Удаан хугацаанд Германд эмчлүүлж байсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Ням гариг (2021.01.17)-т эх орондоо ирмэгцээ онгоцны буудал дээрээс баривчлагдав. ОХУ-д эрэн сурвалжлагдаж байсан тэрбээр баривчлагдана гэдгээ ч мэдэж байсан юм.
Оросын хууль хүчнийхэн Навальныйг 2014 онд Францын "Yves Rocher" компаниас дүүтэйгээ хамтран мөнгө угаасан хэрэгт буруутгаж, 3,5 жилийн хорих ял оноон, сүүлд тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. Тэнсэн харгалзах ялын хугацаа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусах байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 28-нд ОХУ-ын цагдаагаас Навальныйг дуудаж, яаралтай ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч тэрбээр хүлээж аваагүй, Германаас ирээгүй юм. Иймд түүнийг ялын заалтыг зөрчсөн гэж үзээд, Оросын хуулийн байгууллага Навальныйг эрэн сурвалжлуулж буй хүмүүсийн жагсаалтад нэмсэн. Харин Навальный үүнийг улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Навальный болон түүний эхнэр Юлия нар бусад зорчигчийн хамт онгоцноос буун автобусаар терминалд очиж, тэндээ цагаачлалын албаныханд саатуулагдсан юм. "Шереметьево" нисэх онгоцны буудалд газардахад нь олон дэмжигч нь цугларан тосч авсан. Түүнийг саатуулахад иргэд болон цагдаа нарын хооронд багахан мөргөлдөөн үүсч, хэд хэдэн хүн баривчлагджээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор Навальныйн хамтрагч нар болох Любов Собол, Руслан Шаведдинов нар багтсан аж.
Уг нь тэр Москвагийн "Внуково" нисэх буудалд газардах байсан ч ирэх сургаар нь олон зуун хүн цугларсан байсан учир Оросын хууль хүчнийхэн онгоцны чиглэлийг өөрчлүүлж, "Шеременьево"-д газардуулжээ.
ТЭР 3,5 ЖИЛ ХОРИГДОЖ МАГАДГҮЙ
Түүнийг онгоцны буудлаас баривчлаад шууд Москвагийн захад орших Химки дахь цагдаагийн газарт саатуулж, шүүхийн шийдвэрийн дагуу 30 хоног цагдан хорихоор болсон байна. Нэгдүгээр сарын 29-нд дахин шүүх хурал болж, түүний 3,5 жилийн тэнсэн харгалзах ялыг хорих ялаар солих эсэхийг хэлэлцэх аж. Ийнхүү тэрбээр 3,5 жилийг шоронд өнгөрөөж ч болзошгүй байдалд ороод байна. Хэдий цаг агаар тэсгим хүйтэн байсан ч цагдаагийн газрын гадаа олон арван иргэн цугларч, түүнийг суллахыг шаарджээ.
Баривчлагдах үедээ тэр “Орос улсад шударга ёс гэдэг зүйл доог тохуу болжээ. Хууль бус байдал дээд цэгтээ хүрч байна. Би юунаас ч айхгүй байна. Та бүхэн ч айх хэрэггүй. Миний төлөө биш, өөрийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө яг одоо гудамжинд гараад тэмцээрэй” хэмээн хэлжээ. Мөн тэр Ерөнхийлөгч Владимир Путиныг "Бах мэлхий" хэмээн хэлсэн байна. Навальныйн өмгөөлөгч Вадим Кобзев "хууль бус" шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдана гэж мэдэгдсэн байна.
НАВАЛЬНЫЙГ БАРИВЧЛАХАД ХЭН ЮУ ХЭЛЭВ?
Навальныйг саатуулсантай холбогдуулан АНУ, Канад, Европын хэд хэдэн улсын Гадаад хэргийн яамд түүнийг даруй суллахыг шаардсан уриалга гаргаад байна. Европарламентын тэргүүн Давид Сассоли Навальныйг Европын парламентад урихад бэлэн буйгаа илэрхийлсэн бол Чехийн Гадаад хэргийн сайд, Навальныйг саатуулсантай холбогдуулан хориг арга хэмжээ авах асуудлыг Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын зөвлөлд тавих болно гэж мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Оросын эрх баригчид шүүмжлэгчдийнхээ амыг таглахыг оролдож байна гэж мэдэгдэв. Харин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах Жейк Салливан “Кремлийн Навальный руу хийсэн дайралт зөвхөн хүний эрхийг зөрчсөн зүйл биш, Оросын ард түмнийг доромжилж байна" гэж хэлсэн байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Ноён Навальныйг баривчилсан нь үнэхээр аймшигтай явдал байлаа. Мөн түүнээс илүүтэйгээр Оросын нутаг дэвсгэр дээр химийн зэвсэг хэрхэн ашиглагдаж эхэлсэн талаар тайлбарлах хэрэгтэй" гэж хэлжээ.
НАЙМДУГААР САРД ТҮҮНД ЮУ ТОХИОЛДОВ?
Навальный өнгөрсөн наймдугаар сард Сибирийн Томскт ажлаар явж байхдаа хордож, улмаар "ком"-д орон, ар гэрийнхэн нь түүнийг Германд авчирч эмчлүүлсэн билээ. ОХУ-ын эмч нар түүнийг суурь өвчний улмаас ухаангүй болсон гэж дүгнэсэн ч Германы эмч нар түүнийг “новичок” хэмээх мэдрэлд нөлөөлөх бодист хордсон байна гэсэн дүгнэлтэд хүрч байв.
Навальный болон түүний хамтрагчид түүнийг хордуулсан хэргийн ард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бий хэмээн сэжиглэж байгаа юм. Учир нь тэрбээр Путины засаглалыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн. Харин энэ талаар өнгөрсөн сард болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн ээлжит хурлын үеэр нэгэн сэтгүүлч асуухад Путин “Хэрэв Навальныйг хордуулах байсан бол аль хэдийн гүйцээчихсэн байх байлаа” хэмээн хариулсан юм.
Удалгүй Навальныйн дотуур өмдөнд “новичок” бодис түрхсэн байсан талаарх мэдээллийг Оросын Холбооны аюулгүй байдлын ажилтан Константин Кудрявцев санаандгүй байдлаар илчиллээ гэсэн мэдээлэл гарсан. Навальный өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний дүрээр Кудрявцев руу залгаж, Томскт юу болсон талаар ярьсан байна. Нийт 45 минутын яриан дунд Холбооны аюулгүй байдлын ажилтнууд Навальныйн дотуур өмдөнд хор түрхсэн талаар ам алдсан гэв.
Мэргэжилтнүүдийн хэлснээр хүний гуя, цавь гэх мэт газар амархан хөлөрдөг учир ийм төрлийн хор нь хүний арьс руу хурдан нэвтэрдэг байна. Кудрявцев тухайн үед Томскт байсан эсэх нь тодорхойгүй байгаа ч Навальныйг хордуулах ажилд 10 орчим хүн оролцсон, тэдний нэг Алексей Александров гэгч нь тухайн үед Навальныйн буудаллаж байсан зочид буудлын ойролцоо байсан нь утасны долгионоор тогтоогдсон байна.
Эх сурвалж: BBC
Zochin 2021-01-19 202.55.188.43
Huchirheg Oros oron baival Mongolchuud bidend heregtei.Huchirheg Putin baival bidend ashigtai ..zevuun yaltan urvagch huiten tsataitai hogiin pizdiis baruunii tagnuul Msvalniig odoo Orosuud uaaj jashraahaa medne biz dee
зочин 2021-01-19 66.181.161.51
хар мал минь путиныг магтан дуулаад монголчууд юу хожих юм бэ ? орост хятадад тогтворгүй байдал бий болоод монголын тусгаар тогтнол ард иргэдийн тайван байдалд нөлөөлөх нөлөөлөл бий болохгүй гэсэн баталгааг амаа мэдэхгүй шээснүүд минь араа мэдэхгүй чалчихаа татсан нь дээр шүү хөрш хоёр орон тогтвортой бид унаган нутагта ухаантайхан байхад болно доо харин өөрснийхөө мууд гучин жил архи тамхины хэдэн бор төгрөгө
Зочин 2021-01-19 107.77.233.188
Putin gar hul bologsod ni aij baigaa uchraas barij baigaa shuu dee . Manaid olon um yaridag humuus zunduu . Ardchilsan uls uchraas sil chiluutei hun ch toohgui baij l bna
ов 2021-01-19 202.9.46.96
Навальный бол сайн жүжигчин, барууныханы мөнгөөр амьдрах санаатай хувиа хичээсэн, жирийн нэг луйварчин, путин муу ч бай, сайн ч бай, энэ нөхөр түүний оронд оросыг удирдана гэвэл арай хэтэрнэ биз. Орос орон тогтвортой байвал Монголд л хэрэгтэй
хэхэ 2021-01-19 66.181.186.163
ӨГӨЛЦӨЖ АВАЛЦАХАД НЬ ХАРААД СУУЖ БАЙСАН ЮМ ШИГ ШААХЫНМАА ХАР Г И Ч И Й ЧИНЬ
Зочин 2021-01-19 66.181.177.161
Энд Путиныг магтан дуулаад байгаа эрхэмүүд ээ? Навальны хорлогонд ороод өдий болоход яагаад эрүү үүсгэж шалгасангүй вэ? Гэтэл Германд эмчилгээнд өөрсдөө явуусаныг дэлхий мэдсээр байтал гэнэт эрэн сурвалжлах болов. Эх. орондоо ирэх ээ урьчилж мэдэгдээд ирэхэд нь хууль номоо зөрчин байж баривчласныг дэлхий яаж ойлгов,Путин дэлхийд нэртэй хүчирхэг том улсын удирдагч ,,,Яагаад. бөөсөнд хутга ,,,,жад хэрэглэв, ??!!
Зоо 2021-01-19 66.181.184.67
Урвагчийг уучилж өршөөх нь сул доройгоо харуулах хэрэг. Чингис хаан ч ийм л байсан. Уучилж өршөөх бол дайснаа ч уучилдаг, үхүүлэх ёстой бол найзаа ч үхүүлдэг. Путин манай хаанаас үлгэр жишээ үзүүлж байна хаха
Зочин 2021-01-19 59.153.114.215
Эх орноосоо урвагч
Зочин 2021-01-19 199.249.230.148
>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-01-19 124.44.59.30
Монголчууд ийм л замаар оросыг дагаж 70 гаруй жил хөгжив үү? хоцрогдов уу? одоо дахиад энэ зам руугаа буцаж орох гээд зүтгээд байна уу? Орост хүний эрх чөлөө, ардчилал гэж байдаг болов уу? Орос маш хаалттай нийгэм үү? оросуудын ахуй амьдрал хэцүү хүнд үү?
Зочин 2021-01-19 66.181.187.251
Монголчууд 21оноос хойших 70 жилд хөгжсөн харин үүнээс хойш сүйрч, хулгай ч худалч авилгачидын замаар гэлдэр ч өдий хүрлээ энэ замыг бид өөрсдөө АМЕРИК эздээр заалгаж монгол залуус хэрэгжүүлсэн . Одоо энэ замаас гарах арггүй эргүүлэгт ороод байна. Учир нь оросыг муу муухайгаар дуудаж хөөсөн хятадын зээлийн болон ХО нэрээр оруулж хөөх хэцүү байх хэцүү бологсон АНУ түших боломжгүй яагаад гэвэл тэд орос хятад хоёрыг давж ирж чадахгүй ингээд хэдэн ойворгон хүмүүсийн хөлд ард түмэн нь мэхлэгдээд хо
Зочин 2021-01-19 124.158.68.48
жүжиг тавихаа боль л доо, тэгээд л хоригдож байгаад л гараад ирнэ шд
Ovgon 2021-01-19 122.201.24.244
За ингээд орос маягын нельсон манделла мэндэллээ дээ. Аймшигт цуст хувьсгал болж, путины талынхан гулагт ачигдаж харин босогчид энэ хүнийг гар дээрээ өргөн шоронгоос шууд кремль рүү дэвшүүлнэ дээ… путин үхлийн урхиндаа оржээ хөөрхий. Уг нь энэ хүнийг болон олон хордуулж буудаж алсан сөрөг хүчнийхнээ сонсож, шүүмжлэлийг нь хүлээн авч, ажил хэрэгтээ тусган өөрчлөлт хийсэн бол хөшөө босгуулах байсан байхдаа. Бурхан сөнөөхийг хүссэн хүндээ ухаан заяадаггүй, гэдэг л энэ байхдаа. фашист путлер сөнөтүг
Зочин 2021-01-19 202.9.46.185
Орос орон ямар байх нь манай орны тусгаар тогтнол оршин байх, ирээдүй хувь заяанд онцгой ач холбогдолтой учраас дотооддоо үймээн самуунгүй байх онцгой ач холбогдолтой. Иймд барууны мөнгөнд дөрлөгдсөн ийм этгээд лав л бидэнд хэрэггүй. Хүчирхэг Орос орон байж бид оршин байх ёстой юм шүү дээ.
Г.Батнасан 2021-01-19 103.57.93.247
Путин Навалныг устгах гэж га-ганд нь хор хийлгэж явах уу? Ёстой замаасаа зайлуулая гэвэл өөрийнх нь хэлснээр өөр цэвэрхэн хорлочих, эсвэл шууд устгачих арга байгааүй гэж үү? Үхэх гэж байхад нь Германууд Оросоос ирж аваад л, Оросууд өгч явуулаад л, эдгэхээр нь Оросруу Путинд баривчлуулах гэж буцааж явуулаад л Нэг л үнэмшилгүй жүжиг яваад байх шиг.
Зочин 2021-01-19 66.181.161.103
Манайд ч амин хувиа , доллор бодсон барууны утсан хүүхэлдээнүүд зөндөө л байгаа ш дээ
зочин 2021-01-19 103.26.195.31
ямар ч байсан елциний дараа путин гарч ирснээр орос орон дахин хөо дээрээ боссон. үүнд барууныхан боож үхэх гэж байгаа. барууныхны хувьд орост ямар дэглэм (ардчилал, дарангуйлал) байх нь хамаагүй ядуу буурай хүчгүй орос орон л хэрэгтэй. 90-д оны үед яг тийм болж байсан.
Зочин 2021-01-19 64.119.25.188
Барууныхан Оросыг хөл дээр босоход боож үхэх ямар шалтгаан байгаа юм бэ? Ямар барууныхан Оросыг ядуу болгосон биш. Оросууд тэртээ тэргүй газрын тосоо гадагш зарж байна, Путины бүх найзууд нь мөнгөө баруунд хадгалж байгаа. Оросууд энэ барууны байгуулсан бүтцэнд сайхан ороод амьдарч байгаа ш дэ.
Зочин 2021-01-19 124.158.68.48
наад тархи чинь мөнгөний хэмжээнд л ажилладаг бололтой, түүнээс цааш ажиллахгүй юм даа
ene ervvl hvn mon uu 2021-01-19 103.212.119.251
chi estoi teneg gar bnaa. yu gej baruuniihan oros hvniig sain saihan bailgah gej bodoh be dee.oros oron yduu tarhai butarhai baival baigaliin baylagiing ni vnegui ezemjij bnaa ch de.odoo bol orosuud yg ogooch dee.. mongoliig chi yaj ri rinto toi kompani ezemshij bgaa bilee dee. orosuud tiim teneg gej uu dee. aguu ard tvmen ch de baruun ameriktai delhiin tvvhiig bichilsen ard tvmen yu gej buuj ogoh be de. naad ardchilal hvnii erh bol zvgeer l togloom ch dee.
Арх-Эрдэнэбулган сум 2021-01-19 202.179.21.233
Навальный бол барууны утсан хүүхэлдэй, тэндээс санхүүжилт авдаг урвагч. Эх орон ард түмнийхээ өөдөөс өрвөлзсөн хүн идсэн хоолруугаа бөөлжиж байгаатай адил. Германаас ээлжит даалгавараа аваад л явж байгаа биз дээ.Фашизм бол Германаас гаралтай одоо ч Германдаа фашистууд байдаг юм шүү дээ. Харин Оросын ард түмэн фашистуудад үхлийн цохилт өгч олон улс үндэстнийг аварсан. Бид ч бас тодорхой хэмжээгээр дайнд оролцсон ард түмэн.
Зочин 2021-01-19 64.119.25.188
Оросуудын ялсан фашистууд хүмүүсийг үндэс угсаагаар үзэн ядаж хоморголон устгадаг байсан. Манайд одоо бас бусад үндэстэнг үзэн ядсан маш их олон хүн байна. Жишээ нь Даяар Монгол, Хөх монгол гэсэн бүлгэмүүд. Эдгээр хүмүүс фашистууд мөн үү? Орос ах нар эдгээр хүмүүсйг устгах ёстой юу,
Зочин 2021-01-19 114.161.94.83
орос яахав наана чинь монгол гэж нэг улс дуугарсан болгоны амыг орос, хятад аргаар хамхиж бгаа биз дээ!!!
Ovgon 2021-01-19 122.201.24.244
fashist a luurchin, deeremchin, hulgaich balaidemiirovich putler sonotugei
Ovgon 2021-01-19 122.201.24.244
За ингээд орос маягын нельсон манделла мэндэллээ дээ. Аймшигт цуст хувьсгал болж, путины талынхан гулагт ачигдаж харин босогчид энэ хүнийг гар дээрээ өргөн шоронгоос шууд кремль рүү дэвшүүлнэ дээ… путин үхлийн урхиндаа оржээ хөөрхий. Уг нь энэ хүнийг болон олон хордуулж буудаж алсан сөрөг хүчнийхнээ сонсож, шүүмжлэлийг нь хүлээн авч, ажил хэрэгтээ тусган өөрчлөлт хийсэн бол хөшөө босгуулах байсан байхдаа. Бурхан сөнөөхийг хүссэн хүндээ ухаан заяадаггүй гэдэг л энэ байхдаа.
Зочин 2021-01-19 202.70.47.137
Хордуулсан нь үнэн юм байна лээ, тусгай албаны нөхдүүдийг нэр устай нь илчилсэн, нэг нь гэнэ алдаж бараг хэлээд өгсөн байна лээ, арай ч дээ ….
Зочин 2021-01-19 66.181.177.61
яагаад хорь ж байгааг нь бичээч, зүгээр л явжийсан чинь гавлаад нүхэнд хийцэн юм шиг бичээд бхын хахаха
Ovgon 2021-01-19 122.201.24.244
zugeer yavj baihad ni l tuuniig horduulaad bolohgui uhehgui bolohoor ni horichihloo. Putler tuunees ih aij bgaa bololtoi. Fashist putler sonotugei
Зочин 2021-01-19 66.181.161.4
путин ийм урвагч үймээн самуунд өдөөн турхирсан новшнуудыг харин ч зөөлөн толгойг нь илээд байгаан бишүү аль эрт тэр немьцов билүү тэрнийх нь араас явуулах байсийн шизотой нүдтэй н**ш
Зочин 2021-01-19 59.153.115.10
Oros bol aguu Putin bol aguu ornii aguu udirdagj manai melhiu nar shig manai eersdee bayjdag eersdee hulgaildag ardchilaliin hedennhun shug l ym bga bolood darj bga biz Putin bol aguu udirdagj delhiin hun
зочин 2021-01-19 122.201.24.244
sh aa sh aa pialdag orhidos ve
ard 2021-01-19 192.82.68.75
hi ochood orosuudiin jorlong tseverlej uguud gedsee tejee chamd ene l hangalttai uur yuch hereggui
Зочин 2021-01-19 59.153.115.10
Gazar gazriin bahnuud bitgii gadnii uls ornii heregt hoshuu durj bai ted yahaa eersdeee medne ta naraar zaalgaj bsn tuuh bgui za bah nuudaa
Зочин 2021-01-19 59.153.115.155
Эстони Латви Литва Польш… гээд л байнгын мөнхийн хөршүүд нь хүртэл Европын Холбооноос үл хамааран, оросын эсрэг хориг төлөвлөж байгаагаа /энэ хүнийг суллахгүй бол…/ мэдэгдээд эхэлсэн.Удахгүй, аягүй л бол гүрж украйн хүртэл ийм арга хэмжээ зарлаж магад. Ши жин пин рүү утастсан путины дуудлагыг нөгөөх нь тоож аваагүй… гээд л олон үйл явдал, Наваьлныйгын өмнө төдийгүй, дэлхий дахинд тэнэг хулчгар дорой мунхаг арга замаар ажиллаж байгааг нь нотолж байна. Путин үнэхээр агуу нэгэн л юм бол
Зочин 2021-01-19 59.153.115.155
суртал ухуулагчдынх нь байнга зарлан тунхагладаг шиг "өрсөлдөгчгүй ард түмнийхээ хүндлэл хүлээсэн удирдагч" л юм бол, бас өөрийнх нь хэлсэнээр "хэнд ч хэрэггүй youtube-р" төдий Навальныйгаас үхтлээ айж, хордуулж а**х гэж оролдох, эмчилгээнээс ирж байгаа хүнийг шууд баривчлан хорих ямар шаардлага байна аа. Путины бүлэглэлийн нас дууссан. Чаддаг ганц л арга байгаа нь шорон цагдаа аллага гүтгэлэг. Учир нь шударгаар өрсөлдөөд ард түмнээрээ сонгогдох, манлайд зогсох ялах ямарч боломжгүйгээ мэддэг.
Зочин 2021-01-19 122.201.31.132
Гадаадуудтай нийлээд манай ороныг самраад ардчилал хүний эрх энтр яриад үзээд байдаг манай тагжгар хүн шиг л юм!! Ккк.
Ахмад 2021-01-19 192.82.77.125
Барууныхны хатгаас мөнгө хоёрт дулдуйдаж Орос орноо үл тоон гадныхантай эх орноо ч хувааж идэхэд бэлэн хоосон ардчлал ярьж бусдыг хатгагч өдөөгч новшийг шууд буудах хэрэгтэй . Ийм хэлбэрийн нөхдүүд манайд ч хэд бий л байх. Өнөөдөр улс үндэстнээ бодсон үнэнч хүн “ Улаан номонд “ орсон байх шүү..США и барууныхан ардчлалаар халхавч хийж бусад орнуудыг сүйрүүлж байгаа нь дэлхий дахинд ил байгаа даа.
Й 2021-01-19 66.181.161.41
АНУ өөрийгөө яаж сайн хичээх вэ гээд дуугай бай. Чех гэж жижигхээн улс хэний хөлд сууж амь гарах вэ гэсэндээ ингэж бна.
Зочин 2021-01-19 64.119.19.27
Amerik Navalniid hairtaidaa ch bish, Orosiin dotroos ni hagalan butargah, orosiig orosoor ni aluulah bodlogo shuu dee. Ene sanaaniih ni uguush bolood yavj baigaa Navalinii geh er huurhii. Iim yumnuudiig urvagch zolbin l gene dee uur yu geh ve?
Зочин 2021-01-19 107.117.172.19
АНУ үнэхээр Орос улсыг эд бад хийчихэе гэж бодож төлөвлөсөн бол аль бүр 90-ээд оны эхээр л гүйцээчих байсан шд….та нар Иваны непомняшие добро гээд гүүгэлдээд үзээрэй,эсвэл you tube ээр үзсэн ч болно…АНУ Оросын дайсан биш ээ
Badarch taxar 2021-01-19 192.82.76.45
Hawalni ervvgiin hereg hiisen yalaa edlene ee putin tooj oroldohgvi ee
Ovgon 2021-01-19 122.201.24.244
За ингээд орос маягын нельсон манделла мэндэллээ дээ. Аймшигт цуст хувьсгал болж, путины талынхан гулагт ачигдаж харин босогчид энэ хүнийг гар дээрээ өргөн шоронгоос шууд кремль рүү дэвшүүлнэ дээ… путин үхлийн урхиндаа оржээ хөөрхий. Уг нь энэ хүнийг болон олон хордуулж буудаж алсан сөрөг хүчнийхнээ сонсож, шүүмжлэлийг нь хүлээн авч, ажил хэрэгтээ тусган өөрчлөлт хийсэн бол хөшөө босгуулах байсан байхдаа. Бурхан сөнөөхийг хүссэн хүндээ ухаан заяадаггүй, гэдэг л энэ байхдаа.
Ovgon 2021-01-19 122.201.24.244
putler ch oros orond fashist deglemiig buren utgaar ni togtooloodoo. Fashist putler sonotugei
mgl 2021-01-19 192.82.75.107
Putin ch aldlaa daa.
иргэн 2021-01-19 202.179.26.88
Эх орон Ард иргэдийнхээ Эсрэг Гадныхантай нийлж Үйл ажиллагаа явуулсан л бол Эх орноосоо Урвасан гэж тооцож Хатуу шийтгэдэг бичигдээгүй Хууль аль ч Улс оронд байдаг,
Зочин 2021-01-19 116.203.215.197
Хамгийн гол нь эх орныхоо эсрэг юу ч хийгээгүй гэдэгт асуудал байгаа юмштээ малаа!
Зочин 2021-01-19 202.9.46.79
Зүв зүгээр өөрөө ирж байхад нь ,бөөн тусгай ажиллагаа зохиогоод л , бөөн цагдаа, ОМОН нийхнийг явуулаад л , шууд хил дээрээс баривлаад л , яаралтай явуулын шүүхээр оруулж 30 хоногоор баривчлаад л … Энэ Путин их эрт зөнөж байна шүү . .. Ийм их эрхмэдэлтэй дарангуйлагч зөнөх нь дэлхий нийтэд аюултай шүү !. ,, Зөнөх,, гэдэг чинь галзуугын нэг хэлбэр шдэ .
Зочин 2021-01-19 107.117.172.19
Зөнөөгүй ээ….гэмт хэрэг хийсээр байгаад одоо гарах газаргүй,ямар нэг манёвр хийх орон зайгүй болсон….Шатраар бол цугцванг болсон…Путин ямар ч нүүдэл хийсэн ашиг байхгүй хожигдоно