Хөвсгөл, Баян-Өлгийн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.19-нд нийтлэгдсэн

Хөвсгөл, Баян-Өлгийн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа

Хөвсгөл, Баян-Өлгийн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа

НЭМЭЛТ: 09:50 ЦАГ

Хөвсгөл аймагт тусгаарлалтад байсан нэг иргэний болон бусад хавьтлуудын Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.

ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ХАРИУ ӨНӨӨДӨР ГАРНА

Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарчээ. Тухайн иргэнийг тус аймгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан байна. Хөвсгөлийн Түнэл сумаас Улаанбаатар хот руу буяны ажлаар явсан иргэд буцаж ирэхдээ Драгон орчмоос суулгаж ирсэн иргэн Б-ийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарчээ.

 Автомашинд хамт ирсэн есөн иргэнийг тусгаарлах байранд тусгаарлаж, иргэдийн шинжилгээг Орхон аймагт илгээсэн бөгөөд хариу өнөөдөр өглөө гарах юм байна. Иргэн Б нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн наймдугаар хороонд 10 хоног найзындаа байсан асуумжтай ажээ.

Мөн Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос нэгдүгээр сарын 13-ны өдөр ирж, гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс авсан түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан байна. Шинжилгээний сорьцыг Ховд аймагт хүргүүлж, PCR шинжилгээгээр баталгаажуулах аж. Баталгаатай хариу нэгдүгээр сарын 19-ний өдөр гарна гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж