Ес хоногийн өмнө 300 м гүнд гацсан уурхайчид зурвас илгээжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Ес хоногийн өмнө 300 м гүнд гацсан уурхайчид зурвас илгээжээ

Ес хоногийн өмнө 300 м гүнд гацсан уурхайчид зурвас илгээжээ

Өнгөрсөн долоо хоногт алтны уурхай дэлбэрч, дор хаяж 300 метрийн гүнд байсан 22 уурхайчин гарах гарцгүй болж, ес хонож байгаа билээ. Энэ сарын 17-нд аврагч нар уурхайчдын зарим нь амьд байж магадгүй талаар мэдээлсэн юм.

Болсон явдлыг эргэн санавал Шандун мужийн Чишиа хотын ойролцоох алтны уурхай нэгдүгээр сарын 10-нд дэлбэрчээ. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас уурхайн гарах гарц болон газрын гүнтэй холбоо барих аргагүйд хүрсэн байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар газрын гүнд гацсан уурхайчид уурхайн гарцнаас дор хаяж 300 метрийн гүнд буй аж.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр аврагч нар нурангийг ухаж, замд тээглэсэн хатуу зүйлсийг өрөмдөж байгаад хоолой тогших чимээ сонссон байна. Тэр ч байтугай удалгүй гацсан уурхайчид чулууны маш жижиг завсраар зурвас шургуулан аврагчдад өгчээ. Зурвас дээр “Бидэнд маш яаралтай ханиадны эм, өвчин намдаагч, шархны боолт, дархлаа дэмжих эм зэрэг хэрэгтэй байна. Мөн бидний гурав нь цусны даралт ихтэй” хэмээн бичсэн байжээ. Мөн нэг уурхайчин аврагчдыг өөрийнх нь машинд очиж, дотроос нь хэт өндөр даралтын эсрэг эм авчирч өгөхийг хүссэн аж.

Зурвас дээр бичсэнээс харахад газар доор гацсан 22 уурхайчны 12 нь хамтдаа, амьд байгаагаас дөрөв нь гэмтсэн бололтой. Харин үлдсэн 10 уурхайчин хэрхсэн талаар одоохондоо сураг байхгүй бөгөөд зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд дэлбэрэлтэд ойрхон байсан тул амьд үлдсэн байх найдвар бага аж.

Ямартай ч 12 уурхайчны байрлалыг тогтоон, аврах ажиллагааг эрчимжүүлж, эхний ээлжинд амьд үлдэгчдийг ар гэртэй нь яриулах үүднээс тэдэнд цахилгаан утас буулгаж өгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эрх баригчдын мэдээлж байгаагаар ослын талаар хэтэрхий хожимдож мэдээлснээс болоод аврах ажиллагаа ихээр саатжээ. Мөн болсон явдлаас болж уурхайн удирдах албан тушаалын хоёр ч хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Хятадад уурхайн ослоос болж олон хүний амь эрсдэх нь тийм ч ховор үзэгдэл биш. Жишээлбэл, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Диаошуйдон нүүрсний уурхайд шатамхай хий алдагдсаны улмаас 23 ажилчин, наймдугаар сард Сонзао нүүрсний уурхайд гарсан галын дараа хорт хийнд угаартан 16 ажилчин нас барсан билээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
8
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж