Эрүүлжүүлэх байранд 225 хүн хоножээ | News.MN

Эрүүлжүүлэх байранд 225 хүн хоножээ

Эрүүлжүүлэх байранд 225 хүн хоножээ

Эрүүлжүүлэх байранд 225 хүн хоножээ

Нийслэл хотод нэгдүгээр сарын 11-нээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр бүх төрлийн архи, согтууруулах ундаа худалдаалж эхэлсэн. Үүнийг дагаад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил хэргийн тоо огцом өсч, эрүүлжүүлэх байрны ачаалал  нэмэгджээ. 

Тодруулбал, өчигдөр (2021.01.18) цагдаагийн байгууллагад нийт 1490 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Түүнээс гэр бүлийн хүчирхийллийн 121, согтуугаар машин жолоодсон 50, олон нийтийн газар танхайрсан 96, эрүүлжүүлсэн 225, хүний биед халдсан 50 хэрэг бүртгэгджээ.

Архи худалдаж эхлэхийн өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 10-нд цагдаагийн байгууллагад нийт 835 гомдол мэдээлэл ирснээс гэр бүлийн хүчирхийлэл 88, согтуугаар машин жолоодсон 38, олон нийтийн газар танхайрсан 76, эрүүлжүүлсэн 86, хүний биед халдсан 40 хэрэг бүртгэгдсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-19 192.82.69.97

Согтуугаар машин жолоодсон этгээдүүдийг хамгийн чанга шийтгэх хэрэгтэй. Хуулийнхан яагаад чанга хууль санаачлахгүй байна аа?

Avatar

зочин 2021-01-19 66.181.166.154

50 согтуу- галзуу хүн машин бариад гэмт хэрэг хийхээр явсныг аварсан байна. Машиныг хурааж гзараад гэмтлийн эмнэлэгт хандив өгөх хжжль журам гаргавал яасан юм бэ УИХ

Avatar

Зочин 2021-01-19 66.181.179.213

ухамсар дорой ухаан мулгуу этгээдүүд энэ цар тахлын үеэр тархи ходоод дур хүсэлээ захирч чадахгүй амьтанаас дор чавос улсадаа ч гэр бүлдээ ч лай удаж гай таригчид бүгд чадарвал зүгээрсэн. муу амьд явхаар нэр нь хор, нүүр нь хог болохоосоо өмнө алга болвол таарна

Avatar

Үнэн 2021-01-19 43.242.243.219

Согтуу үед нь эмчилгээ хийж байна тэгвэл эрүүлжүүлэхэд орох шаардлагагүй 5 дахин хямд 80301800

Avatar

иргэн 2021-01-19 66.181.161.80

Энэ заваан соц коментерны аргаа больвол яасийн халдварт өвчний үүр уурхай гахай н байрнаас ч долоон дор газар

Avatar

Зочин 2021-01-19 188.166.214.221

хохь нь хэн ор гэсэн юм. торгуулийг нь сая болго. өгч чадахгүй бол албадан хөдөлмөрлүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж