ДЭМБ: Вакцинаас болж ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирлээ | News.MN

ДЭМБ: Вакцинаас болж ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Вакцинаас болж ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирлээ

ДЭМБ: Вакцинаас болж ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өчигдөр (2021.01.18) болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр covid-19-ийн эсрэг вакцины тэгш бус хуваарилалтын талаар санаа зовинож буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр "Дэлхий дахин вакцинаас болж ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирээд байна. Үүний төлөөсийг дэлхийн хамгийн ядуу буурай орнууд иргэдийнхээ амь нас, амьжиргаагаар төлнө шүү дээ. Вакцин дэлхий нийтэд итгэл, найдвар төрүүлж байгаа ч нөгөө талаар дэлхийн баян, ядуугийн хоорондын ялгааг улам нэмэгдүүлж байна. Чинээлэг орнууд хүн амаасаа давсан их вакциныг урьдчилан худалдан авч байхад ядуу буурай орнууд эрсдэлт бүлэг болох өндөр настнууд, эмч, эмнэлгийн ажилтнуудаа ч вакцинжуулж чадахгүй байна” хэмээн хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, өндөр орлоготой орнуудад вакцины 39 сая гаруй тун хийгээд байгаа бол нэгэн ядуу оронд ердөө 25 тунг тарьжээ. Түүнчлэн ДЭМБ тэргүүтэй бусад байгууллага вакциныг тэгш хуваарилах санаачлага гаргасныг үл харгалзан, зарим улс орон, компани хоёр талын гэрээгээ чухалчилсаар байна гэж тэрбээр шүүмжилсэн байна. Мөн Тедрос Адханом Гебрейесус үүний улмаас вакцины үнэ нэмэгдэж байгааг онцлоод, энэ оны дөрөвдүгээр сарын эхэн гэхэд бүх улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинжуулахад бэлтгэлтэй болсон байх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MGL zaluu 2021-01-19 165.225.112.201

Manaid bvr 25 shirheg tun ch ireegvi baigaa bizde. GG

Avatar

Зочин 2021-01-19 59.153.114.215

ДЭМБ гэгч нь америкийн заавраар ажилладаг.

Avatar

Зочин 2021-01-19 83.233.253.18

ugaasaa yaduu ornuudad hereggui

Avatar

Зочин 2021-01-19 202.126.89.80

Буурай дунд бид инээгээд л дарга нар даапаалаад гүыж яваадаа хөөрий! Гучин жилийг 3000 айлыг баяжуулж улс орноороо зүтгэлээ дээ Яг ийм үед нэг уурхайгаа барьцаанд тавиад мөнгө босгосон ч болно шүү дээ Дарга нар даанч сэтгэлгүй бна!!! Одоо харж л байгаарай!!! Ерөнхийлөгчийн сонгуульд МАН УХҮРЭЛСҮХ нэр дэвшиж хэдэн зуун сая хүн вакцинжуулах мөнгө хаанаас мэдэхгүй гаргаад ирлээ л гэх бх!!!

Avatar

Зочин 2021-01-19 202.55.188.103

Bi lav vaccine hiilgehgui

Avatar

Irgen 2021-01-19 66.181.187.229

Or sops Manson vactsin avaa

Avatar

Иргэн 2021-01-19 66.181.161.112

Шинжлэх ухааны бүх салбарыг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Манай дарга нар шинжлэх ухаан , иргэд гэдэг үгийг мартсан байхаа.

Avatar

irgen 2021-01-19 43.228.129.40

mongold barag vactsin hereggui bolov uu daa dalain garaltai huns hereglehgui hum am ni taruu siireg tsoon gazar nutag tom nuudelchin soeltoi Mongol hogjij bui ornii toond ordog bh Bas ediin zasag nimgen humuus ni zorood heneggui yduu bj ih zantai ih l sonin ard tumen

Avatar

Зочин 2021-01-19 66.181.166.154

манай улсад 0 тун тарисан тэгэхээр бид бөмбөрцгийн хаана явна вэ

Avatar

Зочин 2021-01-19 107.77.207.8

Outer Mongolia shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж