АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслол маргааш (2021.01.20) болно. Жо Байдены тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хангах ажил түүхэнд байгаагүй өндөр түвшинд хэрэгжиж байна. Энэ үеэр сэтгүүлчид ч мөн болзошгүй эрсдэлээс хамгаалж, хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллахаар бэлтгэж эхэлжээ.
Зарим хэвлэл мэдээлийн байгууллагууд тангараг өргөх ёслолын үеэр ажиллах ажилчдадаа хамгаалах хувцас хэрэгсэл тарааж, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулж байгаа аж.
Тангараг өргөх ёслолын үеэр АНУ-ын хотуудад, ялангуяа нийслэл Вашингтон болон ойролцоох бүс нутгуудад зэвсэгт мөргөлдөөн болж болзошгүй гэсэн мэдээлэл тус улсын Холбооны мөрдөх товчоо болон Тагнуулын төв газарт ирээд байгаа юм. Иймд Вашингтон хотын хамгаалалтыг чангатгаж, замуудад хаалт хориг босгох, төмөр хашаа, тор татах зэрэг ажлууд хийжээ.
Мөн энэ удаа үндэсний гвардын 25 мянга орчим цэргийг хамгаалалтад дайчилсан нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нарын тангараг өргөх ёслолын үед дайчилсан цэргийн тооноос хоёр дахин өндөр байна. Ёслолын үеэр хамгаалалтад гарах цэргүүдийг ч Холбооны мөрдөх товчооныхон шалгаж, цэргүүдийн намтар түүх, гэмт хэрэг, терроризмтай холбогдож байсан эсэхийг нэг бүрчлэн хянаж байгаа аж.
Эх сурвалж: CNN, GUARDIAN
Зочин 2021-01-19 108.185.222.195
Энэ trumping өмөөрөөд байдаг Монголчуудыг ойлгодоггүй юм. Trump цагаан арьст америкчуудаа нэгдүгээрт тавидаг , азиуд бол зүгээр л мал . Хятадтай харьцахын хувьд бол ширүүн тэмцэл хийсэн . Biden гарсан ч Хятадын хувьд Trumpiin бодлогыг үргэлжлүүлнэ. Гэхдээ аядуу зөөлөн аргаар л үзнэ.
Зочин 2021-01-19 106.102.11.83
Монголчуудын дунд хүн дүрст үхэрнүүд их байдаг болохоор. За байз хар массыг бүрдүүлдэг этгээдүүдийг үхэртэй зүйрлэхээр үхрийг доош нь хийсэн юм болох нь хаха. Үхэр чинь зарим нэг хүн дүрст монголчуудаас хамаагүй дээр ухаантай амьтан байхгүй юу. МАНАН гэдэг хоёр луйварчин татвар төлөгчдийн мөнгийг улаан цайм булааж авч байгааг мэдсээр байж МАНАН-д хайр зарлаж МАНАН-г л сонгодог. Өөр сонголтын талаар мэдэхгүй, тийм л хөлдүү тэнэг хар масс шүү дээ.
Зочин 2021-01-19 66.181.161.87
ergvv uwgun
Зочин 2021-01-19 122.201.21.164
Энэ өвгөн гарахгүй.
zochin 2021-01-19 202.9.40.101
Yun syrtei zunug uvgun be ?