Меркель амралтаараа Сталины намтрыг унших гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Меркель амралтаараа Сталины намтрыг унших гэнэ

Германы холбооны канцлер Ангела Меркель, Италийн өмнөд Тирольд амрах завандаа Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины намтрыг уншихаар шийдсэн ажээ.

Bild am Sonntag сонины мэдээлснээр тэр ном нь Английн түүхч Саймон Себаг-Монтефиорийн томоохон судалгааны 900 хуудастай “Сталин: улаан хаантны өргөө” нэртэй бүтээл гэнэ.  Уг номыг  саяхан ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч гэсэн суудлаасаа буусан Ульрих Вильхельм канцлерт бэлэглэжээ.

Энэ номноос Гүржид төрсөн харгис дарангуйлагч хоолны ширээний араас Зөвлөлт холбоот улсыг хэрхэн удирдаж байсныг Ангела Меркель мэдэж авах юм гэж Германы долгион радио станц дамжуулж байна. Харин сонин шоглоом болгон Ангела Меркель ба Иосиф Сталины хооронд үндсэн ялгаа байгаа ч тэнд цэцгэнд дуртай нэг нийтлэг чанар бий гэв. Холбооны канцлер өөрийн ургуулсан шүүслэг ногоогоороо их бахархах дуртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж