Тарвага ичээнээсээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Тарвага ичээнээсээ гарчээ

Тэрэлж орчимд хүүхдээ салхилуулж явсан эхнэр, нөхөр хоёрыг галзуу чоно ноцсон хэрэг саяхан гарсан. Чононд ноцуулсан бүсгүй хоёрхон сартай нялх хүүхэдтэй бөгөөд одоогоор вакцин хийлгэн, хүүхдээ хөхүүлэхгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр /2016.03.28/ Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ойролцоо тарвага ичээнээсээ гарч явахтай таарсан тухайгаа  Altangerel Telmen өөрийн фэйсбүүк  хуудсандаа бичсэн байна. Тарвага болон бусад амьтад ичээнээсээ  гарах хараахан болоогүй бөгөөд дөрөвдүгээр сарын эхээр ханш нээсний дараа ичигсэд хөдөлж, ичээнээсээ гардаг билээ. Харин энэ жил Хонгор нутагт тарвага ичээнээсээ эрт гарчээ. Ичигсэд эрт хөдлөх нь урин цаг эрт ирэхийн билэгдэл хэмээн үздэг ажээ.

Мөн хаврын хатууд хөдөлгөөнд орсон ичигсэд идэх уухаар дутмаг байдаг тул зарим нэг нь идэш ууш, хужир шүү хайн эрт ичээнээсээ гардаг гэнэ. Ийн хужирт яваа тарвагыг агнаж устгах, авлахыг хорьдог тухай анчид бичиж үлдээсэн нь ч бий.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж