С.Бямбацогт: Үндэсний хөгжлийн газар “шүдгүй арслан” болсон | News.MN

С.Бямбацогт: Үндэсний хөгжлийн газар “шүдгүй арслан” болсон

Сандагийн

С.Бямбацогт: Үндэсний хөгжлийн газар “шүдгүй арслан” болсон

С.Бямбацогт: Үндэсний хөгжлийн газар “шүдгүй арслан” болсон

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны өнөөдөр (2021.01.19)-ийн хуралдаанаар “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр хуулийн хэрэгжилт тэр дундаа Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандсан юм.

УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН:

-Үндэсний хөгжлийн газар амь байна уу. Том нэртэй, жижиг хувийн компанийн төслийн багаас дор ажиллаж, улсын хувь заяагаар тоглож байна. Ямар төлөвлөгөөтэй хэрхэн ажиллаж байна вэ? Бидэнд бодлого байгаа ч чадварлаг боловсон хүчин дутагдаж байна.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.БЯМБАЦОГТ:

-Ялсан нам болгон өөрийн гэсэн бодлого гаргадаг, тогтвортой нэгтгэсэн бодлогогүй явж ирсэн. Үүнийг өөрчлөн төрийн бодлого тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд Хөгжлийн бодлого тогтвортой байна, Монгол Улсын урт хугацааны бодлогод бүхий л бодлогын баримт бичгүүд уялдаа холбоотой байна гэж тусгасан. Үүнийг хэрэгжүүлж амилуулахын тулд Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Цэгцлэх гэхээр цэгцрэхгүй байгаа тул эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд шахаж шаардан, энэхүү тогтоолыг гаргахаар болсон. Үндэсний хөгжлийн газар нь “шүдгүй арслан” гэдэгтэй адил ажлаа хийх бололцоо боломж бүрдэхгүй байна. Энэ байгууллагад төрийн бүхий л бодлого нэгтгэгдэж байх ёстой. Гэтэл энэ байгууллагыг тоодог хүнгүй, нөгөөтэйгүүр чадалтай, чадвартай боловсон хүчингүй болоод байна. Тиймээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бий болгоё, яам байгуулъя гэж байгаа юм. Жижиг агентлаг байдлаар ажиллаад цаашдаа явахгүй байна. Яамд нь хөгжлийн бодлого төлөвлөлт, урт хугацааны бодлого, УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг мэддэггүй, орон нутагт Засаг даргын таван жилийн төлөвлөгөөгөө яаж хийхээ мэдэхгүй байдалтай л байна. Мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, хяналт тавьж зөвлөгөө өгч үр дүнг тооцох ажлыг энэ агентлаг хийж чадахгүй байна” гэлээ.

Үндэсний хөгжлийн газрын дарга Х.БАТЖАРГАЛ:

-Үндэсний хөгжлийн газарт цаг алдсан, ажил саармагжсан асуудал үүссэн. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай холбоотой яам байгуулах, цаашдаа ямар үйл ажиллагаа хийх талаар судалж танилцуулахаар хүлээгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-19 202.179.25.13

МИЕЭГИЙН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЗОРИГИЙН ХЭРГЭЭС ЭХЛЭЭД ОЛОН БОХИР ХААЖ ИРСЭН ДЭЭ.

Avatar

Zochin 2021-01-19 49.0.142.40

Цэргийн дээдийн гутлын хулгайчийг ямар нь өмөөрөөд байнаа?

Avatar

өөжгий 2021-01-19 192.82.73.36

ёумьяабазарын 4 жилд уул уурхайн яамыг түүний дүү баярсайхан хөгжлийн газрын ажлыг унагаасан хүрэлсүх дуугүй сууж байсан

Avatar

Иргэн 2021-01-19 192.82.72.84

Баярсайхан сумкагийн бизнесийг л дэмжих ажил л хйиж байсан. Замын концессын ажил авах, зураг төслийн ПиСи Ди Пи гээд Маралмаа эгчээрээ хийлгэж өндөр үнээр Хятадуудад шахаж байсан дө

Avatar

Монгол иргэн 2021-01-19 202.21.115.165

Нөгөө Харвард сургуулийн төгсөгчид хаана байна вэ? Cүрхий шүүмжлээд л бичээд байдаг ухаантангууд тэгээд яасан?

Avatar

зочин 2021-01-19 202.131.245.69

бие даасан яам байгуулах хэрэггүй. Сангийн яаманд төвлөрүүлээд яамны нэг газар болгох хэрэгтэй. Харин яамны хажууд судалгааны хүрээлэн маягаар ажиллуулж энэ чиглэлийн хүрээлэнгүүдтэй нэгтгэх нь оновчтой юм. Ер нь бүх яамдын аппаратыг цомхон болгох эсвэл зарим агенилагийг нь татан буулгах хэрэгтэй. Боловсрол, Срёлын яамны харъяа агенталгуудыг судалж үзэдэ татан буулгах. Харин хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа агентлагуудыг бие даалгаж, яамыг нь цомхон болгох гэх мэтээр

Avatar

уугуул 2021-01-19 103.26.193.196

энэ бямбацогтын тэнэг нийтлэл л энд жил болох юмаа…

Avatar

noiton tureesin geree 2021-01-19 122.201.31.166

bimbatsogtoo yundaa shudende ene batdabaa zuusan bolhin bee yalaa geed ene zaluus honzon bolsin.

Avatar

Зочин 2021-01-19 122.201.31.166

bimbatsogtoo yundaa shudende ene batdabaa zuusan bolhin bee yalaa geed ene zaluus honzon bolsin.

Avatar

Зочин 2021-01-19 122.201.31.166

bimbatsogto yalaa geed dabaa zusan yum boldoo. dabaa ih luibarchin baisan shdee buteen baiguulalt duu gedeg dabaa undesni hogjiliin darga bolson.

Avatar

Зочин 2021-01-19 185.220.101.11

byambatsogt metiin nuuree nuusan hulgaichuud Mongol ulsad hereggui ee, hurdan zailaasai

Avatar

Иргэн 2021-01-19 202.9.46.65

Зоригтойхон шийдвэр гаргаад Бие даасан яамны статустай "Хөгжлийн яам" бий болгох хэрэгтэй. Сангийн яамны дэргэд гнаалдсан гүзээ шиг ийм байгууллага байх хэрэггүйээ. Ер нь сангийн яам товчхондоо татвар цуглуулж төсөв бүрдүүлдэг түүнийг нь хаана юунд зарах чяиг үүргийг Хөгжлийн яам нь хэлдэг байвал амь орно.

Avatar

Зочин 2021-01-19 98.37.87.139

Bymbatsogtoo MAN hezee shorond hiih gej bna aa

Avatar

ҮНЭН 2021-01-19 64.119.20.158

БЯМБАЦОГТ НАРЫН ХУЛГАЙЧИД ТӨРД ШУРГАЛАХААР ЭНЭ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2021-01-19 119.40.98.177

Соёлын яамыг татан буулгаад Эдийн засгийн бодлогын яамыг байгуулах хэрэгтэй.

Avatar

Очин 2021-01-19 66.181.161.83

Энэ том байгууллагаа ажиллуулж чадахгүй байж улам томруулах гэнээ.Соёлын яам гэж огт ажилгүй нэг яам нэмэгдсэн.Мөнгөгүй гэдэг бол башир арга.Өнгөрсөн жил хоёр ч том театраа нураа нь гээ биздээ.Мөнгө бол байнаа.

Avatar

Зочин тэтгэвэр 2021-01-19 202.9.41.1

Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт , хэрэгжилтийн асуудлыг нэгтгэн удирдах, зохион байгуулах ажлыг Сангийн яаманд хариуцуулж , Санхүү- эдийн засгийн яам хэмээн нэрийг нь өөрчлөөд ажиллахад болно доо. Шинэ яамны хэрэг байхгүй дээ. Сайд нь Засгийн газрын Шадар сайд байж болох биш үү. Төсөв зардал хэмнэгдэх байлгүй дээ.

Avatar

Зочин 2021-01-19 192.82.70.28

Хэрэв шинэ байгууллага чинь ажиллах боломжгүй байгаа бол нөлцөл боломжийг нь хангаж нэгтгэн зангидах үүрэгтэй субъект нь Ерөнхий сайд шүү дээ!? Цаад "хурандаа" чинь юу хийж сууна вэ???

Avatar

Mgl 2021-01-19 66.181.186.172

Ene yuch bish ushuu ih um dampuurtlaa uzne

Avatar

Зочин 2021-01-19 72.140.194.106

Ийм л чадваргүй хүмүүсийг сонгосон юм байна даа Монголчууд.

Avatar

Иргэн 2021-01-19 202.21.124.19

Хийж чадахгүй хүмүүс нь олширохоор нэмж газар хэлтэс байгуулах гээд байдаг, үүнтэй агаар нэг! Ямар ч шинэ яам тамгын газар хэрэггүй! Харин ч цөөлж цомхон болгох хэрэгтэй!

Avatar

Зочин 2021-01-19 199.249.230.148

!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Zochin 2021-01-19 103.26.193.150

Маш олон хүн монголд наймаа худалдаа хийж амьдардаг.. Ер нь худалдааны яамтай болбол тун хэрэгтэй байх.

Avatar

Зочин 2021-01-19 66.181.161.85

Бямбацогтоо наана чинь ажилладаг хүмүүс арын хаалга танил талаар ажилд орсон хувиа бодож довоо шарлуулсан нэг л гоео хувцасласан хиймэл зан харьцаатай дарга болох мөрөөдөлтэй залуучууд байдын байна лээ Суганы үснүүд

Avatar

зочин 2021-01-19 66.181.181.198

бямбацогт хөгжлийн бодлого ярилаа юу.хэтэрхий өрөвдөлтэй.

Avatar

Зочин 2021-01-19 46.125.249.29

Ер нь та нар шиг мөнгө цавчаа бодож төрд гардаг хулгайчууд бхад мянган сайхан хөгжлийн бодлого боловсруулаад та нар ямар хэрэгжүүлэх биш.

Avatar

Зочин 2021-01-19 192.82.69.97

Бүх яам чинь үндсээ хөгжүүлэх зорилготой газрууд биш юм уу?

Avatar

Зочин 2021-01-19 192.82.74.205

Шүдтэй болох гэж бүгд дайрч, яарч байгаагийн гай. Хүүхэд төрөөд хэдэн өдөр, хэдэн цаг, хэдэн минут шүдгүй байгааг тоолооч.

Avatar

хөгийн юм ... 2021-01-19 64.119.19.167

Үндэсний хөгжлийн газар хүчний байгууллага биш….
Угаасаа шүд з****г хэрэггүй…
харин мэдлэг ухаан хэрэгтэй шүү дэээ

Avatar

Зочин 2021-01-19 103.26.193.57

Шүдгүй арслан шиг газар олон байна. ШӨХТөлөө газар бол бүр яг шүдгүй арслан байгаа татан буулгах хэрэгтэй.

Avatar

ок 2021-01-19 103.9.90.100

нэг л их шүдтэй шүдгүй арслан ярьсан хүмүүс байхын

Avatar

Зочин 2021-01-19 202.126.89.29

АРХИНЫ ҮНЭ САЙН НЭМ !!! 8Н НЭРИЙН ДЭЛГҮҮРҮҮДЭЭ ОРОЙ 20 ЦАГААС ХАА !!!!

Avatar

Зочин 2021-01-19 192.82.76.80

Ene snine darga zaluucnuud ni gaigui ajil hiih baih gej bodoj bna, Omnoh udirdlaga ni uamar cn cnadbargui estoi hogjliig hoisn ni tatsan nohod baisan snuu dee, Hairan on jiliig aldsan daa

Avatar

Зочин 2021-01-19 202.126.94.99

Чадалгуй хэдэн залуусын ажлын байр болсон ийм газар хэрэггуй. Их сургуулиудаа шинжлэх ухааны тев болгон хегжуулж, тер захиалгаа егех хэрэгтэй, дэлхийн сиг хандлага ийм!

Avatar

Зочин 2021-01-19 202.126.89.191

Троллууд л их болж дээ. Захиалгаар мияалдаг…

Avatar

Т энэг ман 2021-01-19 92.223.73.85

Эдийн засгийн хөгжлийн яам байсан Мангарууд нураасан

Avatar

Зочин 2021-01-19 203.91.115.47

Шүдгүй болгоныг хиймэл ч болсон шүдтэй болгох гэж явсаар энэ улс дампуурч гүйцлээ, та минь ээ. Та нар ер нь шүдээр яах гээд байгаан? Араа шүдээр ажил хийдэг болоо юу? Архиараад үзүүлэхэд сүртэй харагддаг уу? Авилга авч ахиухан том хазахад бас шүдний хэрэгцээ гардаг байх даа, тийм ээ?

Avatar

Зочин 2021-01-19 124.158.107.35

Бямбацогт Амарсайхан 2г ҮХГт ажиллуулья

Avatar

иргэн 2021-01-19 202.179.8.4

Хүрээлэн байхад нь овоо сайн ажилласны төлөө татан буулгаад Засгийн дор шинээр хийх гээд барсангүй. Мэргэжлийн хүний хийдэг ажил. Цүнх баригчид чадахгүй. Энхбайгаль гэж доктороос өөр чадах хүн ч ер нь л ховор доо. Даанч МАН-ын хүн биш. МАН юм чинь бас л улстөржих биз.

Avatar

sdfs 2021-01-19 202.21.108.130

энхбайгаль авгай өөр хүрээлэнг нурааж халагдсан ямар ч чадваргүй мэдлэггүй

Avatar

Зочин 2021-01-19 203.91.115.40

Үндэсний Хөгжлийн газар үүссэн цагаасаа л үлбэгэр дорой нэг хүний дохио зангаагаар ажилладаг Төрийн агентлаг гэхээсээ хувийн болхи компаний загвараар явж ирсэн байгууллага . Хуучин дарга Баярсайхан гэх галуун хошуут хов ярьж, хор найруулахаас цаашгүй нөхөр байлаа. Одоо харин Японд элчин зөвлөхөөр явсан гэх

Avatar

Иргэн 2021-01-19 192.82.72.84

ҮХГ Сумкагийн цэрэг баярсайхан бүр самарч дуусгасан дө. Замын концесс хусаж зам хийлгэж Маралмаа эгч нь зургийн хусаж зам тавих гээд хэдэн тэрбумаар нь хусаж өгсөн дө

Avatar

Зочин 2021-01-19 64.119.27.247

Бямбацогт өөрөө шүдтэй арслан болж Чойрын дэд станцын концесс шаасан шигээ дахиад гусах нь уу. С. Амарсайхан гэж шунал ямар концесс гусах гээд шүлсээ үсчүүлээд байнаа. Хүрэлсүх ээ наад ерөнхий сайдын ажлаа өгөө чамд үнэхээр хурцдаж байнаа.

Avatar

иргэн 2021-01-19 103.212.119.167

Наад агентлагийнхаа удирдлагаар шинээр томилогдсон хүмүүсээ л харчих даа. Засагт эрх зүй, хөгжлийн бодлого, зах зээлийн эдийн засгийн талаар ойлголттой хүмүүс их ховорхон байх шигээ. Хөгжлийн бодлого гээд амаа цангатал ярьсансан ЗГХЭГ гэж даахгүй байж булуу хураана гэгчээр юм болгон луу үсчих, агентлагуудын даргад НАМЗХ-ны гэх угшилтай шинэ цээж баян, ажил мэдэхгүй шар зангиат скаут багш лоббидоход цаг зарчуулах, хэдэн толгой ярьж попрох улс төржихөөс өөр ажилгүй байна л гэж харж байна шдээ.

Avatar

Зочин 2021-01-19 66.181.185.100

Шүдтэй арслан болсон Хүрэлсүхээ эхлээд харчих

Avatar

Зочин 2021-01-19 66.181.191.251

Засгийн бүх эрх мэдлийг ЗГХЭГ сайд Оюун эрдэнэ авсан бөлгөө

Avatar

Зочин 2021-01-19 192.82.76.12

Ochij ochij Berhiin boind yarga hiij yavsan, Bers surguuliin diplomtoi nuhur shvv?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж