ХӨСҮТ: "Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборантыг тусгаарласан

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: "Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборантыг тусгаарласан

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, January 18, 2021

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.01.19) мэдээллээ  хийлээ. Өчигдөр нийт 9115 сорьцод шинжилгээ хийхэд 25 дугаар эмийн сангийн ойролцоох “Монос” эмийн сан, Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилтан, ажиглалтад байсан хүмүүс зэрэг нийт есөн хүнээс халдвар илэрсэн юм.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 17646  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 10 хүнээс халдвар илэрлээ. Дээрх хүмүүс нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлалтад байсан. Улаанбаатар хотод батлагдсан халдварын нийт тохиолдол 709 боллоо.  Зургаан аймагт халдвар нэмж бүргэгдээгүй. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад  Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 1536. Үүнээс 995 нь эдгэрсэн бол эмчлүүлж байгаа 530 хүн байна. Эмчлүүлж байгаа хүмүүсээс биеийн байдал хөнгөн 478, хүндэвтэр 40, хүнд 10, маш хүнд 2 хүн байна. 

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 14 хүнийг өчигдөр нэмж тусгаарласан. Нийт 1208 хүнийг тусгаарласнаас 34 хүний ажиглан тусгаарлах хугацаа дуусч, шинжилгээнүүд сөрөг гарсан учраас гэртээ харьсан. Хоёрдогч хавьтал 69-өөр нэмэгдэж, 2735 хүн гэрийн ажиглалтад байна.

-Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан хүн өчигдөр нас барсан мэдээлэл бий. Талийгаачийн хувьд суурь өвчтэй бөгөөд Covid-19 халдварын оноштой эмчлүүлж байсан гэсэн?

-Цэргийн төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд нэг хүн нас барсан. Гэхдээ Covid-19-өөр биш, зүрхний өвчнөөр нас барсан. Гурван удаагийн давтан шинжилгээгээр талийгаачаас халдвар илрээгүй. Тиймээс өөр шалтгаант буюу бусад өвчний улмаас нас барсан гэх ангилалд багтаж байгаа.

-Талийгаачийг Covid-19-ийн халдвараар биш зүрхний өвчнөөр нас барсан гэж та хэллээ. Гэтэл Цэргийн төв эмнэлэгт  халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчилж байгаа шүү дээ. Тэгэхээр талийгаач Covid-19-тэй нь батлагдсан учраас тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм биш үү?

-Талийгаач Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Цэргийн төв эмнэлэг рүү шилжсэн. Тухайн үед Covid-19-ийн халдвар авсан, архаг суурь зүрхний өвчтэй гэсэн оноштой хэвтсэн. Гурван удаагийн давтан шинжилгээнд халдвар илрээгүй, халдвар нь бүрэн эдгэрсэн байсан. 60-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст халдвар илүү хүндээр тусч байна.

-“Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборантыг халдваргүй байхад нь халдвартай гэж буруу оношилсон.  Үүнээс гадна түүний амьдардаг Баянгол дүүргийн 43А байрны нэг оршин суугчийг халдвартай гэж буруу оношилсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборантын амьдардаг байранд дөрвөн тохиолдол батлагдсан. Тухайн үед авсан шинжилгээнд халдвар илэрсэн. Зоонозын өвчин судлалын үндэсний төв шинжилгээг баталгаажуулж, ХӨСҮТ рүү сорьцыг ирүүлсэн. Дээрх хүмүүсээс халдвар илэрсэн учраас тусгаарлаж байна. Түүнээс биш халдваргүй хүнийг ХӨСҮТ-д хэвтүүлэхгүй. Хамар, залгиурт вирус байвал вирус илэрнэ, байхгүй үед вирус илрэхгүй байх тохиолдол байна. Хавьтлуудын шинжилгээ авах явцад Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр халдвар илэрсэн нь батлагдсан учраас Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборантыг тусгаарласан. Биеийн байдал нь хэвийн байна.

-Ажиглан тусгаарлах байранд байгаа хүмүүсээс төлбөр авч байгаа юу?

-Ойрын хавьтлуудыг 14 хоног тусгаарладаг байсан бол шинэ тушаал гарснаар долоо хоног тусгаарлаад, хоёр удаагийн давтан шинжилгээ сөрөг гарвал гэрт нь долоо хоног тусгаарлаж байна. Ажиглан тусгаарлах байранд халдвар авсан эсэхийг нь хянаж байгаа учраас хүмүүсээс төлбөр авахгүй. Хөхүүл, нярай хүүхэдтэй эхэд халдвар илэрсэн тохиолдолд хүүхэдтэй нь хамт тусгаарлахаас өөр аргагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж