Гайтид хэзээ ч очиж байгаагүй хүнийг албадан нутаг буцаахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Гайтид хэзээ ч очиж байгаагүй хүнийг албадан нутаг буцаахаар болжээ

Гайтид хэзээ ч очиж байгаагүй хүнийг албадан нутаг буцаахаар болжээ

АНУ-ын цагаачлалын албанаас Ерөнхийлөгч солигдохын өмнөх сүүлчийн албадан нутаг буцаах үйл ажиллагаагаа явуулж, Гайти улс руу онгоц дүүрэн хүн илгээхээр болжээ. Гэвч нутаг буцаж буй хүмүүсийн дунд Гайти улсын иргэн биш, тэр ч байтугай Гайтид нэг ч удаа очиж үзээгүй хүн хүртэл бий аж.

Нью-Йорк мужийн Роклэнд хотод оршин сууж байсан санхүүгийн зөвлөх, 40 настай Пол Пьеррилус Францын эзэмшилд байдаг Карибын тэнгисийн Гэгээн Мартины арлууд дээр төрж өсчээ. Түүний гэр бүлийнхний бичиг баримтаас харахад Пол анх таван настайдаа эцэг, эх, эгчийн хамт АНУ-д нүүн ирсэн байна. Эгч, эцэг, эх нь хэдийнэ АНУ-ын иргэн болцгоожээ.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч солигдохоос өмнө амжиж зохион байгуулж буй, африк гаралтай иргэдийг нутаг буцаах үйл ажиллагааны дагуу Полыг нэгдүгээр сарын 11-нд барьж саатуулсан аж. Тэрбээр ар гэрийнхэндээ Луйзианна мужийн Александриа дахь цагаачлалын албаны мэдлийн байгууламжид саатуулагдаж буйгаа хэлсэн байна.

Эгч Неоми Пьеррилус “Пол нэгдүгээр сарын 11-нд өөрийгөө Гайти улсын иргэн биш гэдгээ нотлохоор цагаачлалын албанд очоод саатуулагдсан, түүнээс өмнөхөн цагаачлалын албанаас бидэнтэй холбогдож, Полыг Гайтийн иргэн хэмээх нотлох баримт олсноо хэлсэн юм” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр тэдний эцэг, эх хоёр Гайти улсын иргэн байсан ч Пол хэзээ ч тэндэхийн иргэншил хүсч байгаагүй юм байна. Түүнээс гадна Полыг хэзээ ч Гайтид аваачиж байгаагүй тул Пол гайтичуудын хэл, соёл гэх мэт юу ч мэдэхгүй аж.

Полын ар гэрийнхэн болсон явдалтай холбоотойгоор Гайти улсын Элчин сайдад захидал илгээн тусламж хүссэн бөгөөд одоогийн байдлаар хариу нь ирээгүй байгаа юм байна.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж