Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг хорих ангиас суллалаа | News.MN

Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг хорих ангиас суллалаа

Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг хорих ангиас суллалаа

Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг хорих ангиас суллалаа

НЭМЭЛТ: 22:10 ЦАГ 

Шүүхийн шийдвэрийн дагуу Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нэг цагийн өмнө ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас суллалаа.

Д.ЭРДЭНЭБАТ, Б.БОЛОР НАРЫН ХОРИХ ЯЛЫГ ТОРГОХ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

НЭМЭЛТ: 21.00 ЦАГ

Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Л.Санжаадорж, Б.Минжбадам нарт холбогдох эрүүгийн хэргийн тойм мэдээлэл

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дугаартай шийтгэх тогтоолтой, Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Л.Санжаадорж, Б.Минжбадам нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Ц.Дагвадорж, шүүгдэгч Б.Болор, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Кью Эс Си ХХК-ийн захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Кью Эс Си ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Золжаргал,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  2.2 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Д.Ганбат,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Минжбадам,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Эрдэнэбатыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Болорыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4  жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Д.Эрдэнэбат, Б.Болор нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалаар:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/764 дугаартай шийтгэх тогтоолын “…Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. …” гэснийг “…Шүүгдэгч Д. Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. …” гэж өөрчилж,

“…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэснийг “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ


ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

НЭМЭЛТ: 18:30 ЦАГ 

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал дөнгөж сая дуусав. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан 4.6 жил, Б.Болорт оногдуулсан 3.6 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр болсон билээ. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгасан. 

Шүүхээс шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг гэм буруутайд тооцсон бол шүүгдэгч Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. 

Шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, гурван жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулсан билээ. 

Шүүгдэгчдийн тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ 2021-01-19 150.129.143.150

БЭЛХИЙН.ТООСГОНЫ.ОЙОРЛЦООХ.БЭЛХИЙН.ГАЗАР.ДООРХ.УУРХАЙД.ҮЙЛ.АЖИЛГАА.ХИЙЖ.БАЙГАА.НАРАНТУУЛЫН.ГОО.САЙХАНЫ.БАРАА.ЗӨӨДӨГ.БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯА.БАТДЭЛГЭРИЙН.УРАНЧИМЭГ.ХОЁРТ.ХОЛБОГДОХ.ХЭРГИЙГ.СРГЭЭЖ.Д.ЭРДЭНЭБАТЫГ.ХЭЛМЭГДҮЛСЭН.ХОЁРЫГ.ХҮН.АМИНЫ.ХЭРЭГ.ХАР.ТАМХИ.МАНСУУРУУЛАХ.БОДИС.ХУДАЛДАН.БОРЛУУЛСАН.ХЭРГЭЭР..ХУУЧИН.ХЭРГИЙГ.НЬ.СЭРГЭЭЖ.БАРИЖ.ЦАГДАН.ХОРИХЫГ.ХАТУУ.АНХААРУУЛЖ.МАРШИЛ.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТЫН.МОНГОЛ.УЛСЫН.БАКАНД.ХАДГАЛУУЛСАН.800.ТЭР.БУМ.ДОЛАРЫГ.БУЦААЖ.ОЛГХ.ШААРДЛАГТАЙ.

Avatar

Зочин 2021-01-19 122.201.22.124

Хэдэн шүүгчдийн бөгсөөр нь цухуйтал амруу нь мөнгө чихэж дээ зайлуул

Avatar

irgen 2021-01-19 64.119.19.192

Монголчуудаа сонгуулийн өмнөх МАН-ын шоу үзүүлбэр өндөрлөлөө. Та нарт шударга дүр эсгэн үзүүлсэн үзүүлбэрт оролцон саналаа өгсөнд баярлалаа. МАН

Avatar

зочин 2021-01-19 202.21.120.66

одоо тэгвэл хорьсон хэдийгээ бүгдийн суллах хэрэгтэй ш дээ арай юм аа шүүх

Avatar

Зочин 2021-01-19 202.126.89.130

Улс төрчидөө уралдаад албан тушаалаа ашиглаад луйвардаад идэж уугаад байждээ..Хэн юү хийснийг хэнч мэдэхгүй. Ганцхан үнэн юм нь байгалийн асар их баялагийг ухаж олборлочихоод цөөхөн хүн амтай байж улс нь ядуу, хөгжиж дээшилдэггүй төрийн эрх мэдэлд хүрсэн хүн баяждаг, казиноддог, офшорт хөрөнгөтэй болдог.

Avatar

1937 он биш 2021-01-19 66.181.179.81

Гэмгүй хүмүүсийг ялласан тэр прокурор анхан шатны шүүгч нарыг албан тушаалаас холдуулах хэрэгтэй биш үү? Мэргэжил ёс зүйн алдаа аргаж бүхэл бүтэн гэр бүлийг стгэлзүй эд материалн хохиролд учруулсан шүүгч нартай хатуу хариуцлага тооцох ёстой.

Avatar

иргэн 2021-01-19 202.21.109.84

гЭМГҮЙ ХҮМҮҮС СУЛАРЛАА.. хУРАЙ..ХУРАЙ.. уРАА.ураа.

Avatar

a*******n SALAXGYI BOLLOO, UURSDN DEEREE TUSGALGYI, BODIT. 2021-01-19 130.253.28.15

GADNII XYNCNII DELGYYREE ZAILUULAACHEE

Avatar

xymyyst xylgaigaa toxson-galzyy deeremchin adgiin 2021-01-19 63.227.119.233

a*******n ZASAGLAL

Avatar

balar 2021-01-19 130.253.28.15

XET DAVRAGCH NATSIST

Avatar

kopona natsist daranguilagch esysiin zaxiin olonlg message tasraltgyi yabuulj-Erunxiilugchuur oyd ztocryy dairch baigaa ni zuby 2021-01-19 130.253.28.15

COVID zailuul

Avatar

erunxiilugchuur zasaglaj irsen bna.yamdiin saidaa xot ymxiipyylj nuraalaa magaruudaar. 2021-01-19 130.253.28.15

GALZUU XYN ATAARXAJ &DABS OLDOXGYI BOLGOJ BNA.
– GALZUU XYN XALDBARTIIN AIMSHIGIIN XYMYYCEER -XALDBARTIIN EMEGTEICHYYDIIN MAAJIGAAR,GUILAGCHIDAAR.
XOTOO NURAALGAJ,YMXIIRYYLCHIXEED KOLONI BOLOJ MANGARLAX CHINI.
– DYYREGIIN TARIANII CUBILAGCH DEER,YMAR ALUURCHNII BOOL BNAA,
– YMXIITEI XOLBOJ GALZUURLAA.
– PASPORTIIN XELTEST 8 DARGA NI GADNII XYN.
GADNII GALZUUCHUUDIIN KOLONI BOLJ BAIGAAGAA MEDEJ BNU..


Avatar

зочин 2021-01-19 64.119.19.237

Золжаргал шиг өөрөө мөнгө аваагүйг нь сулласан нь дээрээ. Золжаргал бол төрөөс мөнгө хулгайлсан хүн гэж үздэг.

Avatar

??? 2021-01-19 192.82.69.97

Үнэхээр эд нар, тухайлбал өндөр албан тушаал очсон хүмүүс бүгд идэж уудаг юм уу? Эсвэл худлаа хэрэг үүсгээд байдаг юм уу? Солонгост ерөнхийлөгч байсан хүмүүс нь идэж уугаад байдаг шиг юм маанайд болоод байгаа юм уу? Хачин юм аа…. Үнэхээр идэж уугаад байдаг юм бол бүгдийг нь алаад өгөөч

Avatar

Зочин 2021-01-19 43.242.243.176

Oo zooz.

Avatar

Зочин 2021-01-19 37.120.156.220

Ингээд л хууль нь гууль болоод, Саарал Жагсаалтад ордог байхгүй юу !

Avatar

Зочин 2021-01-19 66.181.161.14

МАН.намаас.ерөнхийлөгч гарвал дарангуйлал
Тогтох.нь.гарцаагүй одоо ингэж цагаандаа
Гарч.байгаа.юм чинь.Баттулга.л.ялихгүй.тээг
Болж.байгаа.Ү,А,зөвлөлийг.авчихвал бүүр
Ямарч.ял.шийтгэлгүй.галзуурч.өгөх.байхдаа.

Avatar

Endogan 2021-01-19 139.5.216.20

Bayarlalaa !!!

Avatar

Зочин 2021-01-19 103.229.122.208

Шүүгч нарын луйварчидтайн хамт бууд ллаларууд Хятад бол буудуулсан байгхаааа хаааа

Avatar

Зочин 2021-01-19 66.181.161.14

Хуулийн.сайд.асанНямдорж гэж нохой.гэмт
Хэрэгтэн болох авилага албан тушаалтнуудын хэргийг.өршөөх.хуулын.их хуралд оруулж батлуулж хэргийг.нь хөнгөлдөг авилага.хулгайгаар.олсон эд.хөрөнгийг.нь.
Баталгаажуулж өгсөн өөрөө ч.өчнөөн.эд хөрөнгө
Хурааж завшиж авж хүүгээ.яаманд хэлтсийн
Даргаар шахаж.өгөөд.азаргалж.байгаад..явсан.
Ард.намийн хулгайчуудыг бүгдыг мэднэ надаар
Оролдовол.хох.чинь болоно шүү.миний хар.
Дэвтэрт бүгд байгаа.шүү гэхэд ам ангайх.зориг
Той.хүн байхгүй бүгд.л.ширээн доороо.

Avatar

Луйварчдад ээлтэй Монгол 2021-01-19 192.82.69.66

Ертөнц дээр хамгийн балиар хүмүүс бол луйварчин, хулгайч улс төрчдөд долигонож байдаг Монголыг шүүгчид

Avatar

Зочин 2021-01-19 64.119.20.233

Сахалт эзэн чинь хаана байна, тэрбумтан шvvгч нар аа!?

Avatar

Зочин 2021-01-19 64.119.20.233

Иймдээ тулж байгаа юм бол шоронд байгаа жирийн ардын хуухдуудийг бугдийг сулла!

Avatar

Сахалт эзэн хаана байна? 2021-01-19 64.119.20.233

Тэрбумтан шvvгч нар тэрбумтнуудыгаа л ершееж байна. Энгийн ардад бол тэд хамгийн хатуу ялыг хайр найргуй харгисаар егдег. Энэ ардчиллын мен чанар билээ.

Avatar

Зочин 2021-01-19 64.119.24.207

хүний мууд дуртай фэйсбүүkийн зандалчид хүн шоронд орж л байвал баярлах юм даа. шүүхийн шийдвэрийг орkууд заах уу?

Avatar

Зочин 2021-01-19 64.119.24.207

ард түмэндээ л ийм зөөлөн байж үзээрэй!

Avatar

Монгол хvv 2021-01-19 66.181.161.73

Монголчууд бидэнд хууль цааз хэрэггүй юм биш үү? Бүгд дур зоргоороо байвал жинхэнэ диваажин болж бусад улс оронд жишээ болог

Avatar

хүннү 2021-01-19 202.179.27.100

Уул шугамандаа бол Ч. Сайханбилэгийн засгийн газрын кабнетаараа шийдсэн асуудлын бурууг энэ хоёр сайдад үүрүүлж ял өгсөн. Гэтэл жинхэн эзэд нь сугараад үлдчихсэн. ХХБ одоо энэ хүмүүсийн торгуулийг төлөөд зогсохгүй сэтгэл санааны хохиролыг нь “хоосон” орхихгүй биз. Д. Эрдэнэбат сайдад ОХУ- д МУ-ын ЗГ-ын өмнөөр бичиг явуул гэж хэн тулгасан вэ? Олон хүний өмнөөс ял авсан шүү дээ.

Avatar

Gombo 2021-01-19 71.120.15.148

Uher mongolchuud as gej ke ke

Avatar

Баянаа 2021-01-19 66.205.4.66

Мэдээж ингэж л таарна, оронд нь ямар ч нотолгоогүй байхад нь хаалттай хуралдаад ял өгөх гэж оролддог Х.Баттулгын гар хөл болсон шүүгч нарыг суулгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-19 36.11.229.78

uu zaza iim uls gej bdgiin be z**l

Avatar

Зочин 2021-01-19 66.181.191.206

Хууль нь лууль болсон газар монготой улс сайха н юм аа.

Avatar

Уншигч 2021-01-19 66.181.180.192

Монголын шүүх ёстой үл бүтэх газар болжээ.өнөөх иргэдийн хармайны хулгайч нарыг цөмийг сулалчих.одоо Монголд шүүх байх хэрэг байна уу.

Avatar

Зочин 2021-01-19 192.82.76.12

Gants Battulga baihad l havaask.

Avatar

зочин 2021-01-19 139.5.218.51

ха ха ха булай болжийнаа

Avatar

Onom 2021-01-19 150.129.143.57

Co-д бол 20 жил өгөх юм. Ер нь нийтээрээ авилгач болчхоор ингээд байна уу.

Avatar

Зочин 2021-01-19 202.9.46.106

тэнэглэлээ зогсоо.Улсад хохирол үзүүлээгүй ял авсан торгуульсан иргэдийн ялыг яах болж б.на??? Хөгийн новшнууд минь та нар шиг улсаа засаж залж яваа БНСУ-ын ижил албан тушаалтангуудыг хар. Амьдралаа ингэж гутааж буйдаа ичиж амьдар.Та нар мөнх биш. Үйлийн үр … Ухаар.

Avatar

zochin 2021-01-19 66.181.176.100

ZA ENE SHUUKH CHINI BUR ZAWKHARCHIKHSAN YUM BAYNA

Avatar

Зочин 2021-01-19 202.21.109.44

хахуул нь тултал өгчээ

Avatar

Зочин 2021-01-19 202.21.109.44

haali ni ssin ogchee

Avatar

ЗОЧИН 2021-01-19 64.119.25.168

ЭНГЭЖ ШҮҮХ БАЙСАН ЮМ БОЛ АНХНААСАА ШҮҮХ ХУРАЛ ХИЙХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ. ЭНГЭЖ БАЙХААР БҮХ ХОРИГДЛОО СУЛАЛЧИХААЧ НЭРТЭЙГЭЭР НЬ. МОНГОЛЫН ШҮҮХ ХУУЛЬД ТОГТООХ БАЙГУУЛАГА НАМ УЛС ТӨРИЙН БАРЬЦААНД ОРЖЭЭ

Avatar

Иргэн 2021-01-19 103.26.195.84

чоно борооноор гэгчээр АН хулгайчид МАН н хулгайч нартай / eр сайд асан Эрдэнэ бат.СБаяр / гм/тэй адилтай адил годилтой годил гэгчээр барьцаж байгаа юм бна л даа. МАН н улаан хаигаалагч Раднаасэд Нямбаатар нарт баярла.

Avatar

. ......vlh 2021-01-19 66.181.161.4

Монгол бол хулгайч луйварчдийн хувьд диваажин болсон газар даа

Avatar

Mongol 2021-01-19 139.5.219.212

Huuliig guuli bolgoj bn da durak!

Avatar

тогтохсүрэн 2021-01-19 49.0.218.189

луйварчид даа эд нар худлаа гэмгүй царайлсан хулгайчууд бүгд мэдэж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж