Аляскийн галт уул идэвхижив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аляскийн галт уул идэвхижив

Хуучирсан мэдээ: 2016.03.29-нд нийтлэгдсэн

Аляскийн галт уул идэвхижив

 

Даваа гаригт хүчтэй салхи салхилснаас Аляскийн галт уулнаас бургилсан үнс нурам тус мужийн төвд хүрч, нислэгүүдийг цуцлан, зам тээврийн сүлжээг хаахад хүрсэн байна.

 

Аляскийн хамгийн идэвхитэй галт уул Павлоф ням гаригт дэлбэрч, үнс нурам нь 6000 метр өндөрт бургилжээ.

 

Галт уулын ойролцоох мэдрэгч төхөөрөмжид зааснаар галт уулын дэлбэрэлт даваа гариг хүртэл үргэлжилж, үнс нурам нь 11,000 метр хүртэл өндөрт цойлсон гэнэ. Тэр үеэр хүчтэй салхи гарч, үнс нурмыг  600 гаруй км-ийн зайд туужээ.

 

Үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Аляскийн агаарын тээврийн компани даваа гаригт 41 нислэгээ цуцалж, 3,300 орчим зорчигч саатсан байна. Галт уулын үнс нурам нь маш хатуу, биетэй байдаг тул үйлдвэрлэлд ашигладаг. Түүнээс гадна галт уулын ийм бутарсан чулуу ямар ч хөдөлгүүрийг гэмтээх чадалтай байдаг ажээ.

 

1989 оны Редаут галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурам 240 км хол тархаж, 231 зорчигчтой онгоцны хөдөлгүүрийг гэмтээж байсан удаатай. Аляскийн галт уулын үнс нурам хотод арай хүрээгүй ч Колд Бэй сууринд маш ойрхон таржээ. Геологчид Павловын галт уулыг нээлттэй галт уул гэдэг бөгөөд халуун хайлмаг лава урсгал хэзээ ч олгойдон гарч болзошгүйг анхааруулж байна. Галт уул дэлбэрэхийн өмнө газар үл мэдэг чичирхийлэх шиг болсон талаар геологчид ярьжээ.

 

АНУ-ын Геологийн судалгааны төвөөс уг галт уулын аюулын түвшинг маш аюултай гэж тодорхойлсон байна.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-29 202.72.245.252

Болдогсон бол хувийн өс хонзон, атаархлын улмаас эх орны эдийн засгийг мөхөлрүү нь түлхэж байгаа ЗИ, Женко мэтийн эдийн засгийн алуурчдаас ял асуумаар байна. Ухаа худгийн ажилгүй бологсод, түүнтэй холбоотой ажилдаг олон компани болон монголчууд бид энэ хорлон сүйтгэгчидтэй л хариуцлага тооцмоор байна. Эд нарт үзэн ядалт, атаархал, хар хор, улс төрийн хор найруулгаас өөр монголоо гэсэн үнэр ч алга. Ийм л адгийн амьтдыг бид төрийнхөө толгойд залчихаад доромжлуулаад суугаад байх юм даа. Ард түмээн сэрээч нүдээ нээгээч. Бид ийм адгийн ард түмэн юм уу эсвэл. Ямар ард түмэн байна тийм л засагтай байна гэж яасан үнэн үг вэ. Алийн болгон таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж чөтгөр шулмасуудад эрх өгчихөөд өөрсдийгөө доромжлуулж байх гэж. Ялангуяа Баянхонгорынхон минь сэхээрээч. Тэртээ тэргүй та бидний татварын мөнгөөр наадуулын чинь орон нутагтаа хийсэн өчүүхэн юм чинь Монгол улсын дампуурлын дэргэд юу юм бэ. Монгол улс уруудахад Баянхонгор чинь өсөж дэвжих юм уу. Надад уул уурхайтай тэр тусмаа Энержи-тэй холбоотой юм түй ч байхгүй. Жирийн иргэний хувьд үнэхээр бухимдаж байна. 2016 оны сонгууль бол эргэлтийн сонгууль болох ёстой. Нам харалгүй хүнээ л харцгаая. МАНАН бол угаасаа оли гархи мафийн нам болсон