Тайвань хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээрээ Азид тэргүүлж байна | News.MN

Тайвань хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээрээ Азид тэргүүлж байна

Тайвань хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээрээ Азид тэргүүлж байна

Тайвань хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээрээ Азид тэргүүлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-өөс эмхтгэн гаргасан хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтийг үндэслэн явуулсан “2021 оны жендерийн зураглал” судалгааны үр дүнг саяхан Тайванийн Засгийн газраас зарлалаа. Уг судалгаагаар Тайвань хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээрээ Азидаа тэргүүлж, дэлхийд зургадугаар байранд оржээ.

Эмэгтэйчүүдийг чадавхижуулах талаас авч үзвэл Тайванийн парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь нийт 39.8% байна. 25-аас дээш настай, дундаас дээш боловсрол эзэмшсэн хүмүүс 82.4%-д хүрчээ. Үүнээс гадна Тайвань нь 2019 онд Азидаа анх удаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар баталсан орон болж, 2020 оны эхний таван сарын байдлаар ойролцоогоор 4100 ижил хүйстэн хос гэрлэлтээ батлуулсан байна.

Хөдөлмөрийн оролцооны хувьд авч үзвэл Тайваньд 15-аас дээш насны эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 51.4% байгаа нь сүүлийн 10 жилийн эрэгтэй ажиллах хүчний оролцооны түвшингээс 2 дахин өсч, хүйс хоорондын зөрүү аажим багассан байна. Хүйс хоорондын цагийн хөлсний дундаж зөрүү 14.2% болсон нь сүүлийн 10 жилийн хугацаанд 3.7%-иар буурчээ. Мөн эрчүүдийн хүүхэд асрах чөлөөнд олгодог тэтгэмжийн хувь хэмжээ   сүүлийн 5 жилд жилээс жилд нэмэгдэх болсон байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс (UNDP) хамгийн сүүлд эмхтгэн гаргасан 2019 оны Хүйсийн эрх тэгш байдлын индекс (Gender Inequality Index- GII, тоон үзүүлэлт бага байх тусам үндсэн үзүүлэлт сайныг илтгэнэ). Нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүйсийн чадавхи ба хөдөлмөрийн зах зээл дэх үзүүлэлт зэргээр нь улс орнуудын хүйсийн эрх тэгш байдалд үнэлгээ хийжээ. Энэхүү GII-ийн үзүүлэлтүүд дээр Тайванийн өгөгдлүүдийг орлуулсны дараа Тайванийн хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлт өмнөх (2020) оныхоос 3 байраар ахиж, Азид тэргүүлснийг харж болно. Зургийг Тайванийн Гүйцэтгэх Юаны Хүйсийн эрх тэгш байдлын хэлтсийн цахим хуудас gec.ey.gov.tw-ээс авав.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ Тайвань нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, тэр дундаа хүйсийн эрх тэгш байдал дахь хүйсийн хэвшмэл болон өрөөсгөл ойлголтыг идэвхтэй арилгах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн хүч чадал, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн хэтийн төлвийг Засгийн газраас авч хэрэгжүүлэх төрөл бүрийн бодлогод тусгахад тууштай анхаарсаар ирсэн. Ингэснээр олон ургальч үзэл ба хүйсийн эрх тэгш байдлыг хүндэтгэдэг шударга орчинг бүрдүүлж, янз бүрийн хүйсийн хүмүүст өөрийн хувийн чадавхийг илүү танин мэдэж хөгжүүлэхэд нь тус дэм болсон хэмээн хэллээ.

Мөн төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө сүүлийн жилүүдэд Тайванийн Засгийн газрын тэтгэлэг", Тайванийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн сан (Taiwan ICDF) болон эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдэд зориулсан Тайванийн Засгийн газраас зохион байгуулж буй сургалтад хамрагдах монгол эмэгтэйчүүдийн эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдэж байгааг онцлов. Мөн Тайвань-Монголын боловсролын солилцоогоор дамжуулж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хүйсийн эрх тэгш байдлыг хангах зорилгод хувь нэмэр оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: УЛААНБААТАР ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-19 150.129.143.61

manj alnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж