгохгүй бүтэн жил гүрийж болохгүй шүү дээ.
Үүнээс өмнө Монголд АСЕМ-ын олон улсын чуулга уулзалт зохион байгуулахаар болж, 40 гаруй зочид буудал сонгогдож, 120 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. АСЕМ-аар үйлчлэх буудалд дээрх нэр заасан хоёр буудал багтаж, "Чингис" зочид буудал нь Хөгжлийн банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авч байв.
Хөгжлийн банкнаас зочид буудлуудад олгосон зээл нь 3-5 жилийн хугацаатай, жилийн хүү нь есөн хувиар тогтсон. Нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй ч арилжааны зээлийн хүүтэй харьцуулахад хямд эх үүсвэрт орно. Энэ зээлд хамрагдсан зочид буудлууд ч ачаа үүрэлцэх хэрэгтэй байна.
Гадаад дахь иргэдээ татан авах ажиллагаа энэ сард БНСУ-руу хийх хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр хязгаарлагдахгүй. Бусад орон руу ч хийх шаардлага бий. Одоогоор 8000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтийг Гадаад харилцааны яаманд гаргаад буй. Тусгай үүргийн нислэг хийх боломж нь байгаад, эмч, эмнэлэг нь хүрэлцээтэй нөхцөлд яаралтай иргэдээ татан авах ёстой. Учир нь 2021 он 2020 оныхоос ч хүнд байх төлөв гарсныг мартаж болохгүй.
Г.ХОРОЛ
Зочин 2021-01-19 58.123.56.14
Монголын буудлуудын ор дүүрэн дүүтэй аймшгийн яаж тийм оронд зочин авдаг байнаа
Зочин 2021-01-19 77.37.227.40
Төрийн өмчид байсан буудлууд. Хамгийн шуналтай хоёр нь шигшигдээд хоцорчээ.
Зочин 2021-01-19 192.82.69.97
Монголоо голоод гадаад орнууд руу явсан амьтдад Монгол нь хэрэг болж дээ….Ирээд бас олон юм яринаа….Тохь тух гээд… Гэхдээ л олон юм ярихад сонсдог нь эх орон нь шүү дээ….Хөөрхий Монгол дотроо ядаж байхад голоод явсан хогнууд бас дарамт үзүүлж байдаг… Сонгосон замаараа гадааддаа үхээч дээ….
Зочин 2021-01-19 58.123.56.14
Та нар Усыг хамаг газар байшинг авчаад бид нарыг хоосон үлдээсэн. Очоод та нарыг алаад газар байшинг чинь булааж авна шүү гэх зэмгүй дуугүй гараад явсан бол баярла новшоо
Зочин 2021-01-19 107.77.173.50
Ingej ih horongo cacshaa boloi ovchtei, ovchingui kumuusiig cug horiod ovchtei bolgoj helmegduulj baina.Solongos bolon evropoos irj baigaa kumuus shinjilgeenii bichig sorog bol shuud gert inu 14 honog karintiil ter holond inu medeelegchtei buguivchaa zuulge.Ovchtei hunch hundrelgui tohioldold gereer emchleh heregtei.Dendyy ard tumenee helmegfyylj surjigneh yumaa.Ene ovchintei evlrehees oor argagui biznesiig lobbidoj neehee bolio buh irged huuliin omno tencuu baih estoi ter Kargochin gishuunee tu
Зочин 2021-01-19 59.153.114.215
Нөгөө баттулгын гар хөл яргачид нь дүүрчихээд иргэдийг багтаах зай байх уу?
Зочин 2021-01-19 107.117.172.19
батлагын Лука Брази…Люси Манчини-нууд уу?
Зочин 2021-01-19 202.126.89.130
Аль эрт ингэх байсан юм. Гэвч оройтоогүй. Сү.БАтболд,Баттулга нар ард түмнийг ямар их дорд үздэгээ ил харууллаа. Монгол улс иргэдээ татан авах нь монгол хүний үнэлэмжиййг дээшлүүлэх нь ойлгомжтой.
Зочин 2021-01-19 199.249.230.148
! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-19 66.181.188.227
Бүх буудлаа гаргаад хүмүүсээ ав. Одоо арай дэндлээ. Гэртээ сар карентинд байх гэж үхлээ хатлаа хоолгүй ундгүй түлшгүй ч гэх шиг сүйд болж байхад. Хүний нутагт хэдэн сар жил харах хандах хүнгүй, орох очих айлгүй гудманд, визны хугацаа тулцан, өвдөж зовцон. Үгүй ер нь төсөөлөхөөс аймаар байгаа. Төрд сэтгэлгүй муухай хүмүүс ажилладаг юм бхдаа.
Зочин 2021-01-19 66.181.188.227
Тэр гахайнууд идээд ханах биш. Буудлаа гаргаад өгчихгүй. Өөрийх нь хүүхэд гадаадад гацсан бол яах бол гэж бодохгүй л дээ. Сонгуулиар саналаа өгөхгүй юм шүү манайхан.
Зочин 2021-01-19 136.52.101.186
Dunguj songochihoood …. gonshigonoh yum…. ugaaasaaaa ta nariiiin songoson nuhduuuud songogdoj garchihaaad l tolgoi deeer chini baaadiiishd.
Зочин 2021-01-19 66.181.188.227
Буудал зөндөө бгаа. Даанч байр байхгүй гээд байдаг нь хачин. Ирж бгаа хүмүүс өөрсдөө маш их мөнгөө төлж байгаа. Яагаад ажлаа ийм муу, бүдүүлэг зохион байгуулдаг байна. Засгийн газар ажиллаж чадахгүй байна гэж бодож бна. Огцорвол таарна.
Зочин 2021-01-19 66.181.188.227
Гадаадаас ирж байгаа хүмүүс халдвартай хүмүүс биш. Шинжилгээгээ өгөөд ирж байгаа. Тэр тусгаарлах байрнаас чинь л халдвар авч байна. Тусгаарлах байр, эмнэлэг 2 нь халдвар тарааж байгаа.
Чагнаа 2021-01-19 122.201.22.188
Бүх буудлаа халдвартай хутгаж болохгүй, ажил албаар гаднаас ирэх зочдыг буулгах найдвартай газар байлгах хэрэгтэй. Энэ нийтлэл бол эзэдтэй нь арцалдсан хүмүүсийн хатгаас байхаас зайлахгүй. Улс ороноо, улсынхаа нэрийг бас бодмоор санагдана.
Зочин 2021-01-19 202.126.89.130
Улс орныхоо нэрийг бодох тусмаа иргэдээ татан авах ёстой бишүү.
Zochin 2021-01-19 103.26.193.150
Бүх зочид буудлуудад тусгаарласан гэж ойлгож байсан шүү дээ.
No shude 2021-01-19 126.156.126.128
Batboldin abgai Otgontuya gej chotgor shig har abgai bga ter tegj shn setgel gargahgyie
Зочин 2021-01-19 202.21.108.28
Ерөнхийлөгчийн болон улсын их ухрын гишүүний эзэмшлийх ш дээ. Тэнд хүн байрлуулж болох ч тун удалгүй тэр хоёр хагартлаа баяжлаа гээд муулна гээд айгаад өгөхгүй байгаа юм.
Зочин 2021-01-19 66.181.178.131
байр сав зөндөө л байна. Тэртээ тэргүй хүнгүй байгаа буудлуудад 50000 р хүн авлаа гээд дампуурахгүй.
Зочин 2021-01-19 202.9.41.19
Сүүлийн үед иргэдээ татаж авчраагүй байж байр байхгүй гэж худлаа яриад байгаа биз дээ. Манай төр засагт ажиллаж байгаа хүмүүс үнэхээр үлбэгэр сул байна аа.
Зочин 2021-01-19 202.126.89.130
Улс,ард түмнээ гэх сэтгэлгүй бол төрд байх хэрэг юун.
ok 2021-01-19 66.181.183.39
аль болох хотын төвөөсөө өөр газар тусгаарлаачээ, шал тэнэг юм, ийм том газар нутагтай байж, хөдөөний амралтуудад нар салхи ихтэй газар тусгаарлаач, яг хотын голдоо баахан коронатай хүмүүсийг тусгаарлаж тэнэгтээд байхдаа яахавдээ, аан
Зочин 2021-01-19 66.181.161.87
mash zuw
UB 2021-01-19 66.181.178.120
Nukhtd Corporate gj biii
Зочин 2021-01-19 66.181.177.183
Чингис, Баянгол мэтийн 4 * дээш зэрэглэлтэй өндөр хэмжээний буудал, жирийн буудал гэж 2, гадаадын жуулчид олон улсын байгуулагын гэж 3 ангилж бно шдээ, эгээд 3 сарааё ядаж Кореан эйрын онгоцыг 7 хоногт 1 удаа явуулаач., бүтэн жил энэ өвчнөөр далимдуулж улс төр хийж сонгуульд хангалттай ашиглалаа, МАН д ашигтай ээлтэй байлаа., одоо дэлхий ертөнцтэй холбоотой бусдын адил амьдаря., 21 онд олимп бно., бид тэр вакцин хийлгэж гадагшаа явж ажил бизнес ээ бодмоор бна,
Зочин 2021-01-19 192.82.76.12
Ih tenger gej neg gazar bii !
Mongol hun nohoi boljee 2021-01-19 67.81.184.102
Mongoliin tor delhiin shivshig bolsoor
Hedhen myangan irgedee avch chadahgui amia bodoj peedegneseer nogooduul ni toriig haraaj gudamjind uhej be.a
Zarim ni toriin suldee morin huuraar egshigluulen gudamjind nulimastai gaa …heden zoosnii toloo daarch suuna
Mongol hun Mongoliin tord nohoi boljee
Зочин 2021-01-19 109.70.100.41
Ард түмэнд төрийн мөнгөөр хайртайгаа зарладаг хүмүүс өөрөөсөө 1 төгрөг ган хийж харуулдаггүй шаарнууд юм аа
Зочин 2021-01-19 202.55.188.103
Ene sanaag chin bi devshuuleed ali deerees l setgegdel bicheed baihad arai gej odoo l huleej avch baigaamuu. Er ni umch huvichlalaar barag unegui shahuu luivardan huvichilj avsan huuchin ulsiin medeld baisan buudluudiig tur tumur nuuree gargaj tusgaarlaltand daichlah yostoi.
Зочин 2021-01-19 192.82.75.72
Зөв санаа дэвшүүлсэн байна.
Зочин 2021-01-19 202.131.235.74
zow shuu
Зочин 2021-01-19 192.82.75.15
Ер нь бол бизнесийнхэн сул зонслоо татвар, зээлийн хүүгээс чөлөөл гээд байгаа боловч сул зогсож байгаа зочид буудлууд яагаад зардлаа нөхөх хэмжээнд улсаас санхүүжилт аваад байраар хангаж болохгүй байгааг ойлгохгү байна, хэрэв тэгэхгүй гэж байгаа бол юу гэж улсын мөнгийг үүнд зарцуулах ёстой гэж
Зочин 2021-01-19 212.95.5.229
Хувийн өмч тул хэнийг байлгах үгүй нь тэдний асуудал. УОК энэ тусгаарлаж тэнэгтэхээ л больчих. Хариу нь сөрөг гараад байхад л тусгаарлана гэж чичрэхээ больчих. Нээлттэй зарла, тэдэн хүнийг тусгаарлах, ийм шаардлагуудыг хангасан буудал байвал холөогд гээд. Бас хүмүүст сонголтыг нь өг, 100 200г төлөөд кемпинскид тусгарлагдая гэсэн хүмүүс ч бгаа. Тэднийг авчир. Өөрсдөө тэнэг ажил зох.байгуулж байж бусдад буруугаа бүү чих. Хоцрогдсон аалзнууд
Зочин 2021-01-19 192.82.70.80
Ямар аймаар х****л хэлдэг юм бэ 1 өгүүлбэр тутам 1 х****л ..зүгээр л саналаа бичээч дэ. санаа чинь зөв байлаа ч х****л чинь хүчийг нь сулруулаад байна. Санал аваад өөр үнээр буулгахаар нөгөө буудлууд нь монгол зангаараа үнээ нэмнэ.харин тэр Баянгол ,Чингэс ,Нэгдэлчин,Ганзам гээд том буудлуудтай тохирох хэрэгтэй. Өөр буудлууд ч бий.Энэ бол цэвэр шадар сайд.УОК ын зохицуулах асуудал.Янхануудад хаалгаа нээлттэй ягтаа тулсанд хаалттай улсаа бододгүйг нь тусгай зөвшөөрөлийг нь цуцласан ч болно.
Зочин 2021-01-19 103.26.193.13
Энэ хүн сэтгэц нь эрүүл үү?
Зочин 2021-01-19 192.82.73.175
АСЕМ-ЫН ҮЕЭР ЗЭЭЛ ДЭМЖЛЭГ АВААД БАЙСАН БУУДЛУУД ОДОО ХААЧЧИХАВ АА%%%
Зочин 2021-01-19 64.119.24.220
Улсын юмыг буцааж улсхд нь авах хэрэгтэй.
Зочин 2021-01-19 192.82.76.12
**
Зочин 2021-01-19 124.158.71.7
ene ulsiin horongoor barisan zochjid buudluudaa uls odoo medeldee bucaaj huraaj abah ctagn bolson
Зочин 2021-01-19 139.5.217.35
Энэ ууганбаяр гээд гич ий толгойгоороо хариуцна гээд гуцаад байсан, толгой эь байран дээрээ байтугай ажлын байран дээрээ б**с нь байсаар хахаха
Зочин 2021-01-19 66.181.189.38
баянголд чинь жонхуугийн ш****г хулмас нь байгаа
Зочин 2021-01-19 192.82.77.253
Баячууд эздүүд нь л мэдэх асуудал биз дээ, сэтгэлгүй харамч нөхдүүд л дээ тэд нь
Зочин 2021-01-19 66.181.181.94
УБ д буудал шиг их юм байхгүй биз дээ. Арав алхаад л буудал, караоке л бна….
Зочин 2021-01-19 202.126.89.247
AСЕМ-ын байруудад тусгаарлая.