УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2021.01.19)-ийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн тус тус хэлэлцэж баталлаа. Тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний Лхагва гаригт товлох саналыг тусгасан байна.
Уг саналыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж ашиглах юм байна.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал нэг тэрбум төгрөг зарцуулна. Харин хамтад нь зохион байгуулбал 100 орчим сая төгрөг зарцуулна гэсэн тооцоолол гарчээ.
ЗОЧИН 2021-01-19 103.26.194.183
БҮРЭН ЭРХ НЬ ДУУСААГҮЙ БАЙХАД УУ АЛДАГ ЮМ БАЙНА?!
ХУУЛЬЧ 2021-01-19 192.82.64.190
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗЭЛ САНААГААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ОГЦОРСОН БӨХ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ НӨХӨН СОНГУУЛИЙГ ХАМТ ЯВУУЛЖ НЭГ ТАЛДАА ГАРЧ АВААД АЖЛАА УРАГШУУЛААСАЙ БИЛЭЭ ,,,,,ЦАГ ХУГАЦАА БИДНИЙГ ХҮЛЭЭХГҮЙ ШҮҮ ,,,,,ТЭГЭЭД ТЭР ИХ ӨШӨӨ ХОРСОЛ, ЭВ НЭГДЭЛГҮЙ ,БАЙДАЛ,АТАА ЖӨТӨӨ ,БАС БОЛООГҮЙ ИДЭЖ УУДАГ,ӨӨР ХООРОНДОО МОНГОЛЧУУДАА ТАЛЦУУЛЖ МӨНХИЙН ХЭРҮҮЛ, ШУНАЛЫН АРД ГАРАХ ЮМСАН ДАА
Зочин 2021-01-19 192.82.65.172
6 SARIIN 22 NOOS HOICH SONGUUL HIIHEER MASH HUND.ENERIGUI BN SHU.ODOO OK 6 SAR 9 BOLOJ BN.AMJILT HUSEY
Зочин 2021-01-19 192.82.65.172
NAR BUTSAAGUI BAIHAD HIIH YUM BN.MGL ODOOL ZOB ZAM ODROO OLOJ BN.AMJILT.
Ард 2021-01-19 202.126.88.37
За сонгуульдаа бэлдэе дээ. Хаяанд ирлээ шүү.
Зочин 2021-01-19 43.242.243.206
Үүнийг огт ойлгосонгүй:
Энэ хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал нэг тэрбум төгрөг зарцуулна. Харин хамтад нь зохион байгуулбал 100 орчим сая төгрөг зарцуулна гэсэн тооцоолол гарчээ.
Зочин 2021-01-19 192.82.70.28
".. сонгууль явуулна" гэж ярьж бичдэг юм!!! Монгол хэлний үйл үгийн хэрэглээ сүүлийн жилүүдэд холион бантан болжээ. Аливаа үндэстний хэл мөхөх эхлэл нь "үйл үг"-ийн дампуурал байдаг!!! Хэл нь сүйрэхээр. тэр үндэстэн мөхдөг!!!!
Зочин 2021-01-19 192.82.76.12
Chi tegeesei gej hvreed bna uu?!