Дайэйшо анхны ялагдлаа амслаа | News.MN

Дайэйшо анхны ялагдлаа амслаа

Дайэйшо анхны ялагдлаа амслаа

Дайэйшо анхны ялагдлаа амслаа

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр (2021.01.18) мэргэжлийн сүмогийн хацү башёгийн ес дэх өдрийн сонирхолтой барилдаанууд явагдлаа. Энэ башёд түрүүлвэл ёкозүна цолонд хүрэх байсан озэки Такакэйшо башёг орхиж байгаагаа мэдэгдсэн бол нэг ч унаагүй явсан Дайэйшо Такарафүжид өвдөг шороодлоо.

Башёг тааруу эхлүүлсэн озэки Такакэйшо башёгийн ес дэх өдөр Эндод өвдөг шороодсоныхоо дараа башёг орхиж буйгаа зарласан юм. Харин озэки Шодай болон Асанояама нар ээлжит даваагаа авлаа. Шодай Тамаваши Б.Мөнх-Оргилыг давсан бол озэки Асанояама комүсүби Такаяасүг унагажээ.

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн зургаад эрэмбэтэй Рюүдэнийг, Ичиножо А.Ичинноров Кирибаяама Б.Лхагвасүрэнг, Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 12-т эрэмбэтэй Тэрүцүёошиг тус тус давжээ.

Ийнхүү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар зургаан даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, дөрвөн унаатай, Хошорюү С.Бямбасүрэн дөрвөн даваа, таван унаатай явна.

Хацү башёг Дайэйшо найман даваа, нэг унаатай тэргүүлж байгаа бол түүний араас долоон даваа, хоёр унаатай озэки Шодай удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж