Дональд Трампын дүрстэй агаарын бөмбөлөг музейд тавигдана

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Дональд Трампын дүрстэй агаарын бөмбөлөг музейд тавигдана

Дональд Трампын дүрстэй агаарын бөмбөлөг музейд тавигдана

Дональд Трампыг живхтэй хүүхэд мэтээр дүрсэлсэн агаарын бөмбөлөг Британийн музейд тавигдахаар болжээ.

Тус агаарын бөмбөлөг анх 2018 онд Трампын эсрэг жагсагчид Нэгдсэн Вант улсад жагсах үеэр Лондоны парламентын ордны дээгүүр хөөрч байсан юм. Түүнээс хойш энэхүү агаарын бөмбөлөг Трампыг эсэргүүцэгчдийн бэлгэ тэмдэг болсон билээ.

Өдгөө Трампын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор Лондоны музей тус агаарын бөмбөлгийг үзүүлэндээ тавихаар болжээ.

Анх 2018 онд Лондоны музей тус агаарын бөмбөлгийг үзэсгэлэн, худалдааныхаа орчныг чимэхээр зээлэх зөвшөөрөл авч байсан бол ийнхүү өдгөө хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр үүрд үзүүлэн болгох боломжтой болсон байна. Музейн эрхлэгч Шэрон Амен “Эл агаарын бөмбөлгийг бид өөрсдийн болгож авснаар манай хотод болж байсан бас нэг үйл явдал, улс төрийн үзэл баримтлалыг тусгасан үзмэртэй боллоо. Тухайн үе өдгөө энэ хэцүү үед ч бидэнд мэдрэгдсэн хэвээр байна” хэмээн тайлбарлажээ.

Агаарын бөмбөлгийг бүтээсэн уран бүтээлчид жагсаалын үеэр ашиглаж байснаасаа хоёр дахин жижиг хэмжээтэйг Лондоны музейд зориулан шинээр бүтээж хандивласан байна. Тэд “Энэ үзмэр цаашид ч бид бүхнийг улс төрийн буруу удирдлагын эсрэг тэмцэх хүчтэй гэдгийг сануулсаар байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж