Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилно

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилно

Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилно

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны даргаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Батдавааг томилохоор болжээ. Тус хороо нь УИХ-ын харьяа учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар томилдог зохицуулалттай. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр дэмжсэн учраас өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Пүрэв гаригт түүнийг томилох юм.

ҮСХ-ны даргаар А.Ариунзаяа ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсноос хойш даргыг нь томилоогүй байсан бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн асан Ц.Цолзолмаа томилогдохоор зүтгэсэн ч МАН-ын бүлэг дэмжээгүй юм.

ҮСХ-ЫН ШИНЭ ДАРГА Б.БАТДАВАА ГЭЖ ХЭН БЭ?

Тэрбээр Монголбанкинд олон жил ажилласан, 2016 оноос тус банкны Статистикийн хэлтэс, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан туршлгатай нэгэн гэж үзэж буй. УИХ-ын харьяа байгууллага учраас УИХ-ын дарга өөрийн хүнээ "томилдог" гэсэн албан бус мэдээлэл бий.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:

  • 2002-2007  Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
  • 2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
  • 2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2007-2008 он  Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
  • 2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
  • 2013-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
  • 2016-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
  • 2016-2017 он Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
  • 2019-одоог Монголбанк, Зах зээлийн газрын захирал

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж