Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны даргаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Батдавааг томилохоор болжээ. Тус хороо нь УИХ-ын харьяа учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар томилдог зохицуулалттай. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр дэмжсэн учраас өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Пүрэв гаригт түүнийг томилох юм.
ҮСХ-ны даргаар А.Ариунзаяа ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсноос хойш даргыг нь томилоогүй байсан бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн асан Ц.Цолзолмаа томилогдохоор зүтгэсэн ч МАН-ын бүлэг дэмжээгүй юм.
ҮСХ-ЫН ШИНЭ ДАРГА Б.БАТДАВАА ГЭЖ ХЭН БЭ?
Тэрбээр Монголбанкинд олон жил ажилласан, 2016 оноос тус банкны Статистикийн хэлтэс, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан туршлгатай нэгэн гэж үзэж буй. УИХ-ын харьяа байгууллага учраас УИХ-ын дарга өөрийн хүнээ "томилдог" гэсэн албан бус мэдээлэл бий.
БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:
- 2002-2007 Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
- 2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
- 2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2007-2008 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
- 2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
- 2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
- 2013-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
- 2016-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
- 2016-2017 он Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
- 2019-одоог Монголбанк, Зах зээлийн газрын захирал
Ш.ЧИМЭГ
зочин 2021-01-19 202.126.89.136
Нүдээ олсон байна. Монгол банкны урдаа барьдаг боловсролтой залуу ажилд нь амжилт хүсье
Зочин 2021-01-19 124.170.212.254
CFA-tai huntei yu yarihav dee. Amjilt
зочин 2021-01-19 202.179.30.242
Сайхан боловсролтой залуу байна. Юм л бол муулж доошоо хийхээ болимоор юм Залуу бол залуу ажлын туршлагатай бол туршлагатай өөр ямар хүн сонглох гээд ирваатаад байгаа юм болдоо.
Зочин 2021-01-19 202.21.113.238
Насанд хүрсэн хүн байхгүй юм уу
Zochin 2021-01-19 59.153.115.39
Togsson surguuliud ni ikh l taaruuhan yum tsaashdaa zaluu hun bolovsroloo deeshluuleerei
zochin 2021-01-19 202.126.89.136
Huvi hun uuriiguu hugjuuleh n tuhain hunii uuriin handlaga bolhoos buh ym sursan surguulitai holbootoi baih albagui, harvard yale tugschuud angliara ch yrij chaddagui negen bh jisheenii. Tiimch muu surguuli gej bodohgui bna ! Cfa hen bolgonii aaviin huuhed avaad bdaggui shalgalt shu
Zochin 2021-01-19 59.153.114.204
Statistikiin khoroonii darga boloh hun bol statistikiin huvid ch, uls turiin huvid ch turshlagatai hun baih yostoi. Baiguullaga dotroos in olj tomiloj bologuin baihdaa.
Зочин 2021-01-19 43.242.243.128
Статистикийн хороог мэргэжлийн хүнээр нь удирдуулах хэрэгтэй шүү
Зочин 2021-01-19 192.82.69.97
Монголын төлөө гэсэн зүрх, сэтгэл байвал болно доо… Харж л байя….
иргэн 2021-01-19 202.21.109.84
Хэн ажиллааж чадахве ээ.? гэж Олон нийтэд зарлаад ..шалгалтандоруулж уралдаад түрүүлсэн хүнийг нь томилооч ээ.
Ченжээр яах ньвэ..? Хэний хүүхэд вэ……… Аль аймаг вэ..? Урьд зүгийнх биш биз……?
Долларын ченж нөхөр л байх даа…..Хятадууд л лав ҮЗЭХГҮЙ БАЙХ даа. Тайваньдэлэнцэг ээхийж байсан юм. ээ…..?
Зочин 2021-01-19 202.9.46.73
Тайваний мин чуань гээд ямар муу сургууль төгсөө вэ
Хотын уугуул иргэн 2021-01-19 192.82.69.193
Үндэсний статистикийн хорооны дотроос нь яагаад даргын томилж болдоггүй юм бэ.. Байгууллага дотор нь дарга хийчэх туршлагатай байдаггүй юм уу. Энэ залуу бол банк санхүүгийн хүн байна. Банкны диллер л байна. Статистик гэдэг чинь маш нарийн зүйл. Банкны мэргэжлийн хүнийг томилох нь буруу. Бас хэний лобби яваад байна. Бас л улс төрийн томилгоо ….
Зочин 2021-01-19 124.170.212.254
Mundag bolovsroltoi, turshlagatai zaluu bn. Amjilt husie
Судлаач 2021-01-19 192.82.73.142
Энэ албан тушаал улс терийнх биш терийн албаны мэргэжлийнх учир сонгон шалгаруулалт, сонсгол хийж шалгаруулан томилох ньзуйтэй. Терийн албаны мэрит зарчмын дагуу мэргэжил , ажилласан жил,туршлага зэргийг харгалзах. Статистикын хорооны дарга хийх чадвартай, терийн албаны шалгуурыг хангах олон хун бий тул дотроос нь томилох, статистик мэддэгуй улс терчид томилохыг терийн албаны зевлел хориглож угээ хэлэх хэрэгтэй.