Ерөнхийлөгчийн сонгууль СХД-ийн нөхөн сонгуультай хамт болно | News.MN

Ерөнхийлөгчийн сонгууль СХД-ийн нөхөн сонгуультай хамт болно

Ерөнхийлөгчийн сонгууль СХД-ийн нөхөн сонгуультай хамт болно

Ерөнхийлөгчийн сонгууль СХД-ийн нөхөн сонгуультай хамт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль таван сарын дараа болно. Оны өмнө УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоогоогүй байсан бөгөөд энэ долоо хоногт УИХ-аар 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлох, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг батална.

Энэхүү тогтоолд тусгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2021 оны зургадугаар сарын 9-ний Лхагва гаригт байхаар санал оруулж ирснийг байнгын хороо дэмжив.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиудыг баталсантай холбоотойгоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой насны босго тавьж, зургаан жилээр сонгогдохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч ирэх зургаан жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах юм. Тиймээс ч улс төрийн намууд энэ удаагийн сонгуульд онцгой ач холбогдол өгч байгаа билээ.

Одоогоор намууд хэнийг дэвшүүлэх бол гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд халуун сэдэв болж буй. Тухайлбал, эрх баригч МАН-аас одоогийн намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэрс эрчимтэй яригдаж байна. Харин Ардчилсан намаас одоогоор тодорхой нэр гараагүй, тус нам дотооддоо үл ойлголцолтой байгаа учраас хэн дэвших, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших үү гээд олон таамаг хүлээлт бий.

Зарим хуульч, УИХ-ын гишүүдийн зүгээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх бүх Ерөнхийлөгч байсан хүн нэр дэвших боломжгүй гэж үзэж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бүх хүн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч Үндсэн хуулиар нэр дэвших боломжгүй гэж үзэж, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад буй. Энэ мэтчилэн эрх баригч намаас бусад нам хэнийг дэвшүүлэх боломжтой, боломжгүй вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж байна.

УИХ ямар ч гэсэн хуулиа баталчихсан, сонгуулийн товоо энэ долоо хоногтоо тогтоочихно. Тэгэхээр одоо аль намын хэн гэдэг нэр дэвшигч өрсөлдөх боломжтой, боломжгүй байх вэ гэдэг асуудлын эцсийн шийдлийг Цэц гаргах болов уу гэсэн таамаг бий.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХАМТАТГАНА

УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах хуулийн зохицуулалттай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамтатган нөхөн сонгуулийг зохион байгуулахаар товлосон. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль хамт болно.

Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан, Сэлэнгэ гэсэн хоёр ч нөхөн сонгууль болох болов уу гэсэн таамаг байсан. Гэвч хорих ангиас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ял авч, Улсын дээд шүүхэд хандсан. Харин Улсын дээд шүүх хэргийг прокурорт буцааж, дахин шалгах шийдвэр гаргасан. Тиймээс тэрбээр одоогоор УИХ-ын гишүүн хэвээр, бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж байгаа ч хоригдож буй юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-19 199.249.230.148

!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Ts.tuganbayr.87.02.03 2021-01-19 202.126.88.184

Сонгууль ч гэх шиг.Манийн бант улсын толгойд манийн хүн л хуурмаг жүжгээр гарах байх. Манийн бант улсынхан хүч чадал нь хүрвэл манамаа татан буулгаад бидэнтэй шударга сонгуулаар өрсөлд чадах уу????!.Чадахгүй бол хойд солонгос,жунга,комунист оросын дарлалдаа үлдэцгээ.

Avatar

Kkkk 2021-01-19 202.9.40.50

Tiim bolood CY. Batbold ruu suuliin ued aimaar dairaad baisan yum bna. Odoo tsagt ch hunii medleg bolovarol hamaagui bolj dee.

Avatar

Зочин 2021-01-19 64.119.23.56

Сү Батболд хэр хүн бэ

Avatar

Зочин 2021-01-19 202.126.89.71

УОК-оо Өндөржүүлсэн байда зарласан юм бол Иргэдийн хөл хөдөлгөөнөө сайн хянамаар байнаа. !!!! Ялангуяа орой 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл Орон Сууц болон Суурьшлийн бүсийн Хөл Хөдөлгөөнөө Хориочэээ….Тог энэ тэрийг нь тасалдаг ч юмуу….Хүмүүс шөнөжин орц подезоор дээш доош холхиж айлаар архидаж найрлаж тоглоом тоглож байна.!!!!!

Avatar

Зочин 2021-01-19 192.82.68.169

Чоно борооноор гэгчээр МАНАН 30 гэр бүлийн олигарх нөхдүүд эрх мэдэл рүү улайрч сү батболд ерөнхийлөгч юм уу ерөнхий сайдын суудалд санаархаж байгаа юм байна даа. Хүрэлсүх Баттулга 2 энэ 30 гэр бүл МАНАН-г нугаслаад дахин босохооргүй болгох ёстой байхгүй юу уг. Бүрэн дарж нам устгаагүй цагт ингэж амилаад улс орныг орвонгоор нь эргүүлэх нь л дээ

Avatar

Зочин 2021-01-19 202.126.89.100

Ман жижиг намуудыг АН гэсээр байгаад Ман Ан-ы санал хуваах тактик явуулж дандаа ялах болсон Манан гэвэл МАН л ялна

Avatar

Зочин 2021-01-19 66.181.184.183

uih-d gatulga guya garch irnee

Avatar

mmhj 2021-01-19 122.201.20.194

daraagiin songuulid sumyabuzar ali duurgees devshih bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж