Сэтгэцийн өвчтөн хүүхэд хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Сэтгэцийн өвчтөн хүүхэд хөнөөжээ

 

Тайваньд хутгатай этгээд ээжтэйгээ явж байсан дөрвөн настай хүүхэд рүү дайрч, хөнөөсөн аймшигтай хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй дөрвөн настай охинтойгоо Тайпей хотын метроны буудал руу явж байхад энэ хэрэг гарчээ. Хэрэг гарах үед охин ээжийнхээ хажууд дугуйгаар тоглож байсан бөгөөд үл таних хүн охинд дөхөж очихыг харсан эх нь түүнийг охинд туслах гэж байна гэж бодсон аж. Гэвч үл таних хүн гэнэт хутга гаргаж, охины хоолойг хэрчсэн байна. Эх нь хүүхдээ алуурчны гараас татаж авах гэж оролдсон ч чадаагүй гэнэ. Тайпей хотын цагдаагийн газраас мэдээлснээр гэмт этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан бөгөөд сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан гэнэ. Цагдаа нар гэмт этгээдийг баривчилж, хорьсон бөгөөд балмад хэргийн талаар сонсоод хилэгнэж, хорссон иргэд цагдаагийн газрын гадна жагссан байна.

 

Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг өөр газар шилжүүлэхээр авч явахад хорсож, хилэгнэсэн хүмүүс дайрч, зодох гэсэн тул түүнийг урьдчилан хорих төвд буцаан оруулсан гэнэ.

 

2014 онд Тайванийн метроны буудалд 21 настай этгээд хутга барин энгийн номхон хүмүүс рүү дайрч, дөрвөн хүнийг хөнөөж, олон хүнийг гэмтээсэн хэрэг гарч байсан юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж