Энэтхэг үйлдвэрлэсэн вакцинаасаа Монголд хандивлана

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Энэтхэг үйлдвэрлэсэн вакцинаасаа Монголд хандивлана

Энэтхэг үйлдвэрлэсэн вакцинаасаа Монголд хандивлана

Энэтхэгийн Засгийн газар хөрш зэргэлдээх улс орнууддаа сайн санааны үүднээс дотооддоо бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцинаасаа хандивлахаар болсон талаар Даваа гариг (2021.01.18)-т мэдэгджээ. Тус улс нь энэ сарын эхээр covid-19-ийн эсрэг “Covaxin”, “Covishield” гэсэн хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх журмыг батлан, энэ сарын 16-наас хүн амаа вакцинжуулж эхлээд байгаа юм.

Тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврики зэрэг улсад 3.9 сая ам.долларын “Covaxin” вакцин, Бутан, Бангладеш, Афганистан болон Сейшелийн арлууд руу “Covishield” вакциныг тус тус даруй илгээхээр төлөвлөжээ.

“Covishield” нь “Оксфорд-AstraZeneca”-ийн вакцин бөгөөд Энэтхэгийн Пуна хотод байрладаг Ийлдэс судлалын хүрээлэнд үйлдвэрлэж байгаа юм. Харин “Covaxin” нь тус улсын “Bharat Biotech” биотехнологийн компани Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран боловсруулсан вакцин юм байна. Тус вакцин нь клиникийн эхний хоёр шатны туршилтаа амжилттай давсан ч сүүлийн шат буюу эмнэл зүйн шатны туршилт нь хараахан дуусаагүй байгаа юм.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж