2021 онд тулгарах эдийн засгийн дөрвөн асуудал | News.MN

2021 онд тулгарах эдийн засгийн дөрвөн асуудал

2021 онд тулгарах эдийн засгийн дөрвөн асуудал

2021 онд тулгарах эдийн засгийн дөрвөн асуудал

Өнгөрсөн жилийн хөл хорио, ажилгүйдлээс болж барууны орнууд, тэр дундаа дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий АНУ-д энэ жил эдийн засгийн хэд хэдэн хүндрэл учирч болзошгүй байна. Зарим нь одоохондоо мэдрэгдэх болоогүй байгаа ч ажиглагчид эхний ээлжинд дараах дөрвөн асуудлыг хөндсөн байна.

Нэгдүгээрт, цар тахал эдийн засгийн хэд хэдэн салбарыг үүрд өөрчилсөн

Хамгийн ойрын жишээ бол бизнес аялал. Бизнес аялал гэдэг зүйл өнгөрсөн оны хавраас хүн төрөлхтний амьдралас мартагдсан билээ. Үүнээс болж иргэний агаарын тээвэр, зочид буудлууд асар их хохирсон юм. Хэдийгээр тэд өдгөө эргэн сэргэж эхэлж байгаа ч хэвэндээ ороход багагүй хугацаа шаардлагатай. Заримынх нь хувьд хэзээ ч хэвэндээ орохгүй байж магадгүй.

Гол асуудал бол тэдний хамгийн чухал үйлчлүүлэгч нар хэрхэн аялахгүйгээр бизнес уулзалт хийж болдгийг сурч авсанд байгаа юм. Цаашид ч олон компани аяллын болон зочид буудлын зардал гаргалгүйгээр цахим орчинд бизнес хурал хийхийг илүүд үзэх хандлагатай байна.

Одоогийн байдлаас харахад маш их бэлтгэл ажил, төлөвлөгөө шаарддаг учир том хэмжээний бизнес хурлууд хамгийн хурдан бэлэн боллоо гэхэд 2021 оны сүүлээр зохион байгуулагдаж эхлэх нь.

Түүнчлэн ирээдүйд хурал, цуглаан, уулзалтууд илүү цомхон бүрэлдэхүүнтэйгээр зай барин зохион байгуулагддаг болж магадгүй юм. Хэрэв тэгвэл Лас Вегас тэргүүтэй аялал, жуулчлалаас мөнгө олдог хотуудад хүндрэл учрах нь зайлшгүй.

Хоёрдугаарт, эдгээр өөрчлөлт цаашид ч үргэлжилж, улам олон салбарт нөлөөлнө

Бизнес аялал хийж яваа зочид төлөөлөгчдөөс их хэмжээний орлого олдог байсан зоогийн газар, зочид буудлууд ашиг олохоо болимогц тэдгээрийн ажилчид, нийлүүлэгчид, эзэд хямарч эхлэх юм. Улмаар үл хөдлөх хөрөнгийн салбар нуран унах аюултай.

Тахлын дараах эдийн засагт ердөө маш цөөн тооны дэлгүүр, худалдааны төв, зочид буудал, оффисууд тэсч үлддэг учиртай. Мөн энэ үед агуулах болон тээврийн зардал асар ихээр өсдөг аж. Энэ үйл явц удаан боловч гарцаагүй тохиолдох асуудал хэмээн ажиглагчид анхааруулж байна.

Орон сууцны салбарын хувьд АНУ-ын бараг 40 хувийг түрээсийн байрууд эзэлдэг билээ. Харин түрээслэгчид нь ихэвчлэн жижиг гарын хөрөнгө оруулагч байдаг аж. Тэдгээр хөрөнгө оруулагчдад өдгөө найдваргүй түрээслэгч нартай цаашид ажилласаар байх уу, эсвэл найдвартай түрээслэгч нартай богино хугацаанд хамтарч ажиллах уу гэдэг хүнд сонголт тулгарч байна.

Гуравдугаарт, өдгөө үнэхээр бодит хөрөнгө оруулалтын зах зээл байгаа эсэх нь эргэлзээтэй

Холбооны нөөцийн сан (ХНС) бараг жилийн турш урьд өмнө хэний ч үзээгүй үйл ажиллагаанууд явуулснаас үүдэн өдгөө бондын зах зээл бүхэлдээ ХНС-гийн ивээлд багтжээ. Тэд төрийн сан болон компаниудын бондыг худалдан авснаар өнгөрсөн жил Засгийн газар түүхэндээ хамгийн сайн нөхцөл бүхий зээлүүдийг иргэдэд санал болгосон билээ.

Гэвч тэдгээр нь бүтээн байгуулалт, хөгжил дэвшил гэхээс илүү ердийн өдөр тутмын амьдралд зарцуулагдсан нь эргээд асуудал үүсгэх шалтгаан болжээ. Түүнчлэн ХНС хөрөнгө, орлогын зөрүүг улам хүнд байдалд оруулсан. Тэдний үйл ажиллагаа хуримтлал үүсгэгчдийг хохироож, тэтгэврийнхнийг эрсдэлтэй замаар амьдрахаас өөр аргагүйд хүргэж байгаа юм. Одоогийн нөхцөл байдлаас харахад эдгээр нь ирээдүйд олон муу үр дагавартай билээ.

Дөрөвдүгээрт, төсөв, мөнгөн тусламжууд үнэт цаасны зах зээлд нөлөөлөн, хувьцааны үнийг байх ёстойгоос нь хэд дахин өндөрт хөөргөсөн

Дээр дурдсанчлан эдгээр үр дагавар маш урт хугацаанд үргэлжлэх бөгөөд ямар нэгэн сүйрэлд хөтлөх бүрэн эрсдэлтэй. Сүйрч болзошгүй хэд хэдэн салбар байгаагаас дурдвал аж ахуйн татварын хэмжээ огцом нэмэгдэж магадгүй.

Учир нь, Байден болон Ардчилсан намынхан 2017 онд батлагдсан татварын хөнгөлөлтийг цуцлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Хэрвээ тус төлөвлөгөө хэрэгжиж эхэлбэл зах зээлийн зарим ашиг орлогын хэмжээ эрс өөрчлөгдөх юм. Улмаар хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авахын оронд бэлэн мөнгөө хадгалахыг илүүд үзсэнээр “сөрөг баялгийн нөлөө” үүсч болзошгүй аж. Үүний улмаас цаашид зах зээлд олон зүйл өөрчлөгдөж, үнийн өсөлтөд улам ихээр нөлөөлөх нь.

Гэхдээ эдгээр аюулыг даван туулах арга бий. Хэдий тийм ч эрх баригчид хэрхэн ажиллахаас эдийн засгийн ирээдүй шууд хамаарах билээ.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмгэн 2021-01-19 59.153.114.206

За тэгэхээр Сү-гийн хөрөнгө мөнгө угаалтын талаар гадны хэвлэлүүд бичээд шуугиад байна шүү дээ МАН-хаан. Та нар хэдүүлхэнээ эх орны баялгийг гадныханд өгч өөрсдөө баяжаад эх орноо хөгжүүлэх, ажилгүйдлийг арилгах талаар санаа тавьдаггүй, ард түмнийхээ цалин тэтгэврийг нэмдэггүй нь ямар учиртай вэ??? Төрд гарсан бүхэн эх орноо тонодог луйварчид болцгоох дамжаа юм уу??? Эдийн засаг муудаад байгаа чинь баялгаа жинхэнэ эзэд нь хүртэж чадахгүйтэй холбоотой бус уу???

Avatar

Саран 2021-01-19 192.82.74.224

ЭНЭ 4 ӨӨС Ч ИЛҮҮ АЙМШИГТАЙ ЭРСДЭЛ БАЙГАА, 2020 оны 3 САРД 30 ТРИЛЛИОН ДОЛЛАР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХИЙСЭН АЛГА БОЛСОН ГЭЭ БИЗ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж