Израилийн Батлан хамгаалах яам ба Худалдаа аж үйлдвэрийн яам хоёр гэрээ байгуулан хоёр жилийн дотор зөвхөн орон нутгийн үйлдвэрүүдэд цэрэг, цагдаагийн дүрэмт хувцсыг оёулахаар болов. Захиалгыг Зүүн өмнөд Азид хийх нь хямдхан ч тэд нутгийн үйлдвэрлэлээ дэмжихээр боллоо.
Хоёр жилийн дараа энэ зах зээлийг нээлттэй өрсөлдөөнтэй болгох юм. Тэр нь Израилийн оёдлын үйлдвэрүүдэд томоохон цохилт болно. Учир нь өрсөлдөгч нартай нь харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж Израильд хамаагүй үнэтэй.
Энэ хоёр жилийн дотор оёдлын үйлдвэрийн 2500 ажилчдыг өөр үйлдвэрүүдэд ажиллахаар сургахаар төлөвлөжээ. Үүнийг шууд шийдэх нь бас бэрхшээлтэй. Израилийн оёдолчид нь голчлон боловсролгүй эмэгтэйчүүд ажээ. Тэдэнд өндөр технологийн салбарт шинээр суралцан орно гэсэн найдлага бараг байхгүй.